x

Д.ОНОН: Удам судар, уг хүнийг нь мэдэхийн хувьд Х.Тэмүүжингээ дэмжинэ

Төв аймгийн уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононтой цөөн хором ярилцлаа.

-Сайхан зусч байна уу, Та? УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр ойртож байна. Энэ удаагийн сонгуулийн явц, байдлын талаар танд ер нь ямар бодол төрж байна вэ?

-Сайхаан, сайхан зусч байна уу? Сонгогчид бид чинь УИХ-ын сонгууль болохоор л их л олон сайхан үг сонсож, Монгол Улсын хөгжиж дэвжих тухай сайхан сайхан мөрөөдөл сонсох юм. Энэ удаад ч гэсэн бүгд л засья, цэгцлэе, хөгжүүлье гээд байгаа дуулдана лаа. Ийм үгийг ч наснаасаа л олон сонслоо доо. Одоо уг нь ажил хиймээр л байх юм даа. Даанч яг сонгууль дуусахаар хийдэг хүн нь байхгүй болчихдог нь бас их сонин шүү.

-Тэр дундаа Төв аймгийн уугуул иргэний хувьд хөгжлөөс улам бүр хоцрогдож байгаад таны санаа зовж л явдаг байх даа?

-Ах нь одоогоор Дорнод аймагт морь малаа уяад байж байна. Манай Төв аймаг бол үндсэндээ хэцүү шүү дээ. Уг нь газар тариалан, тариан талбай гээд улс орны эдийн засгийн түшиц болохуйц их өргөн уудам сайхан нутаг. Ойн зурвасаа зүй зохистой хамгаалаад, малтай хүн ардынхаа эрх ашгийг эрхэмлээд явах юм бол болохгүй юм байхгүй. Тэгэхэд үнэндээ одоо мал маллахад ч хэцүү болсон. Малчид бидэнд яг үнэндээ бэлчээрийн газар ч их ховор олдож байна. Үлдсэн жаахан газар нь шороо бургиад хэцүү. Үнэнийг хэлэхэд шороо идэх үү, орхиод явах уу гэдэг дээрээ л байна.

Уг нь малчид бид чинь хэдэн малынхаа хүчинд л амьдардаг хүмүүс. Гэтэл энэ дарга нар “Алсын хараа 2050” ч гэнэ үү их л алс холын хийсгэлэн том том юм яриад байх юм.

-Тэр холын зорилго танд итгэл үнэмшилгүй санагдаад байна гэж үү?

-Тийм ээ. Социалимзын үед төр засаг ард түмэнтэйгээ хамтраад таван жилийн төлөвлөгөө гаргачихдаг. Тэр төлөвлөгөө нь таван жилдээ яг таг хэрэгждэг байлаа. Тэгэхэд одоо цементэн дээр цэцэг ургуулах гэж байгаа юм шиг л хөөрсөн, хөөрсөн зорилт яриад байх юм. Өнөө маргаашийнхаа амьдрал ахуйг яаая гэж байгаа хүмүүст хаа байсан 2050 оны зорилт яриад яах вэ дээ. Дөрвөн жилийнхээ улс төрийн амлалтаа биелүүлдэггүй хүмүүс хаа байсан 2050 хүртэл Монголыг номон дээр бичсэн шигээ хөгжүүлж чадах уу.

Анхаараад сонсоод үзэхээр их л хөөрүү сэтгэлээр бичсэн төлөвлөгөө зорилт юм болов уу гэж бодсон. Сайн сонсоорой, сонин сонин зорилт байна лээ шүү, тэр дунд нь.

-Харамсалтай нь, Төв аймаг сүүлийн 30 жилд олигтой хөгжсөн зүйлгүй. Тэгсэн атлаа танай нутгаас МАН-ын том дарга нар тасралтгүй УИХ-д сонгогдсон байх юм билээ. Сонин шүү?

-Би хааяа боддог юм аа. Ёстой загасчны морь усгүй гэдэг л энэ байх гэж. Хамаг олигтой, боломжтой амьдрал ахуйтай нь хот нүүчихсэн. Аймаг орон нутагтаа төрийн албан хаагч, сургууль соёлд үр хүүхэд нь сурдаг хүмүүс л амьдарч байгаа. Хөгжлийн тухайд бол ярих юм биш. Хөгжих битгий хэл л болсон аймаг. Тэгсэн хэрнээ их сонин хотынхоо иргэдийг тэжээгээд байдаг. Ногоо, үр тариа, мах сүү гээд бүгдийг л хангадаг. Харамсалтай нь, Төв аймгийн маань иргэдийн амьдралд нөлөөлж байгаа юм алга.

-Уг нь их хөдөлмөрч хүмүүс биз?

