x

ОУХМ Б.Одбаяр: Сайн бодлого, хөтөлбөртэй улстөрчид эхлүүлсэн ажлаа дуусгах боломж олгох нь зөв

Үндэсний супер Лигийн гурван удаагийн аварга, Монголын сагсан бөмбөгийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчдын нэг ОУХМ Одгий буюу Б.Одбаяртай цөөн хором ярилцлаа. 

-Сайхан зусч байна уу, Одгий? Австралид амьдрал ямар байна?

-Би Төв аймгийн унаган хүүхэд. Одоогоор гэр бүлтэйгээ Сидней хотод ажиллаж амьдарч байна. Эндхийн амьдралын хэв маяг Монголынхоос өөр. Өрхийн бүх төлбөр долоо хоногийн давтамжтай, маш шаргуу ажиллахаас өөр аргагүй. Өдөр бүрийг төлөвлөж, өөрийгөө тултал дайчлан ажиллана гэсэн үг. Хэн нэгэнд найдах, горьдох боломжгүй. Харин амралтын өдрүүдээ гэр бүлдээ, үр хүүхдүүддээ зориулж, хамтдаа цагийг өнгөрүүлдэг.

-Би хоёр охинтой. Охидтойгоо харилцахдаа хүлээцтэй, хэлсэн амандаа хүрдэг аав байхыг хичээдэг. Том охинтойгоо сургууль дээр нь юу болсон, юу санааг нь зовоож байна гэхчлэн маш их ярилцахыг хичээдэг. Охид маань өөрийгөө илэрхийлж чаддаг, өөрийн гэсэн санаа бодолтой хүмүүс болон төлөвшөөсэй гэж би хүсдэг. Эхнэр бид хоёр энд ойлгож мэдэрсэн зүйлсээ монгол залуустайгаа хуваалцах зорилгоор гэр бүлийн влог хийж байгаа. Монголын маань нийгмийн амьдралд өөрчлөх зүйл нэлээд бий. Гэхдээ өөрчлөлтийг өөрөөсөө, гэр бүл дотроо эхлүүлэх ёстой болов уу.

-Удахгүй Монголд сонгууль болох гэж байна. Ямар хүмүүсийг сонгож гаргаж ирээсэй гэж хүсч байна?

-Австраличууд улс төрийн соёлын хувьд монголчуудаас нэлээн их ялгаатай. Саяхан Ерөнхий сайд нь айлын зүлгэн дээр зогсчихсон яриа өгч байтал гэрийн эзэн нь гарч ирээд, зөвшөөрөлгүй гэрийнх нь зүлгэн дээр зогсож байгааг анхааруулж, Ерөнхий сайд ч уучлал гуйгаад асуудлаа эв найртай шийдээд явцгаасан. Манайд бол улстөрчид нь хулгай хийж, ЖДҮ зээл хууль бусаар завшсан ч уучлал гуйдаггүй, өөрсдийгөө хаацайлж хэрэлдсээр байгаад дуусдагт би дургүй. Гэтэл гадуур зугаалж явсан залуус жижиг зодоон хийхэд л ял аваад шоронд ордог. Хууль ёс хүмүүст тэгш үйлчлэхгүй байна шүү дээ.

Энэ тал дээр Х.Тэмүүжин гишүүн сайд байхдаа хуулийн салбарын шинэчлэлийг зоригтой эхлүүлж байсныг мэднэ. Цэгц шулуун, зоримог улстөрч гэж боддог. Тиймээс би Х.Тэмүүжин гишүүнийг дэмжиж байна. Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг байх нь нийгэмд шударга ёс тогтох үндсэн нөхцөл шүү дээ. Бас хуулийн салбарыг шинэчилж, үйл ажиллагааг нь ил тод болгох, жирийн иргэдэд дээрэлхдэг биш иргэндээ үйлчилдэг болгох бодлогыг нь дэмждэг.

-Тэгвэл шинэ, залуу сонгогчдод юу захих вэ?

-Би сонгуулийн насанд хүрсэн цагаасаа саналаа өгч, идэвхтэй оролцож ирсэн. Нэр дэвшигчдийг хэрэндээ сайн судалдаг. Харин санал өгсөн нэр дэвшигч маань алдаа гаргавал тэр хүнд дахин санал өгдөггүй. Тэгж хувийн хариуцлага тооцдог гэх үү дээ. Сайн бодлоготой, хэрэгжүүлэх хөтөлбөртэй улс төрчийг бол ажлаа дуустал хийгээсэй гэж боддог. Зарим чухал бодлогыг хэрэгжүүлэхэд дөрвөн жил хангалттай биш байж ч магад. Үнэхээр сайж ажиллаж, өөрчлөлт авчрахаар чармайж буй улс төрчийг дэмжих л хэрэгтэй. Сонгууль ер нь бидний амьдралын суурь нөхцлийг шийддэг чухал үйл явдал. Тиймээс хариуцлагатай хандаж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж залуустаа захъя.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 21 цаг 2 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 21 цаг 38 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 21 цаг 47 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 22 цаг 9 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 22 цаг 19 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 23 цаг 26 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top