x

Хүчээр засуулсан иргэд Японы засгийн газрыг шүүхэд өгөв

Хүн амын бодлогын тухай хуулийн улмаас хүчээр засуулж, үр удмаа үлдээх чадвараа алдсан иргэд Засгийн газрынхаа эсрэг шүүхэд зарга мэдүүлжээ.  Тэд Японы засгийн газрыг хүний эрхийг хурцаар зөрчсөн хуулийнхаа өмнөөс уучлал гуйж, нөхөн төлбөр олгохыг шаардан хохирогчдын хөдөлгөөнийг үүсгэжээ. Япон улсад 1948-1996 оны хооронд хэрэгжиж байсан хуулийн хүрээнд 16500 хүн хүчээр засуулсан гэж эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна.

Шүүхэд гомдол гаргасан хохирогчдын нэг 75 настай эрэгтэй “Бусад хохирогчид ч олны өмнө гарч, олон жил шаналсан сэтгэлийн эмзэглэлээ тайлаасай. Засгийн газар миний амьдралыг булааж авснаа хүлээн зөвшөөрч уучлал гуйхыг хүсч байна” гэжээ. Тэрбээр өсвөр насандаа засуулсан ба эхнэрээ 2013 онд нас барах хүртэл энэ үнэнийг нууж явсан байна. Тэрбээр Японы засгийн газраас 30 сая иений нөхөн төлбөр нэхэмжилжээ.

Хүн амын бодлогын тухай хууль нь эмчийн магадалгаагаар хөгжлийн бэрхшээлд хүргэх удамшлын өвчинтэй нь тогтоогдсон хүмүүсийг хүчээр засахыг зөвшөөрдөг байв. Ингэснээр эрүүл, хүчирхэг хойч ирээдүйг бий болгохыг зорьж байжээ. Одоогоор тус улсад 8500 орчим хохирогч эсэн мэнд байгаа гэж өмгөөлөгчдийн зүгээс мэдээлсэн ч олонх нь нийтэд гарахаас татгалзаж байгаа аж. Хамгийн анх өнгөрсөн нэгдүгээр сард 60 настай эмэгтэй Засгийн газрын эсрэг зарга үүсгэж 11 сая иен буюу ойролцоогоор 100 мянган ам.доллар нэхэмжилжээ. Тэрбээр 15 настай байхдаа хоёр өндгөвчөө авхуулсан аж.

Японы зарим хууль тогтоогчид өнгөрсөн гуравдугаар сараас хойш хохирогчдод нөхөн төлбөр олгох хуулийн төслийг санаачлан хэлэлцэж эхэлжээ. Гэвч хохирогчид хууль хэрэгжиж эхлэх хугацааг хүлээж чадахгүй гэж мэдэгджээ. Японоос гадна Герман, Швед улсад үүнтэй ижил хууль хэрэгжиж байсан ба засгийн газраас нь хохирогчдоос уучлал гуйж, нөхөн төлбөр өгчээ.

Эх сурвалж: Agence France Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш хүлээж авна 54 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 1 цаг 1 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 1 цаг 14 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 1 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 1 цаг 32 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 36 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 1 цаг 47 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 1 цаг 54 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 2 цаг 8 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 4 цаг 25 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 6 цаг 17 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 6 цаг 35 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 28 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 22 цаг 21 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ Өчигдөр 17 цаг 55 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 17 цаг 25 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо Өчигдөр 17 цаг 06 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top