-Өө хөдөлмөрчтэй ярих юм биш. Хөдөлмөрлөөд л байдаг. Даанч наалддаггүй. Хотынхон ирээд хамаг олигтой үр дүнг нь хамаад авчихдаг шиг байна лээ. Уг нь ядаж л ганц сайхан их сургуулийн цогцолборыг Төв аймгийн нутагт байгуулчих юм бол Төв аймаг маань сэвхийгээд хөгжинө дөө гэж боддог юм. Гэтэл намайг хаа залуу байхад л шинэ хот байгуулна, их сургуулийн цогцолбор байгуулна гэж ярьсан. Хаа байна, тэр шинэ бүтээн байгуулалт нь. Дагуул хот болгоно л гэдэг. Болгосон юм ч алга.

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвшиж байгаа хүмүүсээс та хэнийг дэмжиж байгаа вэ?

-Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Тэмүүжинд саналаа өгнө гэж бодож байгаа. Энэ удаад зоригтой, өөрийн гэсэн дуу хоолоотой залуу хүмүүсийг сонгоод үзэх цаг болсон гэж бодогдоод байна. Тэгэхгүй бол аль болгон хууччуулдаа итгэж алдаад байх вэ дээ. Дандаа л МАН-ыг сонголоо. Ганц гийгүүлсэн юм алга. Иймд энэ удаадаа заавал нэг солиод үзмээр байна. Солихгүй бол дахиад л бахь байдгаараа үлдээд дахин дөрвөн жил хүлээх болно шүү дээ.

-Х.Тэмүүжин гэдэг хүн улстөрчдийн хувьд хэдийн танигдсан. Туршлагатай улстөрч, сайн хуульч. Гэхдээ та хувь хүнийх нь талаас хэр сайн мэдэх вэ? Танай нутгийн унаган хүүхэд гэх юм билээ?

-Харин ч бүр жаахан хүүхэд байхаас нь мэдэх хүн. Манай дүү нартай хар багаасаа нэг тохойд найзалж нөхөрлөж өссөн хүүхэд шүү дээ. Өвөө нь С.Адьяа гэж их мундаг хүн байсан юм. Манай хоёр чинь айл саахалт ч явлаа. С.Адьяа ах адуу малаа над дээр тавьдаг байсан юм. 1971 оных байх шүү, энэ Х.Тэмүүжин чинь.

Ерөнхий хүнийг нь мэддэг болоод ч тэрүү их л зөв яриад байх шиг санагддаг. Ялангуяа хуулийн тал руугаа маш сайн боловсорсон хүн дээ. Нэг их амбицлаад бусдын өмнүүр ороод хоосон дэвээд байдаггүй, ярьж хэлэх гэснээ маш тодорхой хэлж яриад яваа харагддаг. Миний хувьд дэмжээд байгаа өөр нэг шалтгаан маань удам судар, гэр бүлийнхнийг нь сайн мэддэг болоод тэр.

-Удам судар сайтай гэж үү?

-Сайнаар барах уу. Их шударга, хэлэхээ хэлдэг, санаа бодлоо нуугаад байдаггүй зөв гэж бодсон зорьсондоо хүрдэг дайчин хөдөлмөрч хүмүүс байдаг юм. Х.Тэмүүжингийн нагац ах нь болох хурдан морь судлаач, түүхийн ухааны доктор А.Баярмагнай байна. Түс тас хэлэхээ шууд хэлээд тавьчихдаг их сайхан зоримог, бас их хөдөлмөрч хүн бий. Ер нь тэгээд, ахмад настай хүний нөмөр нөөлөгт өссөн хүүхэд амьдралын зөв, бурууг ялгаж салгахдаа их сайн байдаг шиг санагддаг. Манай Х.Тэмүүжин чинь тийм л өвөөгийн хүү шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.  

Г.Жаргал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • DR MAXWELL (129.205.124.21)
    Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авахыг хүсч байна уу, эсвэл бөөр, Биеийн эрхтэнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Орган бидэнтэй холбоо барина уу, имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (117.111.15.175)
    Тод манлай...зөв
    2020 оны 06 сарын 10 | Хариулах
  • Үнэн (202.9.40.190)
    Буруу хүн л дэмжиж бна даа. Хүний охин үрийг яалаа ...
    2020 оны 06 сарын 10 | Хариулах
    • Төв Баян
      Хаха Тэмүүжинг нэг хүүхнээр харлжулах гээд их хогийн юм хийсэн дээ. Зохиол гэдэг нь хэнд ч ойлгомжтой болсон. Шүүрт хийсэн санаж бгаа биз
      2020 оны 06 сарын 10
    • Төв нутгийн иргэн
      Тэр хуурамч туулай чинь саяхан үхэр тэргэнд гүйцэгдсэн шүү дээ. Энэ хүн нэр цэвэр
      2020 оны 06 сарын 10
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 21 цаг 2 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 21 цаг 39 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 21 цаг 48 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 22 цаг 9 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 22 цаг 20 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 23 цаг 27 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top