x

Ж.Энхбаяр: Хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох ёсгүй

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас дараах асуултад хариулт авлаа.

-АТГ-аас хоёр ч Ерөнхий сайдыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байна. Цагдан хорьсон өнгөрсөн 43 хоногийн хугацаанд тэднээс ганц, хоёрхон удаа л байцаалт авсан гэдгийг өмгөөлөгчид нь хэлдэг. Ер нь, энэхүү асуудалд та ямар байр суурьтай явдаг юм бэ?

-Мэдээлэл алга байна. Та нартай л ижил мэдээлэлтэй явна. Хуулийн байгууллага нь ажиллаж байгаа юм байна. Хүлээж, харахаас өөр сонголт алга даа. 

-Гэхдээ тэд гэм буруутай эсэхээ шалгуулахаар өөрсдөө АТГ-т очсон байдаг. Хууль, хяналтынханд шалгуулахаар өөрсдөө очсон хүмүүсийг цагдан хорьж, шалгаж байгаа нь хэр шударга үйлдэл вэ. Нөгөө талаараа тэд батлан даалтад гарч, шалгуулах өргөдлөө хүртэл өгсөн. Гэвч өргөдлийг нь хүлээж аваагүй. Арай, цаана нь улс төрийн ямар нэгэн эрх ашиг байгаа юм биш биз дээ? 

-Үнэхээр мэдэхгүй байна. Хууль, хяналтынхан ажлаа хийж байна. Шаардлага байна гэж үзсэн болохоор л хорих хугацааг нь сунгасан байх. Юм гэдэг чинь хязгаартай шүү дээ. Удахгүй мэдээлэл нь ил болно. Шалгах хугацаатай, тэр хугацаа нь дуусахаар бүх зүйл тодорхой болох байх аа.

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь улс төрийн шийдвэр мөн үү?

-Мэдэхгүй байна. 

-Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нар улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө хэлмэгдэж байна гэх байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, ард түмэнд Оюу толгойн төслийг хөдөлгөх амлалт өгсөн, түүнийгээ л хэрэгжүүлсэн гэдгээ захидалдаа хүртэл дурдсан байдаг шүү дээ?

-Би бусадтай л адилхан мэдээлэлтэй байна. Мэдэхгүй байна. 

-МАН-ынхан өнгөрсөн хугацаанд намын даргаараа ажиллаж байсан, Засгийн газраа тэргүүлж байсан С.Баяртай уулзсан уу. Хэр анхаарал тавьж байгаа вэ?

-Уулзалгүй яах вэ. Очиж эргэлгүй яах вэ. Бид бүхэн хараад л сууж байна. Ямар л олиг байх вэ дээ. АН-ын бүлгийн дарга, МАН-ын дарга байсан хоёр хүн хоригдож байна. Энэ чинь Монгол Улсын асуудал шүү дээ. Энэ чинь маш том үйл явц. Юу болох вэ гэж хүн бүр л санаа зовж байна. Хүн болгон л харж байна. Олон хүн эргэлзэж байна. Янз янзаар л тайлбарлаж байна. Гагцхүү хуулийн байгууллагын ажилд хөндлөнгөөс хэн ч оролцож болохгүй. Хурдан шалгаж, шийдвэр нь нэг тийшээ болоосой л гэж бодож сууна даа. 

-Гэхдээ Ерөнхий сайд асан С.Баярыг өнгөрсөн шөнө Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлсэн. Ер нь, албан тушаал хашиж байсан нөхдүүд цагдан хоригдоод ирэхээрээ ямар нэгэн өвчин, эмгэг хэлэх юм. Ганц С.Баяр дээр ч биш бүх хэрэг дээр харагддаг үйл явц л даа. Үүнд тайлбар өгөхгүй юу? 

-Ганц дарга нар биш л дээ. Хүний л асуудал. Анх би УИХ-ын гишүүн асан Х.Тэмшүүжинтэй 2008 онд бүх хорих ангиар явж үзсэн, ажилласан. Гэм буруутай нь тогтоогдоогүй, шүүхээр эцэслээгүй байхад цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан нөхөд бүгд л ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид очдог. Орчин нь маш хүнд шүү дээ. Үндсэндээ 9-10 ам.метр талбайд хоригддог. Дотроо бие засдаг. Маш чийглэг орчинтой.

Эх сурвалж: NEWSPRESS.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • bataa (66.181.160.78)
    temyyjin yneniig heljee byh ES nariin bogs dolooj OT,TT gereen deer ajillasan Solongo avgai shyy.Aldart Otgonbairiin dyy ene avgai odoo bolnoo
    2018 оны 05 сарын 26 | Хариулах
  • Иргэн (122.201.24.112)
    Жирийн иргэдийнхээс хамаагүй дээр нөхцөлд хоьдог. Мөнгөтэй бол цагдан хорихын хоол халбагдахгүй дуртай хоолоо зхиалаад идчихнэ харилцаа холбооны асуудлаач зохицуулчихдаг л газар даа. Ялархаад нялцагнаад эмнэлэг дамжаад гоншигноод байлгүй хуульд захирагд. Хорих байгууллагын эмнэлэг бол маш хариуцлагатай ажилладаг эд нар шиг эрүүл нөхдийг эмнэлэг дамжуулна гэж байх ч үгүй. Тэгэхээр Баярыг эхний ээлжинд гаргаж авах улс төр л явагдаад эхэллээ дээ!
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • Боогий (103.10.23.184)
    Энхбаярынхаар бол буудалд байрлуулах юм байна л даа Жирийн иргэд хоригдож байвал энэ хүн ингэж ярих байсан болов уую
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top