x

Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станцыг 2020-2024 онд барихаар шийдвэрлэлээ.

Цахилгаан станцын санхүүжилтийг төр хариуцах бөгөөд ингэхдээ гадны зээл болон бусад эх үүсвэрээс эхлээд бүх боломжийг ашиглахаар төлөвлөж байгаа аж.

2018 онд Оюутолгой компани 300 мВт-ын цахилгаан станц байгуулахаар Засгийн газартай гэрээ байгуулсан ч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Учир нь тус компани цахилгаан станцыг 1.1 тэрбум ам.доллар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 2-3 дахин өндөр үнээр барих санал ирүүлсэн. Энэ нь Монголын тал ирээдүйд Оюутолгой төслөөс хувь авах хугацааг хойшлуулах магадлалтай тул хүлээн авах боломжгүй гэж Засгийн газар үзсэн. Тавантолгойн цахилгаан станцыг 2013 онд баталсан ТЭЗҮ-ийг ашиглан барихаар болжээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Засгийн газрын шийдвэрийг танилцуулав.

Тэрээр "Тавантолгой төслийг анх хэрэгжиж эхлэхэд 17 сая ам.доллар зарцуулж байсан. Тухайн үед цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн ажлыг оруулаад 560-600 сая ам.доллар зарцуулахаар тусгасан байгаа юм. Энэ бол Оюутолгой компанийн тавьсан саналаас даруй 30 хувь хямд үнэ. Үүнээс гадна эрчим хүчний үнэ 50 хувь хямд байна. Тиймээс станц барих төслийг төр санхүүжүүлэх боллоо. Засгийн газар болон Оюутолгой компанийн байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 4 жилийн дотор эрчим хүчийг Монгол Улсаас худалдан авдаг болно” гэсэн заалт бий. Харамсалтай нь энэ заалт хэрэгжихгүй байна. Тиймээс станцыг ашиглалтад оруулсны дараа гол хэрэглэгч нь Оюутолгой байх юм” гэлээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Санхүүжилт босгох боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Эхний ээлжинд "Эрдэс-Тавантолгой" компанийг түшиглэнэ. Тус компани ашигтай ажиллаж чадвал станцыг санхүүжүүлэх боломжтой. Шаардлагатай бол бонд гаргах юм. Санхүүжилт босгох ажлыг маргаашнаас эхлүүлэхээс гадна Оюутолгой төслийн удирдлагуудтай уулзаж Засгийн газрын шийдвэрийг танилцуулах болно.

-Эгийн гол, Эрдэнэбүрэнд Усан цахилгаан станц байгуулах ажил ямар шатанд байна вэ?

-Эгийн голд Усан цахилгаан станц барихад ОХУ-ын Байгал нуурын экологид сөргөөр нөлөөлөх магадлалтай гэсэн асуудалл яригддаг. Энэ асуудлыг нарийн судлахаар Францын компани ажиллаж байгаа. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ТЭЗҮ-ийг Хятадын талд хүргүүлсэн. Хэрэв Хятадын тал хүлээн зөвшөөрвөл санхүүжилтийг шийдвэрлээд, тендер зарлана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 42 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 1 цаг 3 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 17 цаг 50 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 18 цаг 15 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 18 цаг 29 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 18 цаг 32 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 18 цаг 35 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 18 цаг 53 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 20 цаг 38 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 20 цаг 39 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 20 цаг 50 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 22 цаг 46 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Өчигдөр 10 цаг 44 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10
Top