x

Б.Анура: Нийлэг хадаг байгальд 40 орчим жил задралд орохгүй

ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд - Хогоор Бүү Хорло” аяныг зохион байгуулж байна. Энэхүү аяны талаар ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Б.Ануратай ярилцлаа. 

-Сайн байна уу. Танд энэ энэ өдрийн мэнд хүргэе. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба байгуулагдаад удаагүй байна. Албаа танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны А/09 дүгээр тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий “Экологийн цагдаагийн алба”–ыг байгуулсан.

Манай алба Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Зөрчил шалган шийдвэрлэх, Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа гэсэн дөрвөн хэлтэстэй.  21 аймаг, 64 суманд экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, мөрдөгч, байцаагч нийт 170 алба хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн экологийн болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Экологийн цагдаагийн албыг байгуулсан гэж хэлж болно.

-Экологийн Цагдаагийн алба байгуулагдсанаас хойш олон нийт рүү чиглэсэн шат дараалалтай үйл ажиллагааг явуулж байгаа нь нийгэмд мэдрэгдэж, хүрээлэн байгаа орчны эсрэг аливаа зөрчил гэмт хэргийн тухайд анхаарал тавьдаг болжээ. Одоогоор ямар нөлөөллийн ажлыг явуулж байгаа вэ?

-ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх” тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн “Хотын болон аяллын дүрэм, Хог хаягдлын алтан дүрэм” сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлууд хийгдэж байна.

Тодруулбал, энгийн аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын талаарх мэдээллийг олон нийтэд өгөх, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилгоор “Хогоор бүү хорло” хэсэгчилсэн арга хэмжээг ирэх сарын 10-ны хооронд сарын хугацаанд ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн, “Монкон” группийн хэрэгжүүлж буй Мандала Гарден төсөл, “М-Си-Эс Кока-Кола” компанитай хамтран хэрэгжүүлж байна.

-Монгол Улс хог хаягдлын асуудал ямар байдалтай байгаа вэ?

-2000 оноос өмнө хүмүүсийн хэрэглээнээс үүсэх хог хаягдлын бүтэц бараг тодорхой байлаа. Үүнээс хойш хүмүүсийн хэрэглээний соёл, бүтээгдэхүүний нэр төрөл, эрэлт хэрэгцээ хурдтай өөрчлөгдөн, үйлдвэр, ААН-ийн тоо ч эрс нэмэгдсэн. Тэр хэрээрээ хог хаягдлын хэмжээ ч эрс ихэсчихлээ.
Жишээ нь, бид жижигхэн бэлэг өгөхийн тулд хэдэн давхар уут сав хэрэглэдэг болсон. Ялангуяа сүүлийн дөрвөн жилд хог хаягдлын хэмжээ огцом өссөн.

Улсын хэмжээнд хог хаягдлын хэмжээ жил бүр 500 мянган тонноор нэмэгдэж байна гэсэн БОАЖЯ-ны албан ёсны тоо бий.

Нэг иргэн өдөрт дунджаар 270-900 грамм хог хаядаг гэсэн судалгаа ч гарсан. Энэ их ахуйн хог хаягдлын 40 гаруй хувийг дахин боловсруулах боломжтой цаас, хуванцар сав, хөнгөн цагаан лааз, шил гэх мэт бүтээгдэхүүн эзэлдэг.

Хэрэв анзаарвал дугуй худалдаалах цэг дээр 2-3 сарын дотор хаягдал дугуй уул, овоорчихдог. Нэг үеэ бодвол дахин боловсруулах үйлдвэр хуучин дугуйг задлан шинэ бүтээгдэхүүн хийж байгаа ч үйлдвэрлэлийн хүчин чадал нь гарч байгаа хогоо дийлэхгүй байна.

Манай улсын хувьд хог хаягдлын бүтэц нь улирлаас шалтгаалан өөр өөр. Тухайлбал, өвлийн улиралд бараг 60 хувь нь үнс байдаг бол хавар намрын улиралд МАА-н гаралтай хог хаягдал ихэсдэг.
Намар оройхон сум болгонд бойн цэгүүдийн био хаягдал, хавар үхсэн малын сэг зэм энд тэндгүй ихэсдэг. Тэр болгонд тохирсон тусгай хог хаягдлын менежмент дутагдаж байна.

-Хог гэдэг холын зүйл биш. Амьсгалах агаар, уух усаар дамжаад бидний эрүүл мэндэд яаж ч сөргөөр нөлөөлж болох нь ээ?

-Сүүлийн үед өсөлтгүй ураг, элдэв төрлийн хорт хавдрын өвчлөл нэмэгдсэн. Нүдэнд харагдаж байгаагаар нь бид агаарын бохирдол, утаа руу л чихдэг. Яг үнэндээ агаарын бохирдол өвөл зунгүй л байгаа. Нүдэнд харагдахгүй ч гэсэн машины утаа, хогны тоос тоосонцорт бохирдсон агаараар өвөл зунгүй амьсгалдаг. Агаар, орчны бохирдлын үндэс нь юм шүү дээ.

