x

Б.Жуваа: нэг жилийн наадам өнжихөд өв уламжлал алдагдчихгүй байх

Үндэсний их баяр наадмын тухай Батлан хамгаалахын бэлтгэл хурандаа, сурын харваа сонирхогч Б.Жуваатай ярилцлаа.

-Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг баяруудын нэг бол наадам. Харин өнөө жилийн хувьд наадмыг хязгаарлагдмал хүрээнд хийхээр болж байна?

-Хязгаарлагдмал хүрээнд хийгээд ч дэмий гэж бодож байна. Хөрш зэргэлдээ орнуудаас орж ирж байгаа халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж байна. ОХУ, БНХАУ асар их эрсдэлтэй байхад баяр наадам зохион байгуулаад хэрэг байна уу. Нэгдүгээрт, хүн зоныхоо эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, улс эдийн засгаа бодох хэрэгтэй. Ирэх жил эрүүл саруул энх цагт, 100 жилийнхээ ойг сайхан тэмдэглэж болно шүү дээ. Одоо сонгууль гээд баахан шоу явж байна. Сонгууль дуусаад наадам хийвэл юу болох юм. Өнөөдөр хүмүүсийн амьдрал төдийлөн сайнгүй, бараа таваарын үнэ ч өндөр байна. Ийм нөхцөлд наадмаа өнжөөд дараа жил хийчихвэл болмоор л юм шиг санагдах юм.

-Үндэсний их баяр наадмаа хийх хэрэгтэй гэсэн хүмүүс ч бишгүй байна. Уг нь наадмыг ганц жил өнжөөчихөд буруудах зүйлгүй биз дээ?

-Цахим орчин, сонин, сайтаар зарим бөх нь наадмаа хийе гэж бичсэн л байна лээ. Гэхдээ бөх барилддаг, морь уралдуулдаг, сур харвадаг хүмүүсийн сонирхол нэг өөр хэрэг. Тэр хүмүүс бол ард түмний өчүүхэн жаахан хэсэг нь шүү дээ. Нийт ард түмнийхээ хүсэл саналыг нэгдүгээрт тавина уу гэхээс наадамд үүрэг гүйцэтгэдэг цөөн тооны хүмүүсийн эрх ашгийн төлөө явж болохгүй болов уу. Нөгөөтэйгүүр өв уламжлал гэдэг зүйл ганц удаа наадам хийгээгүйгээс болоод алдагдчихгүй байх. Нэг жилдээ өнжихөд ард түмэн ойлгоно л доо. Цагаан сар тэмдэглэхгүй гэхэд монголчууд ойлгож, ухаараад Цагаан сараа хийгээгүй. Ийм байхад заавал наадам хийж хүн амьтан бөөгнөрүүлж, айраг цагаа, аяга тавгаа хольж асуудал үүсгэх шаардлагагүй болов уу.

-Улс, аймаг, сумын баяр наадмыг яаж ухаалаг, цомхон хийж болох вэ. 1024 бөх, олон насны морьд уралдуулахын оронд тоог нь цөөлдөг ч юм уу, морьдын уралдах насыг багасгаж ч болно шүү дээ?

-Сошиал, сонин хэвлэлээр үзэгчгүй хийнэ гэж яриад байгаа юм. Үнэхээрийн тэгш ой нь таарсан аймаг сумд байвал цомхон, их бодлоготой хийхгүй бол аюултай. Бид 100 гаруй жил найр наадам хийлээ. Одоо сайжирсан юм юу байна. Тэгэхээр хэрэв хийх бол бүх эрсдэлээ маш нарийн тооцож аймаг орон нутгийн хэмжээнд цомхон тэмдэглэхгүй бол Улаанбаатар хотод бүгдийг нь бөөгнөрүүлж болохгүй.

-Наадмаар хуушуур, худалдаанд овоорцгоодог. Гэртээ хуушуураа хийгээд идчихэж болно доо?

- Цагаан сарыг буузны баяр, наадмыг хуушуурны баяр гээд хошин яриа гарсан байна лээ. Тэгэхээр бид Цагаан сараар буузаа гэртээ хийж идээд болсон л юм чинь наадмын хуушуураа гэртээ хайраад идчихэж болмоор шүү дээ. Заавал наадмын талбайд очиж шороон дунд хуушуур авч идсэнээр би наадамлалаа гэж бодож болохгүй. Хуушуур гэхээр ямар ч махаар яаж ч хийж байгаа юм бүү мэд. Өнөөдөр махны үнэ ямар байна. Эрүүл ахуй талаасаа их эрсдэлтэй. Эдгээрийг бодох л хэрэгтэй л дээ. Үүнийг төр засаг, Улсын онцгой комисс эрхбиш тооцож байгаа байлгүй.

-Цэрэг, цагдаагийн хүмүүс наадам, баяр ёслолыг төдийлөн тэмдэглээд байдаггүй, завгүй ч байдаг. Та баяруудыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

-Би тасралтгүй 37 жил гурван сар армид алба хаасан хүн. Ер нь цэрэг цагдаагийн байгууллага, үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчид баяр наадмыг өргөн хэмжээнд тэмдэглээд, оролцоод байдаггүй. Харуул хамгаалалтаас эхлээд зохион байгуулалтын ажилд л оролцдог. Миний хувьд сүүлийн жилүүдэд найр наадмыг болж өгвөл гэр бүлийнхээ хүрээнд цомхон байдлаар ач, зээ нартайгаа л өнгөрүүлдэг. Түүнээс биш айл хэсээд олон газраар яваад байдаггүй.

