x

Э.Билгүүдэй: Би өнгөрсөнд, ирээдүй рүү ч очиж чадна

МҮОНРТ-ын киноны дуу оруулагч, орчуулгын найруулагч Э.Билгүүдэйг  урьж ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Э.Билгүүдэй гэдэг. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат, 2003 онд СУИС-д элсэн орж кино драмын жүжигчний ангид суралцаж төгссөн. Түүнээс хойш МҮОНРТ-д 14 жил орчуулгын киноны жүжигчин, орчуулгын найруулагчаар ажиллаж байна.

-Та жүжигчин мэргэжлээр сурч, төгсчихөөд яагаад дуу оруулагчаар ажиллах болсон юм бэ?

-Кино бол миний сонирхол. Багаасаа кино үзэх дуртай хүүхэд байсан. Видео тоглуулагчийн киног 50 төгрөг өгөөд хичээлээ таслаад үздэг байлаа. СУИС-ийн кино драмын жүжигчний ангиа төгсөөд би МҮОНРТ рүү, харин Л.Сөрөлт жүжигчнээрээ ажиллахаар явж байлаа. Тэр үеэс л кинонд дуу оруулахаар шийдсэн. Ер нь кинонд дуу оруулах их онцлогтой, жүжигчинд нарийн мэдрэмж өгдөг. Би энэ мэргэжилдээ сонирхолтой, дурласан болохоор хийж явна даа.

-Та мэргэжлийн жүжигчин хүн. Тайзан дээр дүр бүтээж байв уу?

-Оюутан байхдаа тайзан дээр дүр бүтээж байсан. Түүнээс хойш телевизийн хүн болоод энэ салбартаа л байна. Харин кино зураг авалтад бол найруулагчаар явдаг. Ерөнхийдөө орчуулгын найруулагчаа хийж байна. Гэхдээ энэ албан тушаалыг аваад жил гаруй болж байгаа. Тиймээс заримдаа өөрөө кинондоо дуу оруулдаг. Миний ажил ихэвчлэн дүр хуваарилалт хийх, жүжигчидтэйгээ ажиллах юм.

-Дуу оруулагчаар ажиллаад 14 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд хэдэн кинонд дуу оруулав?

-14 жилийн хугацаанд олон ангит, нэг ангит бүгд нийлээд 12 мянга гаруй кинонд дуу оруулжээ. Энэ кинонуудаас хамгийн их сэтгэлд хоногшсон дүр, дуу оруулалт бол “Бурхан багш” киноны Буддагийн дүр байна. Мөн “Ухаарч амьдрах хорвоо” киноны гол дүр байна. Миний хоолой зөөлөн залуу хоолой. Тэгэхээр дандаа л залуучуудын дүрд дуу оруулдаг.

-“Бурхан багш” киноны гол дүрийг авахад сонгон шалгаруулалт хийв үү. Яаж шалгарсан бэ?

-Би өөрөө дүрээ хуваарилдаг хүн байхгүй юу. Хаан ааваас нь эхлээд бүх дүрээ хуваарилаад дууссан. Манай дуу оруулагчид бүгд туршлагатай, сайн мэргэжилтнүүд. Тэгээд гол дүрээ яах вэ гэж бодоод дуу оруулагчид болон редактортайгаа ярилцахад чиний л хийх ёстой ажил гэсэн. Тэгээд л дуу оруулахаар болсон.

-Бурхан багшийн дүрд дуу оруулахад танд ямар санагдаж байсан бэ?

-Их өөрчлөлт гарсан. Хүмүүс бурхан багштай зурагаа авахуулъя гэхээр санаа зовдог. Тэр олон хүний итгэлийг алдахгүйн тулд сайхан уран бүтээл хийгээд сайн дуу оруулах гэж их хичээсэн. Ер нь их хүнд дүр. Тэр хүний мэдэрч байгаа бүх зүйлийг өөрөө мэдэрч гаргана гэдэг хүнд даваа байсан. Би ч гэсэн бурхан шашинтай айлын хүүхэд. Өвөө эмээгийндээ очоод зулын гэрэлд унтах, арц хүж үнэртэх дуртай. Би багадаа их өрөвч хүүхэд байсан гэсэн. Гурван настай байхдаа хонь гаргахыг хараад эмээ дээрээ очоод “Гадаа хонины бөөр гаргачихлаа, хонь байхгүй болчихлоо, та зулаа өргөөрэй” гэж хэлдэг байсан гэсэн.