Жишээ нь, хаана ч хамаагүй хаяад байгаа хог хаягдал болон сум суурин газар, уул уурхайн болон бусад үйлдвэрүүдийн бий болгож байгаа хогийн цэг хонхорт агуулагдаж буй хог хаягдал нь хөрс, газрын гүний усанд аажимдаа нөлөөлнө. Эргээд бид гүний ус буюу худгийн усаараа ундаалдаг шүү дээ. Бас тэр усаараа хүнсний ногоогоо усалдаг ч байж болох юм.

Мэдээж тэр хөрс дээр ургасан ургамал дээр мал сүрэг бэлчинэ. Гэтэл махыг нь бид иддэг. Ийм учраас хог гэдэг бол шинжлэх ухааны үндэстэй хандахаас аргагүй зүйл.

-Бидний дунд хог хаягдалтай мухар сүсгийн ойлголтууд бий энэ тухайд та ямар бодолтой байдаг вэ?

-Тийм шүү, Анзаараад харвал бидний эргэн тойронд мухар сүсэг гэхээсээ гадна хэвшмэл явцуу дадал хандлага олон байна. Жишээ нь нялх хүүхдийн шингэнтэй живхийг бусад хогтой нийлүүлж хаядаггүй, цэвэр ариун зүйл учир байгальд ил задгай тавих ёстой гэсэн хандлага түгээмэл байна. Бид өнөөдөр уран, цөмийн хаягдал гэхээр сэртэс хийх хэрнээ байгаль орчинд маш сөрөг нөлөөтэй, түүгээр ч зогсохгүй үр удмыг маань аажмаар бөхөөх аюул биднийг аль хэдийнэ нөмөрснийг анзаарахгүй байна.

Хор хөнөөлийг нь бодвол “Чимээгүй тахал” гэж нэрлэж ч болохоор энэ аюул бидний өдөр тутмын хэрэглээ болсон, ялангуяа залуу ээж, аавуудын хамгийн үнэнч туслагч болдог живх. Нэг хүүхэд өсөж том болтлоо дунджаар 4000 ширхэг живх /памперс/ хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг байна. Европ тивийн нийт хог хаягдлын 2 хувийг нэг удаагийн живх эзэлдэг бол АНУ жилд 28 тэрбум ширхгийг хэрэглэдэг.

Хэрэглэсэн живхийг булж устгасан тохиолдолд хөрсөнд 300-500 жил хадгалагдах чадвартай бөгөөд энэ нь байгаль орчинд онцгой аюултай гэсэн үг юм. Иймээс дахин хэрэглэгдэж болох байгальд ээлтэй живх хэрэглэхийг уриалж байна. Хүүхдийнхээ эрүүл мэнд мөн байгаль орчинд үүсэх хор хөнөөлийг бодож хэрэглээгээ өөрчлөх зайлшгүй шаардлага бий.

Мөн нийлэг хадаг байгальд 40 жил орчим хугацаанд задралд орохгүй мөн биологийн төрөл зүйл болох мэрэгч амьтад, шувууд хадганд орооцолдож эндэх нь бий.

-Экологийн Цагдаагийн албанаас зохион байгуулж буй “Хогоо бүү хорло” аянд иргэд хэрхэн нэгдэж оролцоогоо нэмэгдүүлэх вэ?

-Маш энгийн зүйлд бид уриалж байгаа боловч өргөн агуулгаараа иргэдийн буруу дадал хандлага ирээдүй хойч үед үлдэх байгалийг хэрхэн доройтуулж байгааг ойлгуулах ухамсарлуулах зорилготой. Эх орончийн халаасанд чихрийн цаас бий гэдэг үг бий. Нүдэнд харагдахгүй намайг хүн харахгүй бол гэдэг хандлагаар хогоо ил задгай хаях бус зориулалтын саванд хаядаг, хэрэглээгээ багасгаж татгалзаж чаддаг, хогоо ангилдаг, байгальд ил задгай хог хаяхгүй байхад л асуудал маш энгийнээр өндөр үр дүнтэй шийдэгдэж болно. Аянд маань идэвхтэй оролцож яг одоо та гартаа байгаа хогоо хогийн саванд хийгээрэй, ахин ашиглаж болох  хог байна уу гэдгийг бас анзаарч бодоорой.

-Бидэнтэй цаг гарган ярилцсанд баярлалаа эх орноо хамгаалах тэр дундаа байгаль орчноо хайрлан хамгаалж буй танай албаны алба хаагчдад хувиасаа болон редакцын зүгээс амжилт хүсье.

-Танд болон цаг гаргаж ярилцлага уншсан уншигчиддаа баярлалаа. Амжилт хүсье Бидний ирээдүй та бидний хандлага жижиг өөрчлөлтүүдээс бүрдэнэ шүү. Эх орноо хайрлая.

Эх сурвалж: ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 35 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ 2 цаг 22 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав 2 цаг 28 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 2 цаг 37 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 2 цаг 42 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 2 цаг 49 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 2 цаг 53 мин Хөгжих үү, хоцрох уу? 3 цаг 0 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 3 цаг 17 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 21 цаг 47 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 21 цаг 47 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 21 цаг 58 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 22 цаг 27 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Өчигдөр 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Өчигдөр 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Өчигдөр 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 15 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна Өчигдөр 15 цаг 24 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Өчигдөр 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 14 цаг 43 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц...
Top