x

Сайн дурын ажил бол сэтгэлийн буян юм

Дэлхий нийтээр жил бүрийн зургадугаар сарын 14-нийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудыг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, өмнө нь цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Цусны донорын өдөр” болгон тэмдэглэж иржээ. Бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө үнэт цаг, сэтгэл зүрхээ харамгүй зориулдаг хүмүүс бол сайн дурын, авлагагүй цусны донорууд юм. Тиймээс бид энэ удаагийн “Амьдралын тойрог” булангийн зочноор Хөдөлмөрийн хүндэт медальт, хүндэт донор Х.Өлзийдэлгэрийг урьсан юм. Тэрээр донорын холбоо бий болсон цагаас хойш өнөөдрийг хүртэл цусаа хандивлаж яваа нэгэн билээ.

 

Цусны донор болсон нь

 

Х.Өлзийдэлгэр 1955 онд Завхан аймагт төрж, зургаан хүүхэдтэй айлын том охин болон мэндэлжээ. Тэрээр таван дүүтэй учраас багаасаа л ажилд шамдамхай, нэг зүйлийг эхэлсэн бол заавал дуусгаж байж сэтгэл нь амардаг хичээнгүй нэгэн байжээ. Түүний энэ зан чанар нь аав ээжээсээ авсан хамгийн том эрдэм аж. Нэг өдөр түүнтэй хамт ажилладаг н.Баатар гэдэг хүн Х.Өлзийдэлгэрийг донор болохыг уриалснаар цусаа өгч заншсан байна. 2014 онд фрезрийн донорын болзол хангаж донор болж байжээ. Тэр цагаас хойш донорын холбооны М.Сосорбарам, Б.Мандах гэх хоёр даргатай хамт олны дунд ажилд орж өнөөг хүртэл ажиллаж байгаа нь энэ юм. Уг байгууллага нь их, дээд сургуулиудаар явж цус авах донор болохыг сурталчилдаг бөгөөд Х.Өлзийдэлгэр гуай ч энэ ажилд байнга оролцож иржээ. Нийтлэлийн баатар маань “Би залуусыг донор болохыг уриалахдаа их дуртай байдаг. Дан ганц цусаа өгж байгаа хэрэг биш юм. Мөн залуу үеийнхнээ эрүүл амьдрахад нь тусалж байгаа юм” гэж ярьж байсан.

Монголын донорын холбоо 1999 оны тавдугаар сарын 26-нд байгуулагдсан. Донорын  удирдах зөвлөл нь долоон гишүүнтэй, 350 гаруй ахмад хүндэт донортой сайн дураараа ажилладаг байгууллага юм. Сайн дурын 30 сурталчилгааны гишүүнтэй цусны төвтэй хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг. Цус цуглуулах, угтах үйлчилгээг давхар хариуцан хийдэг. Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй жил бүр батлагдсан хуваарийн дагуу хамтран ажиллах үүрэгтэй байгуулага бөгөөд нэг жилд дунжаар 18 мянган хүнд үйлчилдэг. Мөн жилд сайн дурын авлагагүй 1500 донорыг элсүүлдэг гэж байсан. Сайн дурын хүмүүс бүгд үнэ төлбөргүй ажилладаг. Сайн дураараа ажилладаг хүмүүс нь нэг жилд дунджаар 15380 цаг ажилласан байдаг гэж байлаа. Сүүлийн зургаан жил дараалан эрүүл мэндийн салбарт “Шилдэг донор сурталчлах хамт олон”, “Донор сурталчлах гарамгай хороо”,  “Тэргүүний донор сурталчлах нийгэмд танигдсан хамт олон”-оор Х.Өлзийдэлгэрийн ажилладаг байгууллага шалгарч байжээ. Тус байгууллага нь түүний бахархал гэнэ. Байгууллагын дарга нь сайн бол хүмүүс сайн ажилладаг гэж байлаа. Манай байгууллага сайн хамт олны хүчинд ажилчид нь сайн явдаг. Тиймээс байгууллагынхаа удирдлагад талархаж явдаг гэсэн юм. Хүмүүст сонин байх болов уу гэдэг үүднээс  донор хүн гэж ямар хүнийг хэлдэг талаар товчхон мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Бусдын эрүүл мэндийг сайжруулахын тулд амь насыг нь авархад зориулан сайн дураараа цусаа бэлэглэдэг хүнийг донор хүн гэж хэлдэг. Цусаа бусдад бэлэглэснээр тухайн донорын биед олон сайн өөрчлөлт гардаг байна. Сайн талуудаас нь дурдвал. Цусаа бэлэглэснээр танд болон донор хүний хувьд хүмүүнлэгийн ариун үйлс. Донор болсноор эрүүл мэндээ тогтмол хянах боломж бүрддэг юм. Донор хүн зүрх судасны болон хавдрын өвчнөөс өөрийгөө  бүрэн сэргийлж чаддаг. Мөн хүний биеийн бодисын солилцоо сайжирч цус авахуулснаар шинэ цус дахин төлжиж хүний биеийн бодисын солилцоог нэмэгдүүлдэг. Цус шингэрч биеийн нөхөн сэргэх үйл явц хурдацтай явагддаг. Хүний бие эрүүлжиж хөдөлмөрийн бүтээлч чанар нэмэгддэг. Ийм олон сайн талтай. Харин сөрөг үр нөлөө одоогоор түүний биед илрээгүй болохоор хэлэх зүйл алга байна гэсэн юм. Тэрээр бусдад болон өөртөө тустай үйл хийж байгаадаа сэтгэл хангалуун байдаг гэв. Нэг удаа 350 грамм цус өгөхөд гурван хүний амь насыг авардаг гэж байлаа. Тиймээс манай зочин цусаа өгөхдөө хамгийн түрүүнд  бусдад тусалчих юмсан гэж боддог гэсэн юм. Эмэгтэй хүн гурван сард нэг удаа цусаа өгдөг. Хүмүүс нэг зүйлийг буруу ойлгодог. Энэ нь муу бүлгийн цустай хүмүүс цусаа өгч болохгүй гэсэн андуу ойлголттой. Дэлхийд, Монголд хаана ч ялгаагүй бүх бүлгийн цустай хүмүүс байдаг. Тиймээс хэрэггүй цус гэж нэг ч үгүй. Та цусаа өгсөн тохиолдолд таны цус заавал бусдад хэрэг болж хэн нэгний амийг аварна гэдэгт та өөрөө итгэх хэрэгтэй гэлээ.

