x

Трамп яагаад Кимтэй уулзахаа болив?

Гайхамшиг болсонгүй. Сингапурт ирэх сарын 12-нд уулзахаар төлөвлөвлөөд байсан  хоёр талын уулзалтаас татгалзаж буйгаа АНУ-ын  Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын лидер Ким Чен Унд захидал илгээн  мэдэгдлээ. БНАСАУ цөмийн завсгээсээ татгалзахгүй бол Ливийн хувь тавиланг давтана гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс хэлснийг Пхеньян хатуухан шүүмжилсний дараа Трамп уулзалтаасаа татгалзжээ.

Трампын захидал

"Харамсалтай нь таны саяхны ууртай, илт дайсагнасан мэдэгдэлтэй холбоотойгоор одоо эртнээс төлөвлөсөн уулзалтаа явуулах шаардлагагүй гэж би үзлээ. Цаашлаад, энэ захидал нь хоёр орны сайн сайхны төлөө, гэхдээ дэлхийд хохиролтой ч гэсэн Сингапурын саммит явагдахгүй гэдгийг хүргэж байгаа юм" гэж Трампын мэдэгдэлд өгүүлсэн байна.

Үүний зэрэгцээ Америкийн засаг захиргааны тэргүүн ирээдүйд тэр хэлэлцээрийг явуулахад бэлэн гэсэн байв. "Би хэзээ нэгэн удаа тантай уулзана гэдгээ тэсч ядан хүлээж байна” гэж захидалд онцолсон байлаа.

Дэлхийн хамтын нийгэмлэг “нэн ялангуяа Умарт Солонгос “Солонгосын хойгийн цэцэглэлт ба энх тайвны асар сайхан боломжийг алдлаа” гэж Трамп хэлж байна.

БНАСАУ газар доорхи цөмийн туршилтын Пхунгерийн цорын ганц талбайгаа хааж битүүмжилсэн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч  саммитаас татгалзав. Пхеньяны тэр алхам нь хэлэлцээрт бэлэн гэдгийг харуулсан болов уу.

Пенс ба Болтон

Саммитийн дээгүүр хар үүл дөрөвдүгээр сарын сүүлчээр  бөөгнөрч эхэлсэн юм. Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын туслах Жон Болтон тэр үед анх удаа Вашигтонд “Ливийн загварын хувилбар” байгаа түүний дагуу ажил үйлсийг явуулна гэх утгатай үг хэлсэн байлаа. Тэр мэдэгдэл нь Пхеньянд  түгшүүр төрүүлж, “хэрэв Вашингтон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад зөвхөн Пхеньяны зэвсгийг хураах шаардлага тавиад, түүнийгээ саммит дээр баталгаажуулах гээд байвал түүнд оролцох албагүй” гэсэн юм.

Тавдугаар сарын дундуур Трамп  хэдэн жилийн өмнө Ливийн засгийг унагаасан шигээр Пхеньянд хандах төлөвлөгөөгүйгээ тайлбарласан. Гэтэл Трампын  туслахууд нь Каддафийг унагасан шиг  төлөвлөгөөний талаар  яриагаа таслаагүй билээ. Тухайлбал дэд ерөнхийлөгч Майкл Пэнс Fox News телевизэд ярихдаа хэрэв Хойд Солонгос цөмийн зэвсгээ хураалгахгүй бол Каддафийн замаар орно гэх утгатай үг хэлж байлаа.

Пхеньян ч хариугаа нэг их удаасангүй. “АНУ-ын дэд  Ерөнхийлөгч Майкл Пенс БНАСАУ Ливи шигээр төгсөнө гэсэн дээрэлхүү, ухаангүй мэдэгдэл хийлээ. Түүнд цэргийн шийдвэрийн хувилбар хэрэгтэй, түүнд эргэшгүй, бүрэн хяналттай цөмийн зэвсгээс салах гэх мэтийн зүйл хэрэгтэй болжээ. АНУ-тай харилцах асуудалтай холбоотой хүний хувьд хэлэхэд дэд ерөнхийлөгч тийм тэнэг бүдүүлэг үг хэлж байгаад гайхаж байна” хэмээн Хойд Солонгосын Гадаад хэргийн орлогч сайд Чхве Сон Хи  мэдэгдэв.

Трамп ба түүний туслахууд Пхеньяны мэдэгдэлд бараг галзуурах шахаж, Трампад саммитаас татгалзах тухай захидлаа өөрөө уншин бичүүлсэн гэж эх сурвалжууд хэлж байна.

Ашиггүй уулзалт

Үүнээс өмнө шинжээчид хоёр талын уулзалт бараг бүтэхгүй талдаа гэж байлаа. Уулзалт боллоо гэхэд Трамп түүнээс хожил авах байсан уу? Хойд Солонгос ганцаараа ямар ч хариугүйгээр цөмийн зэвсгээсээ салахгүй. Трамп сүүлийн үед энэ уулзалтаас Пхеньян татгалзаж өөрөө кокоо авах сонирхолтой байсан байх. Вашингтон саммит дээр ямар ч буулт хийхгүй нь ойлгомжтой байсан. Түүний шахалтууд ч үүнийг баталж байгаа юм.

"Пхеньян татгалзсан бол Трамп түүний шинэ  багийн нэр хүнд  улсдаа  огт өөрөөр харагдах байсан".

Харин цаашид?

Массачусетсийн технологийн эх сургуулийн шинжээч Випин Наранг  саммит цуцлагдсаны дараа өрнөж болох дөрвөн хувилбарыг гаргажээ. Үүнд:

-Талууд  сайтар бэлтгэж цаашдын дипломат ажиллагааныхаа төлөө саммитыг хойшлуулж болох. Талууд хойгийг цөмийн зэвсэггүй болгох тохиролцоонд хүрсний дараа саммитийг явуулж гэрээ байгуулж  болно.

-Вашингтон, Пхеньян хоёр статус-квогоо үлдээн арай илүү гайгүй байдалтайгаар саммитийг хойшлуулж болно. Учир нь тэдний байр суурь эрс ялгаатай.

-Байдал хурцдаж 2017 оны төвшинд хүрнэ. Пхеньян цөмийн туршилтаа хийж, Вашингтон Хойд Солонгосыг устгах заналаа үргэлжлүүлнэ.

-Байдал тэднийг дайнд хүргэтэл эвдэрнэ.

 Нарангийн хэлснээр хамгийн боломжийн хувилбар нь хоёр дахь болох бөгөөд гэхдээ Цагаан ордны эзний таамаглах аргагүй аашийг аваад үзэхээр юу ч гарч магадгүй.

 Ер нь бол шинжээчид байдлыг хурцадна гэж хэлж байгаа. Пхеньян, Сөүл хоёрын  дулаарал нь АНУ-ын оролцоогүйгээр боломжгүй учраас Ким, Мүн хоёрын  уулзалтын дүн тэглэгдэж байна. Харин Орос, Хятадын талаар дипломат бодлого явуулах шинэ боломж гарч буй. Тун удахгүй Оросын сайд С.Лавров Пхеньянд айлчилна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 8 цаг 18 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 8 цаг 31 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 8 цаг 35 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 8 цаг 41 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 8 цаг 47 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 9 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 9 цаг 33 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 9 цаг 41 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 16 цаг 24 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top