x

БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин АНУ-д айлчилж байна

БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өчигдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо хүрэлцэн ирснээр түүний АНУ-д хийх 4 өдрийн айлчлал эхэллээ. Түүний энэ удаагийн айлчлал бол ирэх 6-р сард Сингапурт болох АНУ, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтаас өмнө болж байгаа гэдгээрээ онцлогтой. Трамп, Мүүн Жэ Ин нарын гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар АНУ болон Өмнөд Солонгосын холбоотны харилцааны өргөжин тэлэлтийг дахин нотоллоо хэмээн цагаан ордон мэдээлсэн байна .

Үүнээс гадна өнгөрсөн сарын 27нд болсон Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнд Солонгосын хойгт гарч байгаа өөрчлөлтүүд дээр илүү ойр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар мөн Трамп ерөнхийлөгчийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэх юм байна. Бас нэг голчлон хэлэлцэх асуудал бол АНУ, Өмнөд Солонгосын жил тутам зохион байгуулдаг Макс Тандер нэртэй цэргийн хамтарсан сургуулилт юм. Өнгөрсөн 7 хоногт Өмнөд болон Хойд 2 Солонгосын засгийн газрын түвшний дээд хэмжээний уулзалт товлогдсон байсан ч Пхенян энэ сургуулилтыг өдөөн хатгалга хэмээн үзэж уулзалтыг гэнэт цуцалсан юм.

Мөн энэ цэргийн ажиллагаа нь Солонгосын хойгт энх тайван цогцлох үйл хэргийг хойш чангааж байна хэмээн шүүмжилсэн. Цаашлаад ирэх 6-р сард болох Трамп, Кимийн уулзалтыг цуцалж магадгүй гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Өмнөд Солонгосын тал Трамп, Кимийн хооронд зуучлахаар шаргуу ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс Мүүн болон Трамп нарын энэ удаагийн уулзалтаар энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх Мүүн Жэ Ин-ы хувьд АНУ, Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахад гүүр нь болж ажиллах байх хэмээн ажиглагчид харж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 8 цаг 22 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 8 цаг 35 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 8 цаг 39 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 8 цаг 45 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 8 цаг 51 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 9 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 9 цаг 37 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 9 цаг 45 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 16 цаг 28 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top