-Дээр үед наадмыг цэвэрхэн, цомхон, ёслол төгөлдөр ганц, хоёр өдөрт хийгээд л болчихдог байсан гэдэг?

-Дээхнэ үед наадмыг цомхон, зөвхөн төр захиргааны хэмжээнд баярын юмуу, гэгээрлийн хурал хийгээд л өнгөрчихдөг байсан. Хөдөлмөрчдийн хурал болно, дараагаар нь нэг концерт тоглоод л тарчихдаг. Нэг их өргөн дэлгэр байгаагүй. Одоо бол жил ирэх тусам их өргөн дэлгэр тэмдэглэж байна. Үүнийг би нэг талаараа зах зээлтэй холбоотой юм болов уу гэж бодож байна. Зах зээл хөгжөөд худалдаа наймаачид бараа таваараа борлуулахын тулд янз бүрийн арга хэмжээ авч байна. Наадмын өдрүүдээр бараагаа аваачиж зарна. Одоо бол наадам эхлээгүй байхад л сурталчилгаагаа телевиз, радиогоор цацчихаж байна. Ингээд юмны үнэ хямдарлаа гэх зэрэг янз бүрийн байдлаар олон түмнийг их татдаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөл байдалтай байгаа учраас цомхон байя гээд ард түмэндээ ухамсарлуулчихвал хэн хүнгүй ойлгоно шүү дээ.

-Сүүлийн 20-иод жил наадам маш нүсэр, сунжирсан, зардал чирэгдэл ихтэй болсон. Харин энэ жил байдал хумигдаж байгаа нь өрх гэрүүдэд эдийн засгийн хэмнэлт болно гэж бодож байна?

-Тэгэлгүй яахав. Нэгдүгээрт, хүн ардын эрүүл мэнд. Хоёрдугаарт, улс орны эдийн засгийг бодох хэрэгтэй. Их өртэй байна, хүмүүсийн амьдрал тааруу байна. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болголоо л гэж байна. Аравдугаар сарын нэгэн хүртэл олон хүүхэдтэй хүнд ач тусаа өгч байна. Үүний хажуугаар гадаадад байгаа өндөр настай хүмүүс эх орондоо ирье гэж хүсэлт тавьж байна. Тэднийгээ татаж чадахгүй байна. Энэ их асуудал дээрээс нь коронавирусийг бүрэн дардаг эм гараагүй байхад бид мундаг царайлаад цуглараад наадам хийнэ гэж явж байхад л нэг мэдэхэд аюул үүсчихвэл яах юм бэ.

-Та наадмын комиссын дарга байсан бол өнөө жилийн баяр наадмыг хэрхэн цомхон, олон хүн цуглуулахгүй зохион байгуулах байсан бэ?

-Эхний ээлжинд мэдээж холбогдох мэргэжлийн байгууллагуудаар эрсдэлийг нь тооцуулж дараагаар нь ард түмний шийдвэрийг сонсож гэмээнэ шийдвэрээ гаргана л даа. Эрүүл мэндийн байгууллагын өгч байгаа зөвлөгөө бол ерөөсөө хүн хоорондын зай, маскаа зүүх ёстой гээд хэрэгтэй бүх шаардлагыг хэрэгжүүлж цомхон өнгөрөөх л бодол байна. Цэцэрлэгт хүрээлэнд явж байгаа улсуудыг хар. Маскаа хүрээлэн тойруулаад нэг хаячихсан. Ингээд тайвширчихсан улс одоо наадам хийчихвэл бүр тайвширчихна шүү дээ.

-Монголчуудын хувьд зургадугаар сарын сүүлчээс есдүгээр сарын дунд үе хүртэл битүү наадаж, найрладаг. Харин өнөө жил наадам хумигдсанаар намар, өвлийн бэлтгэл ажил цалгардахгүй, ахиц гарах нь ээ, тийм үү?

- Нэг унтаад босоход л зун дуусчихдаг. Намар болно, найр наадмаа хийнэ. Одоо бүр ноёны наадам ч гэнэ үү, сүүлдээ наадам хавтгайрсан шүү дээ. Хүүхдийн сэвлэг үргээх ёслол, хурдан морины мялаалгын баяр, бөхийн мялаалгын баяр гээд үргэлжлээд явчихдаг. Үүнийг төр засаг гярхай харж засварлаж, цаашлаад ч найр наадмыг цомхон тэмдэглэх нь зүйтэй байгаа юм. Ингээд нэг мэдэхэд хүйтрээд цас унангуут өвлийн бэлтгэл санаанд нь орж өвс, хадлан, ургац хураалт эхэлдэг. Гэсэн ч авсан, хураасан юм байхгүй асуудал үүснэ.

"Өдрийн сонин" С.Лхамсүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 21 цаг 2 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 21 цаг 38 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 21 цаг 47 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 22 цаг 9 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 22 цаг 19 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 23 цаг 26 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top