x

Гүү унасан лам буюу “хатуу анхааруулга”

-фельетон-

(Нэмэлт бүхий Үндсэн хууль мөрдөгдөж эхэлэхэд хэдхэн хоног үлдлээ. Харин шинэ Үндсэн хуулийг анх батлахад хамгийн их маргаан дагуулсан сэдэв бол төрийн сүлд, далбааны асуудал байв. Ажлын хэсгээс Чингисийн үеийн сүлд болох цагаан шонхортой төсөл оруулж ирсэн ч депутатууд хүлээж аваагүй. Харин тэр сүлд өнөөгийн манай цагдаагийн бэлгэдэл болсон билээ.Гучаад жилийн тэртээх маргаанд нэмж асан хошигнолоо сэргээн хуваалцъя)

Та(депутат) нарыгаа зурагтаар гарахыг хараад их өрөвдөж байна. Үндсэн хуулийн төсөл дээр сонгогч биднийхээ хэл гэснийг л хэлээд өөрийхөө санааг ч илэрхийлж чадахгүй бусдад боорлуулан зоогсохыг хараадтуйлаас өрөвдөв. Дараагийн сонгуульд энэрэнгүй үзлийн үүднээс хандаж, хэн нэгийг өөрсдийнхөө өмнөөс тарчлаахаа болихоор шийдлээ. Даанч хүнлэг бус юм... Төр солигдсныг хүүхэд, нохой хүртэл мэдээд байхад, биднийхээ өмнөөс “Төрийн сүлдийг ямар учраас солих гээд байна “ хэмээн хөлсөө асгаруулан, гүрийн зогсохыг чинь харах туйлын хүнд байнам. Иймээс, дараагийн сонгуульд бид депутатаар хүн биш, харин сайн магнитофон сонгох болно. Хорооны хөдөлмөрчдийн бүх хүсэлтийг бичүүлээд тэрийгээ их хуралд сонсгоод л болоо биш үү?

Та нарт маань “нэг муу махчин шувуутай сүлд батла” гэж тулгаад байгаа дуулдана. Махчин амьтан сүлдэнд байж яаж болох вэ? Та нарын эсэргүүцээд байгаа нь зөв. Харин тэр сүлдэнд хүн оруулавзай, Хүн золиг чинь шонхор шувуунаас хамаагүй их мах иддэг амтан гэж судлаачид хэлдэг.

Шонхор шувууг та нар "эвэр хошуутай, сүүгүй амьтан" гэж эсэргүүцдэг чинь ч түмэн зөв. Тэгэхдээ, шувууны хошуунд эвэрнийхээс арай өөр хэд хэд элемент байдгийг эрдэмтэд тогтоосон гэдэг шүү, дотроо саначихаарай.

Төрийн сүлдэнд чинь сүүтэй амьтан оролгүй яах вэ? Болж өгвөл симменталь үүлдрийн үнээ оруулахыг бодоорой.

Бүүр болохгүй бол хуучин байсан морийг өөрчилж гүү болгохыг хичээгээрэй. За тэгээд цаашлаад ирвэл таван хошуу малаа цөмийг, манай туслах аж ахуйд үлэмж хувь нэмэр оруулж байгаа гахай, тахиа, зөгий мөн тарвагыг оруулсан ч болмоор байна.

Хойшоо явж байгаа залуус,

-Сүлдэнд мөнхөрсөн тарвага эрдэнэ ээ хө...гэж дуулаад гитардаж сууна. Догь биз?

Таван хошуу малыг дүрслэхдээ, хуучин 1940-өөд оны сүлдэн дэх шиг толгойг нь тасалж дүрслэх нь буруу. Ядуу бидэнд шууд л цувдай толгой төсөөлөгдөөд болохгүй байна.

Тэгэхээр, тэдгээр мал амьтнаа хүнд үр тусаа өгч байгаагаар дүрсэлсмээр байгаа юм. Хургалж байгаа хонь, ботголж бүхий ингэ байж яагаад болохгүй гэж?

-Сүлдэн дээр улаан нар байгаа явдал бол улаан коммунизмыг зорьж яваа хэрэг биш, хорвоод ганц л улаан нар байгаа тэр зүгрүү явж байгаа хэрэг гэж та нар маань мэтгэх юм. “Нар луу хамаагүй давхиж байж Икар шиг шатаж үхэх нүү” гэж цаадуул чинь ам таглаж мэднэ шүү. Хариуд нь “тэр бол монгол домог биш” гээрэй. Гэвч нэг “но” бас байна.

Цаад, хорвоогийн ганц нарыг чинь япончууд аваад тугандаа наачихсан юм шүү. Тэгэхээр өнөө гүү унаад явж байгаа хүн хүн чинь Япон орохоор болчих вий гэж. Үүнээс зайлсхийхийн тулд нарыг тас хараар хийх саналтай байна.