-Кинонд дуу оруулсны дараа танд өөрчлөлт гарсан болов уу?

-Их өөрчлөлт орсон. Дүрээ аваад уншиж танилцаад багтраад сүүлдээ уйлаад давчидсан сэтгэлээ нээсэн. Их олон зүйлийг сурч авсан. Дүрдээ дуу оруулж байхдаа эхэндээ энэрэл, нигүүлсэл гэж юу байдаг, амгалан тайван байх гэж юу байдгийг мэддэггүй байсан. Байнга нэг зүйлд түгшсэн байдалтай байдаг. Зарим нэг юмнаас айж, санаа зовж бэргэсэн байдалтай байсан. Харин киноны гол хэсэг рүү ороход “Бурхан багш” өөрөө гэгээрэлд хүрдэг тэр үед л дуу оруулж байгаа би өөрөө тайвширсан. Хүн юу тарина, түүнийгээ хураана гэдэг л их тод үлдсэн.

-Энэ киног яагаад гаргахаар болсон юм бэ?

-Энэтхэг, Монголын харилцааны 65 жилийн ойд зориулж УИХ-ын дарга, Сүсэгтний холбоо, Гандантэгчинлэн хийд, МҮОНРТ хамтран үзэгч түмэнд хүргэж байгаа. Энэ кино нь 2013 онд бүтсэн, дэлхийд дээгүүр байр эзэлж яваа кино гэдгээрээ онцлогтой. Энэ киноны дуу оруулалт нэгдүгээр сард эхлээд гуравдугаар сард дууссан. 55 ангитай кинонд 55 хоног дуу оруулсан даа. Сая цар тахлаас болоод киноны жүжигчид нь Монголд ирнэ гэж байсан ч больчихсон. Хэрэв гол дүрийг бүтээсэн бурхан багш ирвэл хамгийн түрүүнд уулзана гэж боддог. Хүмүүсээс талархлын үг их ирж байгаа. Энэ кинонд дуу оруулснаар манай ажлынхан ч гэсэн бүгд сэтгэл өндөр байгаа. Бид их зүйл ойлгож авсан. Сүсэгтний холбооны хамт олноос ч гэсэн урмын үг их ирж байгаа. Кинонд дуу оруулж байхад манай заалны уур амьсгал сайхан байсан. Будда гэгээрэлд хүрээд цаашлах тусам бид баярлаж жаргалтай болж байсан.  

-Мэргэжлээрээ ажиллана гэж боддог уу?

-Мэдээж бодолгүй яах вэ. Эсрэг дүр их гоё юм шиг санагддаг. Эсрэг дүрд нэг тогловол яадаг бол гэж бодож байсан. Үндэсний телевизийн хийсэн киноны зарим нэг дүрд тоглохоос гадна найруулагчаар ажиллаж байсан. Би жүжигчин мэргэжлээ биш орчуулгын киног яагаад сонгох болсон бэ гэхээр орчуулгын кинонд дуу оруулдаг хүн цөөхөн. Дээр нь кинонд дуу оруулж байгаа хүмүүс тэр киноныхоо дүртэй адилхан болж маш гайхалтай мэдрэмжүүдийг авч байдаг. Мөн хүний дотоод мэдрэмжүүд их хөгждөг. Би энэ кинонд дуу оруулснаар 2500 жилийн өмнөх “Бурхан багш“-ийн түүхээр аялж чадаж байна. Яг дотор нь орж мэдэрч байгаа бүх зүйлийг нь гаргаж чадаж байна. Би өөрийгөө 2500 жилийн настай гэж хэлэхэд гайхах зүйлгүй, энэ бол миний мэргэжлийн гайхамшиг. Би өнгөрсөнд болон ирээдүй рүү ч очиж чадна. Энэ бол миний бахархал. Кино бол хамтын уран бүтээл байдаг. Тиймээс хамт олондоо баярлалаа.

-Таны  цаашдын мөрөөдөл? 

-Би орчуулгын киноноосоо салж чадахгүй байх. Уран сайхны кино найруулахыг хүсдэг. Одоо туршлага, судалгаа хийж яваа хүн шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.12 БААСАН № 115 (6340)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 21 цаг 3 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 21 цаг 39 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 21 цаг 48 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 22 цаг 10 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 22 цаг 20 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 23 цаг 27 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top