x

Ж.Эрдэнэ: Жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжихгүй бол эдийн засаг сөхрөхөд бэлэн болчихлоо

Жижиг дунд үйлдвэрлэгчид (ЖДҮ) хамгийн олон ажлын байр бий болгодог. Улс орнуудын эдийн засгийн гол салбарын нэг гэдэг. Гэтэл дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахал дэгдсэний улмаас улс орнуудын эдийн засаг хүндэрч тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэгчид ажлын байраа цомхотгох цаашлаад үүд хаалгаа барихад тулаад байгаа. Нийгэм эдийн засгийн энэ хүнд цаг үед жижиг дунд үйлдвэрлэгчдийн байдал ямар байгаа талаар тэдний  төлөөлөл Ж.Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг цех ажиллуулдаг нэгэн юм.

"Төр засгийн бодлого жинхэнэ үйлдвэрлэгчдэд ямар ч хүртээлгүй, асуудлын гадна хаягдаж байна"

-Та хэдэн жил жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байна. Ер нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэдэн ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг вэ? 

-Миний хувьд жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд 10 гаруй жил болж байна. Жижиг дунд үйлдвэрлэл улс орны нийгэм, эдийн засагт чамгүй ачаа үүрч явдаг гэж боддог. Тухайлбал, өрхийн нэг үйлдвэрлэгчээс эхлээд, олон мянган ажлын байр бий болгодог. Импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүн бүхэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн нэр томьёонд багтах байх.

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 84 хувь нь 1-9 хүртэлх ажиллагсадтай гэсэн албан ёсны статистик тоо байдаг юм билээ. Тэгэхээр нэг жижиг үйлдвэрлэгч дунджаар ардаа 10 хүний, энэ хэмжээний өрхийн аж амьдралыг залгуулж яваа гэсэн үг. Тэгээд нэг өрхийг 2-4 ам бүлтэй гэж тооцохоор нэг жижиг цех, үйлдвэрлэгчийн нуруун дээр ямар ачаа явдаг нь надаар хэлүүлэлтгүй тодорхой шүү дээ. Иймд жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжихгүй бол эдийн засаг сөхрөхөд бэлэн болчихлоо.

-Өнөөгийн эрх баригч МАН-ынхан жижиг дунд үйлдвэрлэгч та бүхний авах ёстой ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг хуваагаад авчихсан. Та ЖДҮХС-гаас зээл авах хүсэлт гаргаж байв уу?

-Харин тийм. Эрх баригч МАН-ынхан эрх мэдэл, албан тушаалаа ашиглаад ёс, зүйгүй, увайгүй, юу ч гэмээр юм бэ дээ хэлэх ч үг олдохгүй асуудал гарсан. Одоо тэгээд сонгууль гээд ЖДҮ-чин гишүүдийн асуудал чимээгүй дарагдчих шиг боллоо. Уг нь ЖДҮХС-гийн зээл жинхэнэ үйлдвэрлэгч бид нарт хүрч үйлчилдэг бол маш их ач тустай л даа. Олон, арван ажлын байр бий болно.

Түүнийгээ дагаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Уг зээлийн журмыг уншиж танилцаж байхад бичил зээл нь банкаар дамжихгүйгээр, шаардлага хангасан ААН-д сангаа­саа шууд олгохдох нөхцөл тусгасан нь бас нэг давуу талтай юм билээ. Миний хувьд хүсэлт гаргаж байгаагүй, энэ зээлнээс авч үзээгүй ээ.

-Тэгэхээр та жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчдийг төр засаг дэмждэггүй гэдэгт санал нийлэх нь ээ дээ?

-Миний мэдэж сонссоноор Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж амьдрал ахуйгаа залгуулж яваа нэг сая гаруй иргэн байдаг гэдэг юм билээ. Тэд төр засгийн хөнгөлөлт, урамшуулалд тэр болгон хамрагдаж чаддаггүй. Нийгмийн халамж, тэтгэлгийн хувьд бүр ч горьдолтгүй халуунд нь халж, хүйтэнд нь хөрч явдаг, ёстой л нэг бор зүрхээрээ зүтгэж яваа хүмүүс жижиг дунд үйлдвэрлэгчид болчхоод байгаа юм.