Сүүлд тэрээр фрезрийн цусны донор болсон. Фрезрийн донор нь цусаа өгөөд түүнээс  ашигтай эс болон бусад зүйлсийг нь аппаратанд хийгээд түүж авдаг үйлчилгээ. Мөн донорын болзлыг 12 литр 500 грамм цус өгсөн хүн хангадаг. Түүнээс 10-12 удаа цус өгчихөөд би донор гэж ярих нь ёсгүй хэрэг. Х.Өлзийдэлгэр гуай “Би цусаа бусдад бэлэглэснээр өөрийнхөө үеийнхнээс илүү залуу харагддаг. Хүмүүс надад олон удаа хэлж байсан. Би үнэн байх гэж боддог. Одоо 65 настай ч нэг ч удаа даралт болон зүрх өвдөж байна гэж хэлж үзээгүй. Энэ бол миний цусаа өгдөг зөв дадал зуршилтай холбоотой. Цусаа өгснөөр хүний биеийн бодисын солилцоо сайжирч цусны эргэлт түрэгсэж илүү залууждаг гэж боддог” гэсэн юм. Түүний амьдарч буй хороонд одоо дөрвөн хүндэт донор байдаг. Бүгд настай хүмүүс байгаа нь жаахан чамламаар зүйл гэсэн юм. Тиймээс залууст хандаж “Сайн дураараа цусаа хандивлах”-ыг уриалсан юм. Одоо цагт хүнд цусаа бэлэглэх шиг буянтай ажил гэж үгүй. Эрүүл монгол хүн та үүнийг хийж чадна. Хэн нэгнийхээ халуун амийг, бүлээн цусаараа аварна гэдэг хамгийн сайхан, бас гайхамшигтай зүйл гэж хэлсэн юм. Эрүүлийг хүсвэл донор болох хэрэгтэй. Донор болсноор хүн арддаа буян болж эрдэнэт хүний алтан амийг аварч олон гэр бүлд аз жаргал бэлэглэх боломжтой. Мөн тэрээр өөрөө энэ хариуцлагатай бас буянтай үйлийг насаараа хийсэндээ баярлаж сэтгэл хангалуун явдаг гэсэн юм. 

 

Хүндэт донорын гэрийнхэн ч сайн дурын ажилд идэвхтэй оролцдог

Сонгинохайрхан дүүргийн “Улаан загалмайн нийгэмлэг”-ийн хамт олон.

