x

Монгол улсаас ОХУ-ын ард түмэнд 72 сая рублийн тусламж илгээлээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав. 

Оросын Холбооны Улс шинэ төрлийн коронавирусын цар тахалд хүндээр өртөж Засгийн газрын хэмжээнд багагүй хүчин чармайлт гаргаж цар тахалтай тэмцэж байгаа билээ. Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай ард түмнээс хүмүүнлэгийн тусламжийн үзүүлэх тухай шийдвэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд гарсан билээ.

Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 76 сая рубль буюу 1 сая ам.доллартай тэнцэх үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагааг ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ, ОБЕГ зэрэг байгууллага хамтран зохицуулан хэрэгжүүлж байна.

Монгол Улс, ОХУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа бөгөөд ийнхүү хойд хөршдөө хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь манай хоёр улсын харилцааг улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг дүүргүүдэд өгөв 3 цаг 52 минутын өмнө Улаанбаатарын дундуур урсах усны нөөц сэргэж, түвшин нь нэмэгджээ 3 цаг 56 минутын өмнө ОХУ-аас ирсэн ТАВАН хүнээс КОРОНАВИРУС илэрлээ 4 цаг 8 минутын өмнө Их, дээд сургуулиуд элсэлтээ цахимаар зохион байгуулна 4 цаг 16 минутын өмнө 14 яам, 17 сайдтай байх Засгийн газрын хуулийн төслийг баталлаа 4 цаг 24 минутын өмнө Ц.Баттуяа: Нас барсан хүнээр санал өгүүлсэн Сонгуулийн хороо шүүх дээр бүдэрнэ 4 цаг 41 минутын өмнө Үерийн улмаас НАЙМАН хүн амиа алдсны ХОЁР нь хүүхэд байжээ 5 цаг 9 минутын өмнө Н.Номтойбаярын шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна 5 цаг 21 минутын өмнө Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль явагдана 5 цаг 33 минутын өмнө Ардчилсан намын даргын сонгуулийн бүртгэл эхэллээ 5 цаг 42 минутын өмнө Хэлсэн үг хийсэн ажил нь зөрдөг МАН 5 цаг 51 минутын өмнө Аврагчид автомашин ариутгалын төхөөрөмж хийжээ 6 цаг 18 минутын өмнө Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбарууд дээр ярилцжээ 7 цаг 7 минутын өмнө Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төв нээгджээ 7 цаг 13 минутын өмнө Алтанбулаг боомтоор долдугаар сарын 5-6-нд нийт 215 иргэнийг татан авжээ 7 цаг 32 минутын өмнө Эрх баригч нам томилгоондоо оруулж ирвэл төрд хэрэгтэй зайрангууд 7 цаг 41 минутын өмнө Ч.Хишигбаатар: Сэтгэлийн амар амгалан морины уяан дээр оршдог 8 цаг 32 минутын өмнө Цагдаагийн алба хаагчийн биед халдсан жолоочийг 2.9 сая төгрөгөөр торгожээ 8 цаг 50 минутын өмнө УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ял оноолоо Өчигдөр 12 цаг 28 минутад Д.Нямхүү: Тусгаарлалтад байсан эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж, хүү төрлөө 2020-07-04 13:42
iИх уншсан
Хууль зүйн сайдаар Л.Мөнхбаатарыг томилуулъя Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх үзэгдэл Хотын даргад өрсөлдөх “HOT”-5 Ерөнхий сайд, сайдыг томилоход Ерөнхийлөгчтэй зөвшилцөх мэт ... Сонгуулийн тогтолцооны гор гэж... Ц.Энхбаяр: Иргэнээ бууддаггүй төртэй болтлоо явна гэж би хүү... Өнөөдөр долдугаар сарын 1 Ц.Баттуяа: Нас барсан хүнээр санал өгүүлсэн Сонгуулийн хороо... Эрх баригч нам томилгоондоо оруулж ирвэл төрд хэрэгтэй зайра... Хэлсэн үг хийсэн ажил нь зөрдөг МАН Наадмын хамгаалалтанд гарах цагдаа нар МОНГОЛ БААТРЫН дээлээ... Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж байсан бүсгүй таалал төг... МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол улсын ТӨВИЙГ САХИХ гадаад бод... УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ... У.Хүрэлсүхийг 98.5 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд... Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбаруу... УИХ-аар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг ба... Ж.Эрдэнэбатад ямар ял оногдуулсныг ирэх Даваа гаригт танилцу... Үерийн улмаас НАЙМАН хүн амиа алдсны ХОЁР нь хүүхэд байжээ У.Хүрэлсүх: Шинэ Засгийн газар ёс зүйтэй, сахилга баттай, ар...
Top