x

Л.Мөнхтүшиг: Австрали ниссэн Монголын анхны нислэг маргааш Улаанбаатарт газардана

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа.

-Сүүлийн зургаан сарын турш Засгийн газраас цар тахалтай тэмцлээ.  Энэ хугацаанд гадаадад байгаа Монгол иргэд эх орондоо очих хүсэлтээ  Засгийн газарт байнга ирүүлсээр байна.Тиймээс  тусгай үүргийн нислэгийн мэдээлэлд иргэд анхаарал хандуулж эхэллээ. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Гадаадаас Монгол иргэдээ татан авах үйл ажиллагааг Засгийн газар болон УОК-ын шийдвэрээр тасралтгүй зохион байгуулж байна. Тавдугаар сарын сүүлээр тусгай үүргийн нислэгүүдийн зөвшөөрлийг өмнө нь танилцуулсан. Энэ төлөвлөгөөгөөр зарим нислэгийн зөвшөөрөл албан ёсоор гарсан учраас илүү тодотгож хэлье. Австрали улсад нислэг үйлдэх  алтан боломж гарсныг  энд зориуд онцолж хэлмээр байна. Тодруулбал, Австрали улс руу Монгол Улс нислэг үйлдэж байгаагүй   учраас олон төрлийн зөвшөөрөл авах шаардлагатай болсон.  Энэ асуудлыг Гадаад харилцааны яам дипломат байдлаар   яаралтай хугацаанд шийдвэрлэж чадлаа.  

 Ингэхдээ  Австрали  улсад байгаа Элчин сайдын яам, Улаанбаатарт байгаа Элчин сайд нар  хамтран “Оюутолгой” компанийнхан  дэмжээд энэ зөвшөөрлийг зургаадугаар сарын 5-ны өдөр авч дууссан.  Тиймээс бид энэ мэдээллээ албан ёсоор зарлаж байна.

-Тусгай үүргийн нислэгийн зөвшөөрөл бүтсэн гэлээ. Гэхдээ зарим иргэд энэ нислэгийг нууцаар үйлдэх гэж байгаа гэсэн мэдээллийг цахим орчинд тавьсан харагдана лээ?

-Энэ нислэгтэй холбоотой зарлахгүйгээр нууцаар нисэх гээд байна гэсэн хардлага сэрдлэг байсан. Бид  зургаадугаар сарын 6-ны өдрийн шөнө нислэг үйлдээд дундаа зам хол учраас замдаа онгоцоо  цэнэглэх  шаардлагатай байсан. Энэ бүх зөвшөөрлүүдийг хөөцөлдөх явцад Австралид нутаг буцах хүсэлтэй байгаа 1200 гаруй монгол иргэн   байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу эдгээр хүмүүсийн бүртгэл, өргөдлийг Элчин сайдын яамдаас авч , бүгдийг нь УОК-ын шуурхай штаб дээр хүлээж аваад өмнөх шигээ баталгаажуулаад  зорчигчийн нэрсийг хүргүүлээд байгаа.  Зөвхөн хэсэг иргэдийг авах гэж байгаа гэсэн мэдээлэл ор үндэсгүй гэдгийг зориуд хэлмээр байна.

-Тэгэхээр Австрали руу нислэг үйлдсэн онгоцоороо эргээд өөр улсад байгаа иргэдээ авчирна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно.  Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улс оронд Монгол Улсын 11.600 гаруй иргэд нутаг буцах хүсэлтээ өгсөн. Энэ тоо яагаад буурахгүй байгаа юм гэсэн асуулт иргэдийн дунд бий. Энэ тоо өдөр бүр өөрчлөгдөж байгаа. Буцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа ч зарим улс орнуудад буурсан үзүүлэлттэй.  Энэ нь тухайн улс оронд халдварын тархалт дэгдэлт хяналтад орсой холбоотой.  Тухайн улс оронд дотооддоо амьдрал нь хэвийн үргэлжилж байна. Мөн зуны улирал  эхэлсэн болохоор оюутнууд амраад нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн.  АНУ-д 2000 гаруй хүн, Азид хамгийн их буюу 5500 гаруй иргэн, Европт 2600 гаруй иргэн  эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Энэ тоон мэдээлэл тогтмол шинэчлэгддэг. Азид гэвэл Солонгост байна. Хүндэтгэх шалтгаантай гэвэл 1900 иргэн байна.

Гэхдээ цаана нь УОК-ын шаардлагад нийцэхгүй ч бусад хүндэтгэж үзэх шалтгаантай иргэн байна. Энэ хүмүүсийн өргөдлийг хүлээж авсан. Өнгөрсөн хугацаанд гадаад орнуудын 30 гаруй  улс орнуудаас  нийт 9068 иргэнийг эх орондоо авчирлаа. Гэхдээ энэ нь дан ганц агаараар биш, автозамаар авсан.