Түүний аавыг М.Хасбат гэдэг Завхан аймгийн Сонгино суманд 1932 онд төрсөн. Бөөний худалдааны төвд барааны мэргэжилтнээр 20 жил ажилласан. “Намын дээд сургууль”-ийг төгссөн сэхээтэн нэгэн. Мөн гарын ур сайтай уран бичээч бөгөөд хийдэггүй ажил гэж үгүй зурах бичих бүх зүйлийг гарамгай сайн хийдэг нэгэн байв. Харин түүний ээж Д.Янжин нь барилгын дулаалагчийн мэргэжилтэй, Хөдөлмөрийн баатар, V, VI таван жилийн гавшгайч, зургаан хүүхэд төрүүлсэн алдарт эх юм. Д.Янжин соци нийгмийн үеийн Хөдөлмөрийн баатар барилгачин н.Хэрлэнгийн бригадад 30 жил ажилласан хэмээн дурсан ярьж байлаа. Х.Өлзийдэлгэр нь тухайн үеийн сэхээтний гэр бүлд өссөн нэгэн юм. Тэрээр Завхан аймгийн 12 дугаар сургуульд сурч байсан ба 1954 онд аравдугаар ангиа төгссөн байна. Түүний дараа 1972  онд Улаанбаатар хотод ирж Барилгын техник комд элсэн орж 1975 онд сургуулиа амжилттай төгсч ажлын их салбарт хөл тавьсан байна.

Одоо тэрээр таван хүүхдийн ээж “Алдарт эх” юм. Анх цахилгааны техникч мэргэжлээр дэд станцад холбоочин хийж байжээ. Энэ салбарт Х.Өлзийдэлгэр 35 жил ажилласан байна. Энэ хугацаанд чамлахааргүй олон амжилт гарган олон удаа байгууллагынхаа тэргүүн ажилтнаар шалгарсан аж. 1987 онд аав ээжээсээ өнчирч тэр ондоо үйлдвэрийн дадлага хийхээр Герман руу явсан байна. Энэ хүнд хэцүү он жилүүдийг туулахад түүний нагац ах нь тусалсан аж. Түүний нагац ахыг Т.Гомбосүрэн гэдэг багш мэргэжилтэй, доктор, профессор хүн байв. Нийтлэлийн баатар маань нэг хоног ажиллаад гурван өдөр амардаг байсан нь өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгож МУИС-ийн Нийгмийн ангид суралцсан байна. Их сургуулиа төгсөөд төрийн бус байгууллагад хүмүүлэгийн ажил хийж эхэлсэн. Тэрээр ажиллахын зэрэгцээ сайн дурын ажлыг 10 жил хийжээ. Энэ хугацаанд өөрийн амьдарч байсан хорооныхоо нэн ядуу 300 өрхөд тусламжийн гараа сунгаж өөрийн чадах хэмжээнд тусалдаг байсан аж. Мэдээж ганцаараа энэ бүх ажлыг хийхэд хүндрэлтэй тул “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтарч ажилласан байна. Тусламжийн ажлаараа амьжиргааны төвшин доогуур өрхүүдэд хүнсний болон өмсөх зүйлээр тусалдаг байв. 

Мөн өрхүүдийн ажил эрхлэх боломжгүй хүмүүстэй хамтарч ногоо тарина.  Х.Өлзийдэлгэр өөрийн энэ сайн дурын ажлаа хүүхдүүддээ өвлүүлэхийг хүссэн бөгөөд түүний хоёр хүүхэд нь одоо сайн дурын ажил эрхэлдэг. Түүний хүү ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн бөгөөд одоо ээжийнхээ ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа. Мөн түүний гэр бүлийнхэн цахилгааны техникч мэргэжлээр дэд станцад гурван үеэрээ ажиллаж байгаа арвин их туршлагатай хүмүүс юм. Түүгээр ч барахгүй арван ач, зээтэй. Хүүхдүүд нь бүгд өөрсдийн гэсэн эзэмшсэн мэргэжилтэй тус тусын амьдралаа зохиосон тул Х.Өлзийдэлгэр сайн дурын ажилдаа илүү анхаардаг байна. Сайн дурын ажлаасаа илүү их аз жаргалыг олж авдаг гэж байлаа.

 

Одоо ч хүсэл мөрөөдлийнхөө араас тэмүүлж байна

Цахилгааны дэд станцын хамт олон.

