x

Оюун ухаанаар удирдагддаг тэргэнцэр бүтээжээ

​​​​​​Орчин үеийн дэвшилтэт технологи дан ганц хүний амьдралын хэв маягийг сайжруулахад чиглэгддэггүй. Үүнээс гадна амьдралын бүрэн бүтэн мэдрэмжийг төрүүлэхүйц, нийгэмд тэгш эрхтэйгээр хөл нийлүүлэн алхах боломжийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгож байдаг юм. Эдгээрийн нэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцрийг өөрөө явагч сандал болгох. Тэгвэл саяхан ОХУ-ын Новосибирск хотод хүний оюун ухаанаар удирдаж болдог тэргэнцрийг бүтээж танилцуулсан нь олны дунд багагүй анхаарал татсан мэдээлэл боллоо.

Хөгжлийн бэрхшээл, тэр дотроо хөдөлгөөний бэрхшээлд орсон хүмүүст хамгийн тохиромжтой бүтээл болсон гэж мэргэжилтнүүд үзэж болно. Хөл, гар, их бие нь мэдээгүй ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй хүмүүс оюун ухаанаараа тэргэнцрийг удирдаж, хүссэн газраа хүрч очих боломжтой болоход энэ харагдаж байгаа тэргэнцэр чухал үүрэг гүйцэтгэж чадна. Үүнийг ОХУ-ын Новосибирск хотын Улсын технологийн их сургуулийн төгсөгч оюутан Иван Невзоровбүтээсэн байна. Анх түүнд 3 жилийн өмнө зөвхөн хүзүүний хэсгээрээ л хөдөлгөөн хийж чаддаг хөгжлийн бэрхшээлтэй хүн хандаж түүний байдалд тохирсон тэргэнцрийг бүтээж өгөхийг хүссэн байна.

Түүний хүсэлтийн дагуу хүний хүзүү болон оюун бодолд тулгуурлан өөрөө явагч тэргэнцрийг бүтээжээ. Эхлээд хүзүүний урагш тонгойх болон хойш гэдийх хөдөлгөөнд урагш, хойш хийх хөдөлгөөний үйлдэлтэйг зохион бүтээсэн байна. Үүнийхээ дараагаар зөвхөн урагшаа болон хойшоо хөдөлдөг тэргэнцэр нь учир дутагдалтай гэнэ. Хэрэв шаттай тулгарвал ямар ч хэрэггүй тэргэнцэр юм байна гэдгийг ойлгоод шатны өөд өгсөх, уруу буух боломжтой болгон өөрчлөн бүтээжээ. Тэргэнцрийн үндсэн 4 дугуй дотогш эвхэгдэн доод талаас нь зөөлөн гинжит дугуй гарч ирэн шатны хурц ирмэгийг мацаж гарах чадвартай болсон байна.

Энэ бүгдийг тэргэнцэр дээр суух хөгжлийн бэрхшээлтэй хүн толгойдоо зүүсэн тусгай дуулганы тусламжтайгаар хийнэ. Энэ тусгай дуулга нь хүний тархины судасны гүйдлийг мэдрэн аливаа үйлдлийн мэдээллээ боловсруулдаг аж. Одоогоор зохион бүтээгч залуу аюулгүй байдлыг нь сайжруулах нэмэлт программ хангамжийн ажил дээр судалгаа туршилтаа үргэлжлүүлж байгаа хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 13 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 22 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 28 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 33 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 37 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 40 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 35 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top