x

ХЭРЭГТЭЙ: Супермаркет дахь маркетингийн хэдэн арга заль

Бидний хэн нэгэн өдөртөө ямар нэгэн дэлгүүрээр заавал ордог. Том түрдэг тэрэгнүүд, толь, барааны тавиурууд ямар ч супермаркетуудын заавал байх ёстой хэрэгсэл гээд бид дасчээ. Гэтэл тэр нь худалдаагаа нэмэгдүүлэх гэсэн маркетингийн стратегийн нэг хэсэг юм байна.

Том тэрэг - Их бараа

Хоосон тэрэг хүний дотор ухаанд эвгүй байдлыг үүсгэн сэтгэл зүйн үүднээс хоосон орон зайг бөглөх гэсэн өдөөлтийг үүсгэдэг.

Хувцасны дэлгүүр дэх том ТОЛИНУУД

Толийг хүн хажуугаар нь гарахдаа заавал өөрийгөө харж байх тооцоотойгоор байрлуулдаг. Учир нь хүн бүр шахуу л өөрийн гадаад төрхөд 100 хувь сэтгэл дүүрэн байж чаддаггүй. Толинд харагдсан төрх нь хүнд ямар нэгэн бараа авах гэнэтийн хүслийг гаргах магадлалтай.

Тэнгэрээс унаад ИРЭВ ҮҮ

Касс руу дөхөж яваа хүний замд олон саад бий. Тавиур дээрх барааны хурц тод зураг, чимэг хүний анхаарлыг татна. Алхам тутамд өдөр тутмын шаардлагатай барааны хайрцаг сав тааралдах ёстой. Хэрэв барааг замд нь тавьсан бол худалдан авагч түүнийг тэргэндээ авах гэнэтийн үйлдэл хийдгийг худалдагч нар сайн анзаарчээ.

Хамгийн хэрэгтэй нь хамгийн СҮҮЛД

Сүү, талх мэтийн хамгийн хэрэгцээт бараа байрлалын эцсийн мухарт тавигдсан байх ёстой гэнэ. Тийм барааг хүн бүр авдаг учир тэд замдаа олон янзын бараа бүтээгдэхүүнийг үзээд тэднээс авах хүсэлтэй болдог аж.

Санаатайгаар ОВООЛОХ

Хүн хувцасны дэлгүүрт орлоо гэхэд сайтар өрөөд өлгөсөн хувцаснуудыг чиглэхгүй харин замбраагүй овоологдсон барааны зүг л өөрийн мэдэлгүйгээр очдог байна. Бидний дотоод сэтгэлд яг тэнд л хэрэгтэй ямар нэг зүйл байгаа гэсэн бодол төрдөг ажээ. Гэтэл худалдагчид түүнийг санаатайгаар зохион байгуулдаг аж.

“СУПЕР ХЯМДРАЛ”

“Оны эцсийн эсвэл улирлын”, “агуулах чөлөөлөх”, “дэлгүүрийн нээлттэй холбоотой хямдрал” гэх мэтийн худалдаагаар бид бүгд л ямар нэгэн хямд бараа авахыг хичээдэг нь нууц биш. Гэтэл гүйлгээгүй байсан бараагаа худалдах дэлгүүрийн арга нь тэр юм байна.

Үнэрийн МАРКЕТИНГ

Дэлгүүр, зоогийн газрууд худалдан авагчдыг татахын тулд хоолны хорхой хөдөлгөх үнэрийн маркетингийг ашигладаг. Кофе, шинэ талх боовны үнэр энэ зальд хамгийн их тохирдог ажээ.

Хүүхдийн нүдний ТӨВШИНД

Хүүхэд багачуудад зориулагдсан бараа бүтээгдэхүүн ямагт доогуур тавигддаг. Хүүхдээ ээлжит "Киндер-сюрпризаас" хол байлгая гэвэл түүнийг түрж буй тэргэндээ суулгасан нь дээр.

Хамгийн “АЮУЛТАЙ” булан

Одоо та худалдагч нарын арга залиудыг мэдсэн болохоор түүнд автагдахгүйг хичээх ёстой. Гэхдээ хамгийн “аюултай” газар нь каасны орчин гэдгийг мартаж болохгүй. Таны нүдний өмнө бохь, шоколад, шинэ сонин, зайнууд гээд л эрээлжилнэ. Анхаарвал кассны дэргэдэх барааны үнэ нь дэлгүүр доторхоос арай илүү ч байж болно.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 21 цаг 0 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 21 цаг 19 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 21 цаг 31 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 21 цаг 37 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 22 цаг 18 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 22 цаг 21 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 22 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top