Амьдарч байгаа дүүрэгтээ нийгмийн идэвх сайтай байхыг хичээдэг. Тус дүүрэгт амьдардаг оршин суугчдынхаа дунд орлого, ариун цэврийн байцаагч хийдэг байж.  Зүгээр сууна гэдэг бол түүний хувьд байж боломгүй зүйл. Тиймээс байнга өөрийгөө хөгжүүлж, ажлынхаа хажуугаар сайн дурын болон өөр бусад хэлбэрээр  байнга ажилласаар ирсэн нь бахархам зүйл. Төрийн албанд ажиллаж тэтгэвэрт гарсан ч нийгмийн болон сайн дурын ажилд идэвхтэй оролцож хорооныхоо ахмадын чийрэгжүүлэлтийн төвийг ажиллуулж эхэлсэн байна. Тус төвөөр 30-40 хүн үйлчлүүлдэг. Энэ нь бага тоо мэт боловч үгүй юм. Яагаад гэвэл тус хорооны чийрэгжүүлэлтийн төвийн үйлчлүүлэгчид нь дандаа ахмадууд байдаг. Мөн түүний амьдралдаа хэвшил болгон үлдээсэн нэгэн зүйл бол хийн дасгал юм. Тэрээр хийн дасгалыг анх н.Оюунбилэг багшаасаа сурч, үеийнхээ ахмадуудад заадаг гэв. Дагсалаа байнга хийж, тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож 21 аймгаар явж бусдад зааж сургадаг гэсэн. Тэд оролцсон тэмцээн бүрээсээ шагналт байранд шалгардаг.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэд явган аялал байнга зохион байгуулдаг. Энэ аялалд ямар ч насны хүн хамрагдах бүрэн боломжтой. Гэхдээ түүний хэлж буйгаар тэтгэвэрт гарсан хүмүүс л сайн дурын үйл ажиллагаануудад идэвхтэй оролцдог гэж байсан юм. Дан ганц ууланд алхаж, хийн дасгал хийх биш Х.Өлзийдэлгэр гуай чийрэгжүүлэлтийн танхимдаа олон төрлийн спорт тоглоомын хэрэгсэл байрлуулсан аж. Чийрэгжүүлэлтийн төвд явсан зарим нь спортын мастер болох тохиолдол цөөнгүй гэнэ. Энэ нь түүний хичээл зүтгэлийн үр шим гэж бодон илүү их шамдан ажилладаг тухайгаа ярьж байсан юм. Х.Өлзийдэлгэр гуай зургаан жил чийрэгжүүлэлтийн газартаа ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Түүний нэг онцлох зүйл бол сайн дураараа хийж байгаа ажлаасаа цалин авдаггүй гэсэн. Тэрээр зургаан жилийн хугацаанд хүмүүст дасгал зааж, чийрэгжүүлэлтийн газраа ажиллуулсан ч тус төвд явдаг нэг хүнээс 5000 төгрөг авдаг. Энэ мөнгөөрөө ус болон цахилгааны төлбөрөө төлдөг гэж байлаа.

Хавар болоход Х.Өлзийдэлгэр гуайн хийх дуртай ажил бол цэцгийн үр хураан авч түүнийгээ хорооныхоо иргэдэд тараан цэцэг тариулдаг. Цэцэг хэрхэн арчилж, яаж тарих талаар хорооны иргэддээ сургалт хийж өрх бүрийн гэрт нь очиж хамт цэцгээ тарилцдаг гэж байлаа. Өөрийнхөө тарьсан цэцэгсийн дунд алхана гэдэг бас нэгэн зүйрлэшгүй мэдрэмж гэсэн юм. Мөн тэрээр биднийг очиход өөртөө нэгэн ажлын байр гаргасан байсан. Өөрийгөө одоо ч гэсэн хөгжүүлж байгааг нь харахад хүндлэм санагдаж байлаа. Суралцахад нас оройтдоггүй гэж бидэнд хэлээд би одоо компьютер болон оёдлын сургалтад сууж байгаа. Өөртөө тохирсон оёдлын газар нээсэн. Энэ оёдлын газраараа дамжуулж хорооныхоо ахмадуудад болон нэн ядуу хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хямдарсан үнээр өөрийн оёсон хувцсаа борлуулдаг. Мөн түүнчлэн Х.Өлзийдэлгэр гуай оёдлын сургалт зохион байгуулах хүсэлтэй байгаа гэв. Сургалтаа зохион байгуулах газраа одоогоор тохижуулж байгаа гэснээр бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.15  ДАВАА № 116 (6341)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 12 цаг 7 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 13 цаг 3 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 15 цаг 55 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 16 цаг 13 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 18 цаг 25 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 18 цаг 36 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 18 цаг 45 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 18 цаг 59 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 19 цаг 4 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 19 цаг 23 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 19 цаг 42 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top