Дээр үеийн ойлголтоор бол сүлдэн дэх морьтон мандах коммуннизмыг зорьж явсан байдаг. Харин одоо ардчилж, өөрчөн байгуулж байгаагаар дүрслэгдэх нигууртай. Ингээд би шинэ сүлдийг өөрийн санаанд бууж байгаагаар дүрсэлье.

Сэрийсэн хөхтэй, сүү нь дусалсан гүү унасан, лам(веган) хүн тас хар өнгөтэй нарыг зорин давхина. Тэрээр баруун гараа санал өгч байгаа маягтай өргөжээ. Энэ нь ардчиллын бэлгэдэл болно. Харин зүүн гараараа гүүнийхээ дэлийг засаж байгаа нь өөрчлөн байгуулалтыг илэрхийлнэ.

Төллөж байгаа дөрвөн эх мал нэг дор байна. Тэр хэдийн цаана үхсэн чоно харагдана. Энэ нь нэг талаасаа малын дайсан чоныг устгасан гэсэн санаа. Нөгөө талаасаа эзэн Чингисийн үеийн сүлд шонхорыг сүлдээ болгохгүйгээс хойш, удам гарлынх нь эх болох Бөртө чоныг үхсэн байдлаар зурах нь зөв.

Харин тарвагыг дүрслэхдээ ангийн байцаагчийн хурааж аваад гээчихсэн, Эрхүүгийн "арьсны чээнж" оюутны үнэмлэхийг ноохойдоо зөөж байгаагаар хийх ба энэ нь тарваганд учрах гол аюул ариллаа гэсэн үг.

Сүлдийн эч этгээдэд Эзэн Чингисийн үеийн сүлд цагаан шонгор шувууны эвэр хошууг полиэтилениэр солихийн зэрэгцээ хөх ургуулах мэс засал хийж байгаа мал эмнэлгийн хүрээлэнгийн нэгэн лабарторийг дүрслэх нь зөв. Энэ нь хожим хойдод эзэн дээдсийн сүлд эргэж ирж магадгүй гэсэн санааг агуулах юм. За, бусад амьтадыг та бүхэн үзэмжээрээ болгооно биз. Төрийн далбаанд бол хэлэх юм алга, өөрсдөө мэд дээ.

...Улсын нэрийг бол өөрлчөх хэрэгтэй. Ардын бүгд найрамдах, Ардын ардчилсан, Монгол ардын Ардчилсан улс буюу АБНААМААУ гэж нэрлэх бодолтой байгаа.

Тэр, Үндсэн хуулийн нэрийг “Их цааз” гэж яаж болох вэ? Цаазаар аваад байна л гэсэн үг шүү дээ. Иймд хүнлэг ардчилсан зарчимд нийцүүлэн “Их өршөөл” болго.

За, тэр гадаадыханд газар түрээслэхгүй гэдэг чинь зөв. Газрын зураг дээрээс алга болсон олон улс цагаачлалын хууль баталж, газраа түрээслүүлснээс болсон юм. Бүгд найрамдах Цыган улс (БНЦУ) цагаачлалын хуультай болсноос хойш яаж үйлээ үзэж байна вэ? Еврей нар 2000 жилийн өмнө гадаадын иргэнд газар түрээслэх хууль баталснаас болоод хичнээн жил эх оронгүй зовов доо.

...Америкийн эрх чөлөөний шүтээн болсон Манхаттен арлыг, Холливуд уултай нь япончууд худалдаад авчихсан дуулдах юм. Ирэх хавар Атлантын далай мөс хайлж, усан пароход явахтай болхоор япончууд худалдаж авсан газраа зөөнө гэнэ. Арван жилийн дараа АНУ алга болж, тэнд америкийн тэнгис цэлэлзэх бололтой. Аймаар байгаа биз!

Та нар “газар түрээслүүлж болно” гээд хуулиндаа оруулмагц гадаадынхан ирнэ, газар авна гэж бодож байгаа биз, тийм биш ээ .Цаадуул чинь муу санаатай улс, Улаанбаатарт байгаа гадаадын элчингүүд байрласан газраа аль хэдийн худалдад авчихсан гээд бодчих. Америкийн элчин нүүлээ гэхэд Сэлбэ голын баруун эргийг огтолж аваад нисэх нь байна.

...Миний энэ бүх саналыг шинэ үндсэн хуулинд тусахгүй бол "улс төрийн архидалт", "эсэргүүцлийн хууль зөрчилт", "тэмцлийн хулгай хийлт" зэрэг тайван тэмцлийн бүхий л аргыг хэрэглэнэ гэдгээ хатуу сануулахын зэрэгцээ, надаас өөр сонгогчийн хүсэлтийн хүлээн авахгүй байхыг хатуу анхааруулья.

1991

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 7 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 12 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 45 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2 цаг 20 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top