x

Хойд Солонгосын хэвлэлүүд Сингапурын уулзалт төлөвлөсөн өдрөө болно гэв

АНУ-ын Засгийн газрын тайланд Хойд Солонгос улсыг цөмийн зэвсэггүй бүс болсны хариуд эдийн засгийн тусламж үзүүлнэ гэж тусгагджээ.

Хойд Солонгос улсын “Ажилчны Нам”-ын албан ёсны Родонг Синмун сонин АНУ нөлөө бүхий мэдээний агентлагуудыг шүүмжилсэн байна. Тодруулбал, Fox News, CBS, CNN зэрэг агентлагууд дэлхий даяар Хойд Солонгос улс Вашингтоны шаардлагыг биелүүлэн цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоосныхоо хариуд их хэмжээний улс төрийн бус эдийн засгийн дэмжлэг авна гэх мэтээр ойлгуулж байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Мөн АНУ-ын хэвлэлүүд хэн нэг эрх мэдэлтний гарт ажиллаж худлаа мэдээлэл түгээдэг хэмээн шүүмжилжээ. Хойд Солонгосын төрийн өмчит Korean Central News агентлаг үүнийг англи хэл дээр сийрүүлэн төв мэдээний агентлагуудаараа цацжээ.

“АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНАСАУ эдийн засгийн тусламж, дэмжлэг авахын тулд АНУ-тай хэлэлцээ хийнэ гэж мэдээлж байна. Бид ямар ч тийм хэлэлцээ хийгээгүй. Үүний учрыг тодорхой болгож тодруулах болно. Эдийн засгийн тусламжийн тухайд БНАСАУ хэзээ ч тусламж авахгүй. АНУ- Хойд Солонгос улсын харилцаанд найрсаг өөрчлөлт гарч байгаа нь БНАСАУ-ын ард түмний энх тайван, тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтын ачаар дэлхийд гайхалтай өөрчлөлт гарч байгаад дэлхий нийтээрээ талархан хүлээн авч байна” гэж хойдууд мэдэгджээ.

Мөн тус мэдэгдэлд АНУ-Хойд Солонгос улсын зургадугаар сарын 12-ны өдөр болох Сингапур дахь албан ёсны уулзалт төлөвлөсөн өдрөө зохион байгуулагдах болно гэжээ.

Бямба гаригт Хойд Солонгос улсын удирдагч Ким Жон Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй албан бус уулзалт зохион байгуулсан билээ. Тэгвэл Мун Жэ Ин тус уулзалтын дараа хэвлэлүүдэд хандан цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоосны хариуд АНУ манай улсыг заналхийлдгээ зогсоож, Хойд Солонгосын дэглэмийн аюулгүй байдлыг анхаарч үзэхийг Ким Жон Ун хүсэж байгаа гэдгийг дамжуулсан байна.

Эх сурвалж: YONHAP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 8 цаг 32 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 8 цаг 45 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 8 цаг 49 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 8 цаг 55 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 9 цаг 1 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 9 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 9 цаг 47 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 9 цаг 55 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 16 цаг 38 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top