x

Чойжин ламын сүм музейн тохижилтын ажил үргэлжилж байна

Чойжин ламын сүм музейн тохижилтын ажлын явцын талаар өнөөдөр холбодох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т заасны дагуу Нийслэл хотыг Аялал, жуулчлалын төв хот болгох зорилтыг дэвшүүлсэн. Дээрх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зүгээс соёлын өв болсон барилга байгууламжуудыг тохижуулах, дурсгалт барилгад учирч буй эрсдэлийг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Чойжин ламын сүм музейн тохижилтын төсөл юм.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр “Засгийн газрын 2001 оны тогтоолоор Чойжин ламын сүм музейн 2,1 га газар хамгаалалтын горимд шилжсэн. Одоогийн нөхцөлд Чойжин ламын сүм музей нь баруун, хойд хэсгээр автомашины зогсоол шахсан,  явган хүн болон жуулчид зорчих замгүй. Өнгөрсөн онд БСШУЯ болон Чойжин ламын сүм музейн удирдлагууд нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт хамгаалалтын бүсэд байсан аж ахуйн нэгжүүдийг хамгаалалтын бүсээс гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, цаашид музейг тохижуулах хүсэлт тавьсны дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж тохижилтын ажлын зураг батлагдсан байгаа. Чойжин ламын сүм музейн тохижилтын дагуу нийт 6000 м/кв талбайн 60 хувьд нь ногоон байгууламж, 20 хувьд нь 40 автомашины зогсоол, үлдсэн 20 хувьд нь явган хүний зам баригдана. Мөн музейн баруун зүүн талд явган хүний зам хийж автомашины замаас тусгаарлана” гэлээ.

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл: “2017 оноос Австралийн иргэний тусламжтайгаар Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох нөлөөллийн судалгааг хийж тайлан гаргасан. Хамгийн түрүүнд орчны нөлөөллийн судалгаанаас гарсан зөвлөмжийн дагуу төсөл бичихэд "MCS" групп нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж одоогоор гадна орчны тохижилтын ажлууд хийгдэж эхлээд байна” гэв.

Энэ үеэр “Чойжин ламын сүм музейн тохижилтын төслийг соёлын өвийг хамгаалах чиглэлээр төр хувийн хэвшлийн хамтарсан “Өв Эрдэнэ” анхны төсөл хэрэгжиж байна” хэмээн Монголын урлагийн зөвлөлийн Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх онцолсон.

 

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн: “Чойжин ламын сүм музейн  дурсгалт барилгад эрсдэл учруулж болох 9 төрлийн судалгааг хийж зөвлөмжийг гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн Хот тохижилтын газарт хандаж зураг төслийг батлуулж, музейн  гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний зам талбайг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн. Энэ онд музейн урд хэсгийн тохижилтыг үргэлжлүүлэн хийж байна. Музейн эргэн тойронд хувь хүмүүсийн автомашинаа тавьдаг зогсоол бий. Гэтэл манайх үйлчилгээний байгууллага атал жуулчдын автомашины зогсоолгүй. Үйлчилгээний байгууллага нь дэлхийн жишгээр автомашины зогсоолтой байх ёстой.

Мөн явган хүний замгүй, том оврын жуулчдын автобус зогсоход түгжрэл үүсдэг. Жуулчдад ая тухгүй, хүнд байдаг тул маш их хүсэл, санал ирүүлдэг байсан. Одоогийн зогсоол хийж буй газар хууль бус тоосгон байшин 10 гаруй жил байсан. Хотын Захирагч С.Амарсайхан хууль бус газрын асуудлыг цэгцэлж, хөрөнгийг шийдвэрлэж энэ байшинг нураалгах үүргийг холбогдох албаныханд өгснөөр бид тохижилтын ажлуудыг эхлүүлсэн. Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслээр өөр газрын зогсоол болчихлоо гэх мэт худал ташаа мэдээлэл явж байна. Буулгасан хоёр давхар тоосгон байшингийн буурин дээр баригдсан авто машины зогсоол нь албан ёсоор музейн эзэмшлийн болж байгааг хэлье” гэв.

Чойжин ламын сүм музейд авто зогсоол баригдаж байгаа бөгөөд дараа нь ногоон байгууламж хийгдэж, явган хүний зам баригдана гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 2 цаг 19 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 3 цаг 45 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 3 цаг 57 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 4 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 4 цаг 42 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа 17 цаг 58 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо 18 цаг 30 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана 18 цаг 46 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 19 цаг 21 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 19 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 19 цаг 32 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 19 цаг 39 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 19 цаг 46 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 22 цаг 36 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 22 цаг 55 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 23 цаг 2 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 23 цаг 8 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 23 цаг 15 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 23 цаг 40 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 23 цаг 50 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол
Top