x

Байгаль дэлхийдээ хогоо хаяхгүй байхыг уриалж “Хоггүй аян-2” арга хэмжээг эхлүүллээ

“Хотын соёл” аяны хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цагдаагийн удирдах газартай хамтран “Хоггүй аян-2” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд ирэх есдүгээр сарын 25 хүртэл зохион байгуулах юм.  Нийслэлийн Аялал жуулчлалын газрын ажилтан, албан хаагчид “Зунжин”, 22-ын товчоо гэх мэт хотоос гарах хөдөлгөөний урсгал дагуу нийт 6 байршилд байрлаж, хотоос гарч буй иргэдэд байгаль орчинд амарч зугаалахдаа ил задгай хогоо хаяхгүй байхыг уриалаад “Хоггүй аялал гоё” гэсэн автомашины стикер, хогийн уут тарааж буй юм.

 

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Хотын соёл” аяны хүрээнд “Хоггүй аян-2” арга хэмжээнд Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэн ажиллаж байна. Байгаль орчинд хог хаягдлаа хаяхгүй, орчноо бохирдуулахгүй байх нь иргэн бүрийн үүрэг. Гэвч сүүлийн жилүүдэд амралт зугаалганд явсан иргэд маань хур хогийг үүсгэж, хаа сайгүй хог тарьж байгаа нь байгаль экологид төдийгүй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болоод байна. Тиймээс иргэд та бүхэн үүргээ ухамсарлаж зөв боловсон амарч зугаалах ёстой гэдэг уриалгыг нийслэлийн Аялал жуулчлалын газартайгаа хамтран гаргаж байгаа юм. Та бидний амьдарч байгаа эх дэлхий нэг учир иргэд та бүхэн байгальд хогоо хаяхгүй байхыг уриалж байна” хэмээлээ.

“Хоггүй аян-2” арга хэмжээг эхний ээлжинд иргэдэд ийнхүү байгаль эх дэлхийдээ хогоо хаяхгүй зөв боловсон амарч зугаалахыг уриална. Дараагаар нь хувийн хэвшлүүдийн төлөөлүүдтэй хамтран хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах зэрэг сургалт мэдээллүүдийг хийхээр төлөвлөж байгаа талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын Маркетинг, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Э.Оргилцэцэг хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 43 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 1 цаг 4 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 17 цаг 51 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 18 цаг 16 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 18 цаг 30 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 18 цаг 33 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 18 цаг 36 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 18 цаг 54 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 20 цаг 39 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 20 цаг 40 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 20 цаг 51 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 22 цаг 47 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top