-Тэгвэл ойрын хугацаанд ямар ямар улс орнуудаас иргэдээ авах боломж байна вэ?

-Бидэнд ирсэн мэдээллээр  БНХАУ-аас нутаг буцах хүсэлтэй 160 гаруй иргэн байна. Эдгээрийн дунд  оюутан болон түр хугацаагаар  ажлаар явсан, ял эдлээд суллагдсан иргэн ч бий. Эхний ээлжид Хятадын талтай ярилцаад эдгээр иргэдээ авах хүсэлтээ явуулаад байна.  Энэ зургаадугаар сарын хувьд зарим боломжтой гэж үзсэн улс орнуудад 7-8  нислэг үйлдэх төлөвлөгөөтэй, урьдчилсан тооцоогоор 2000 гаруй иргэнийг агаараар татаж авахаар ажиллаж байна. Нислэгүүдийн хувьд шинэчилсэн, зарим хуваарь нь өөрчлөгдсөн.  Зургаадугаар сарын 6-ны өдрийн нислэг  Сидней рүү нислэг үйлдэхдээ Филиппинд цэнэглэнэ. Ингээд Сидней хотод газардаад  даваа гаригийн үүрээр  буюу зургаадугаар сарын 8-ны өглөө Улаанбаатар хотод газардана.  Бидний тооцоогоор 250-270 иргэн байна.

Яагаад ингэж хэлээд байгаа гэхээр нялх хүүхдүүд аав ээжийнхээ өвөр дээр явдаг учраас тэр тоогоороо тоонд өөрчлөлт ордог. Энэ нислэгийг ашиглаад зөвхөн Австралид байгаа иргэдийг биш, онгоц цэнэглэх  явцдаа Филиппинд  байгаа  манай 34 иргэнийг энэ онгоцоор авна. Эдгээр 34 иргэний талаар  Сингапур дахь Элчин сайдын яамнаас мэдээлэл өгсөн.   Эдгээр иргэдээ бид буцах замдаа   авахаар тохиролцоод байна.  Энэ бол сайн мэдээ. Өөрөөр хэлбэл, энэ онгоцоор Австрали болон Филиппинд байгаа иргэд ирнэ гэсэн үг. Дараагийн нислэг нь Нур салтан хот руу зургаадугаар сарын 10 –ны өдрийн  өглөө Улаанбаатараас ниснэ. Тэднийг эх оронд нь буцааж өгөөд манай улсын 170 гаруй иргэдээ мөн авчирна. Иргэдээ солилцох асуудал дээр Казахстаны талтай Гадаад харилцааны яам  маш шуурхай хамтарч ажиллаж байна. Энэ нислэгээр аль болох дэлхийн өнцөг булан бүрт байгаа иргэдээ зөвхөн Казахстан гэхгүй Төв Азийн бусад улсад байгаа бүх иргэдээ татаж авахаар төлөвлөж байна.

-Сайн мэдээ байна. Гэхдээ зарим улс орнууд хилээ нээгээгүй байгаа шүү дээ. Энэ тохиолдолд яах вэ. Монголын Гадаад харилцааны яамнаас ямар арга хэмжээ авах вэ?

-Иргэдээ   онгоцонд суулгахын тулд олон шат дараалсан ажлыг Гадаад харилцааны яам хийж байна.  Одоо Казахстан улс хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа. Энэ горимыг тус улстай яриа хэлэлцээ хийсний үр дүнд коридор гаргаж ажиллаж байна. Үндсэндээ Казахстанаас гадна өөр оронд  гацсан иргэдээ авчирна.   Дараагийн нислэг бол Токио хот руу.  Өнгөрсөн дөрөвдүгээр  8-ны өдрөөс  хойш  нэг ч нислэг үйлдээгүй байсан.  Японд амьдарч байгаа 1400 гаруй  иргэн нутагтаа ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Санхүүгийн боломжгүй болсон, хөгжлийн бэрхшээлтэй зургаан  иргэн бий. Зургаадугаар сарын 11- ний өдөр  нислэг үйлдэхээр  бэлтгэлээ хийж  байна. 

Мөн  Энэтхэгийн  Шинэ Дели буюу  нийслэл орчимд байгаа иргэдийг татаж  авах нислэгийг  өнгөрсөн сард үйлдсэн бол одоо ламхай нар  болон бага насны хүүхдүүд урьдчилсан тооцоогоор 230 орчим  хүүхэд байна. Засгийн газрын хуралдаанаар эдгээр ламхай нарыг татаж авахтай холбоотойгоор тусгаарлах байрны зардлыг  Засгийн газрын шугамаар төлж барагдуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэртэй холбоотойгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллаж байна. “Юнисеф” олон улсын хүүхдийн байгууллагаар  дамжуулаад ламхай нарыг авчирна .