Эрх баригч МАН сайхан сайхан зүйл ярьсан. Биднийг дэмжинэ л гэсэн. Гэвч гаргаж буй шийдвэр нь жинхэнэ үйлдвэрлэгчдэд ямар ч хүртээлгүй, асуудлын гадна хаягдаж байна. Ийм болохоор жижиг дунд үйлдвэрлэгчид төр засгаас ямар нэгэн, тусламж дэмжлэг хүсээд ч үр дүнгүй хоцордог.

-Та банкны зээлтэй юү. Зээлтэй бол Засгийн газрын авсан арга хэмжээний хүрээнд төлөх хугацааг нь хойшлуулсан уу?

-Манай байгууллагын хувьд арилжааны банкнаас бизнесийн зээл авч, түүгээрээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа ямар нэгэн доголдол үүсгэхгүйгээр өдий хүртэл авч явсан. Харамсалтай нь дэлхий даяар гарсан цар, тахлын нөлөөгөөр үйлдвэрийн маань үйл, ажиллагаа доголдоод зогссон. Ажилчид маань цалингүй чөлөө авч хэзээ хүртэл гэртээ суух нь тодорхойгүй болчхоод байна. УИХ, Монголбанкнаас гаргасан бодлого шийдвэрүүд арилжааны банкууд дээр бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байгаа шүү дээ.

-Тэгэхээр танайд хэдэн хүн ажиллаж байсан бэ?

-Манай салбарын ажлын онцлог улирлын чанартай. Ийм учраас өвлийн цагтаа үндсэн болон гэрээт ажилчидтайгаа нийлээд 20 хүртэлх хүнийг ажлын байраар хангадаг. Дэлхий дахинд цар, тахал дэгдэж Монгол Улсад Онцгой дэглэм тогтоож хил, гааль хааснаас хойш ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг жижиг, дунд үйлдвэрүүд үндсэндээ бүрэн зогсолт хийсэн.

-Тэгэхээр Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ, ажлын байрыг хадгална гээд арга хэмжээ авч буй. Тэр нь яг амьдрал дээр хэрэгжиж та бүхэнд бодит дэмжлэг болж чадахгүй байгаа юм байна даа?

-Яг өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан төр засгийн зүгээс үйлдвэрлэгч бидийг ажлын байраа хадгалж авч үлдэхийн тулд, бодит, хурдтай олон талт арга хэмжээг яаралтай авч ажиллаасай гэж хүсэх байна. Цаашдаа энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл олон арван ААН, жижиг дунд үйлдвэрлэгч хаалгаа барихаар болсон. Үүнээс үүдээд ажилгүйдэл, ядуурал, эдийн засагт хор уршигтай олон үйл явдал ар араасаа нүүрлэх бодит аюул тулгараад байна.

Цар тахалтай холбогдуулан Засгийн Газраас авч хэрэгжүүлж ажлын хүрээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь доголдсон хэдий ч, ажлын байраа хадгалж үлдэж байгаа ААН-ийн ажилчдын НДШ-ийг зургаан сараар төлж, мөн цалин хөлс, түүнтэй адилтгах Орлогын албан татвар, борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай ААН-ийг НӨАТ-аас зургаан сараар чөлөөлж өгсөн гэх мэт арга хэмжээ авна гэсэн. Гэвч олон янзаар яриад байх юм. Үр дүнгээ өгөх юм болов уу яах бол гэж харж байна. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байраа хадгалах талаар өшөө илүү бодит ажлууд хэрэгтэй байна л даа.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 21 цаг 2 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 21 цаг 39 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 21 цаг 48 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 22 цаг 9 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 22 цаг 20 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 23 цаг 27 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top