x

Ираны эсрэг АНУ хамгийн хатууд тооцогдох хориг арга хэмжээ авна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улс түүхэндээ хамгийн хатууд тооцогдох хориг арга хэмжээг Ираны эсрэг авахаар төлөвлөж  байгааг  зарлалаа. Ийм нэмэлт хориг арга хэмжээ авсны дараагаар "Иран улс өөрийн эдийн засгаа гүн хямралд  өртүүлэхгүйн тулд  тэмцэх хэрэгтэй болно" гэдгийг тэрээр  анхааруулсан юм.

Үүний зэрэгцээ, Ираны түрэмгийллийг тогтоон барихын тулд АНУ бүс нутаг дахь холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллах болно хэмээн амласан юм. АНУ-ын  Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 8-ны өдөр Ирантай 2015 онд байгуулсан  цөмийн хөтөлбөртэй нь холбоотой олон талт гэрээнээс гарахаа зарласан. Харин өчигдөр  АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга  Иран  шинэ гэрээ  байгуулахынхаа өмнө  12 шаардлагыг нь биелүүлэх ёстойг мэдэгдсэн.

Үүнд: Сирийн нутгаас цэргээ гаргах, Йемений босогчдыг дэмжихээ зогсоох, Олон улсын  атомын  энергийн агентлагт цөмийн хөтөлбөрийнхөө  талаарх тайлан  илтгэлээ танилцуулж  энэ хөтөлбөрөө  сэргээхгүй гэсэн үүрэг  амлалтыг хугацаагүйгээр авах ёстой  гэсэн шаардлагууд багтсан байна. Үүний зэрэгцээ хөрш орнууд түүний дотор Израиль, Саудын Араб,  Арабын нэгдсэн Эмирт улсуудын эсрэг заналхийлэл үйл ажиллагаа  явуулахаа  зогсоох,  Иранд  саатуулж  байгаа АНУ болон Америкийн Холбоотон орнуудын  иргэдийг  суллах  шаардлага ч  багтжээ.

Мөн АНУ үнэхээр тус улсын  бодлогод бодит өөрчлөлт гарлаа гэж үзэх юм бол Ираны эсрэг хоригоо цуцлах болно гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга  онцлон мэдэгдсэн юм. Харин түүний энэ мэдэгдлийн хариуг  бусдаас түрүүлж Ираны гадаад хэргийн  сайд  ЖавадЗариф өгсөн. Тэрээр, АНУ-ын  Төрийн нарийн бичгийн даргын мэдэгдлийг Ираны  дотоод хэрэгт  хөндлөнгөөс оролцож буй хэрэг, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн улсыг сүрдүүлж байгаа учир Тегеран шүүхэд хандах эрхээ ашиглах болно хэмээн мэдэгдлээ.

Иран цөмийн хөтөлбөрийн гэрээнд нэгдсэн бусад улс орнуудтай шийдлийг хамтдаа хайх болно хэмээн мэдэгдсэн юм. АНУ-аас гадна энэ гэрээнд нэгдсэн Франц, Герман, Их Британи, ОХУ, БНХАУ зэрэг улс орнууд АНУ-ын Ерөнхийлөгчийн  шийдвэрийг буруушааж  байгаагийн дээр гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид  ч биелүүлэх болно гэж амлаж  байгаа юм.  Харин  энэ гэрээ  байгуулагдсан даруйд Ирантай  бизнес  хийж эхэлсэн Европын томоохон компаниудын хувьд  Ирантай  цаашид  хамтарч  АНУ-ын хоригт орох, эсвэл тус улс дахь үйл ажиллагаагаа зогсоох 2 сонголтын өмнө ирээд  байна. АНУ-ын хоригоос болж хүчингүй болох томоохон  гэрээ хэлцлийн дотор  Францын  эрчим хүчний "Тотал"  компанийн Ираны хийн ордыг ашиглах 5 тэрбум ам.долларын гэрээ, Норвегийн  "Сага Энержи" компанийн  нарны  станц  барих  3 тэрбум ам.долларын гэрээ, Эйрбасийн  100 онгоц нийлүүлэх гэрээ зэрэг  орж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 8 цаг 25 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 8 цаг 38 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 8 цаг 42 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 8 цаг 48 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 8 цаг 54 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 9 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 9 цаг 40 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 9 цаг 48 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 16 цаг 31 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top