Энэ нислэг зөвхөн Энэтхэгээс иргэдээ авчрахгүй ,бас  Лаос улсад бууж  тэнд байгаа 13 иргэнийг авчирна. Энэ бүх нислэгийн цаана нислэгийн зөвшөөрөл, маш олон ажлууд хийж байгаа гэдгийг иргэд сайн ойлгох нь чухал.  Зарим улс орон транзит нислэг болон хилээ хаасан учраас зарим улс орнуудад байгаа иргэдээ авч чадахгүй байгаа. Жишээ нь, транзит нислэгээр Лоасоос авах боломжгүй байна.  

-Солонгост баахан иргэд онгоцны буудал дээр гацсан гэсэн мэдээлэлд тайлбар өгөхгүй юү?

-Сөүлийн нислэгийг зургаадугаар сарын 17-ны өдөр  хийнэ. Олон нийтийн сүлжээгээр мэдээлэл гарч байна.  Зургаадугаар сарын 3ны өдөр Солонгос улсын Хууль зүй яамны шийдвэрээр  Монгол, ОХУ , Тайланд улсын иргэдийг транзит нислэгээр хүлээж авахгүй гэж мэдэгдсэн. Энэ шийдвэр гарсны даруйд Гадаад харилцааны яам энэ мэдээллийг аваад Солонгосын талтай  ажиллаж  эхэлсэн.  ГХЯ , БНСУ-ын яамтай уулзалт хийсэн. Сөүлд байгаа манай Элчин сайдын яамныхан уулзаад явж байна.

Энэ шийдвэр ямар учиртай вэ гэхээр энэ нь зөвхөн Монгол Улс руу чиглэсэн биш, тайлбарын хувьд олон улсын төвшинд агаарын хилээ хаасан ОХУ, Тайланд, Монгол улс дараагийн нислэг буюу эх орондоо очих нислэг нь Сөүлээс Улаанбаатар, Сөүлээс Москва, Сөүлээс Бангкок нислэгүүд нь баталгаажуулаагүй хүмүүс олноороо Инчеон нисэх онгоцны буудалд ирээд олон хоног байсантай холбогдуулан эрсдэл үүссэнтэй холбоотой юм билээ.  Жишээ нь, халдвар тээгээд ирсэн гаднын иргэн байна. Энэ нь  Монгол Улсын иргэнтэй огт хамаагүй. Ийм асуудал  гарсан учраас аюулгүй байдлыг хангах үүднээс хийсэн арга хэмжээ гэж Солонгосын тал тайлбарласан.

 Гэхдээ бид уулзалтын үеэр нэг зүйлийг Солонгосын талтай ойлголцсон. Олон улсын нислэгээ зогсоогоогүй цөөхөн буудал бол Инчеон юм. Өнгөрсөн хугацаанд нислэг хийсээр давтамж нь нэмэгдсээр байна. Тэгэхээр АНУ, болон Хойд АНУ-д байгаа  монгол иргэдийн тоо өнөөдөр  2000 гаруй. Эдгээр иргэдийг АНУ руу шууд нислэг хийхэд хүндрэлтэй. Олон асуудлууд байна.Тиймээс АНУ байгаа иргэд Сөүлээр дамжиж ирэх боломжтой. Зүүн Азид 450 гаруй  монгол иргэн байна.  Тайланд улс  гэхэд зургаадугаар сарын  сарын 30- ны өдөр хүртэл агаарын хилээ хаасан. Бангкок руу нислэг үйлддэг хэдий ч Зүүн Өмнөд болон бусад улсуудад байгаа иргэдээ авья гэхээр Бангкок хилээ нээгээгүй.   

Тиймээс  энэ сарын хугацаанд зөвхөн Сөүл хотоор дамжиж Инчеон онгоцны буудлаар  дамжуулан 500 гаруй иргэнээ авах боломж бий. Хэрвээ транзитаар хүлээж авахгүй гэвэл хүндрэлтэй гэдгийг Солонгосын талд ойлгуулсан. Тэд хамтарч хэлэлцээ хийхэд бэлэн гэсэн. Мөн Европт байгаа Монголчуудыг  татаж авах Франкфуртын нислэг бий. Бид олон  улсын онгоцны буудлыг сонгосон.  Эдгээр нислэгийн дараа  бидний тооцоогоор 2000 гаруй монгол иргэн нутагтаа ирнэ.  Үүнээс гадна тусгаарлах байрны багтаамжийг  давхар судалж эхэлсэн. Тусгаарлалтад байгаа иргэд сонгуульд оролцох бололцоогүй гэдгийг  СЕХ-нд албан ёсоор мэдэгдээд байгаа.

Т.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 21 цаг 3 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 21 цаг 40 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 21 цаг 49 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 22 цаг 10 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 22 цаг 21 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 23 цаг 28 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top