x

Н.Цэрэнбат: Усны бие даасан газартай болсноор хариуцлага, гүйцэтгэл сайжирна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасантай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодруулга авлаа.

-Монгол Улс усны асуудал хариуцсан бие даасан газартай болох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж чадсанд баяр хүргэе.

-Баярлалаа. Усны салбарын хамт олондоо мөн баяр хүргэе. Монгол Улс анх 1938 оноос усны бодлогыг тусгайлан хариуцсан газартай байсан ч 1990 оноос хойш байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, тогтвортой бодлогоо алдчихсан байсан. Үүний нэг нотолгоо нь 2012 онд Усны агентлагийг татан буулгаж, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг нь харьяа яамдад хуваарилсан явдал юм. Хөгжлийг дагаад усны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр салбарын бодлогыг зангидсан газар байх ёстой гэсэн манай Засгийн газрын бодлого хэрэгжих эхлэл бүрдэж, бид Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Усны газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар байгуулах тогтоолыг гаргуулаад байна.

-Усны газрыг байгуулснаар салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэж чадна гэсэн хүлээлт үүсэж байх шиг байна?

-Усны бие даасан газартай болсноор хариуцлага, гүйцэтгэл сайжирна гэж үзэж байгаа. Үүний төлөө шахаж, шаардаж ажиллана. Энэхүү агентлаг маань цаашид усны салбарын судалгаа, шинжилгээ хийх, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэд тулгуурлан усны ашиглалт, нөөцийг нэмэгдүүлэх ажлыг хийнэ гэж тооцоолж байгаа учир салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдэх томоохон түлхэц болсон.

-Манай улсын усны хэрэглээний 80 гаруй хувь нь гүний ус, 20 орчим хувь нь гадаргын ус байдаг. Энэ асуудлыг өөрчлөх ямар бодлого барьж байна вэ?

-Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил ярьж буй гадаргын усыг ашиглах ажлыг Усны газар эхлүүлнэ. Үүний тулд өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд БОАЖЯ-наас гадаргын усыг ашиглах боломжтой 12 томоохон голын 33 байршилд судалгаа хийж, бэлтгэл ажлыг хангасан. Усны газар маань тухайн байршлуудад цас, борооны усыг ашиглах, хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлэх зорилтыг нэн тэргүүнийх болгож ажиллах юм. УИХ-аар усны урсгалын тохиргоо хийхэд зориулж 2 тэрбум төгрөгийн төсвийг батлуулж чадсан нь Монголд анх удаа гадаргын усыг хуримтлуулах, урсгалын тохиргоо хийх томоохон ажлын эхлэл боллоо.

-Байгууллагын санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Засгийн газраас улсын төсөвт ямар нэгэн байдлаар дарамт үзүүлэхгүйгээр асуудлыг шийдэх чиглэл өгсөн шүү дээ?

-Төсөв, орон тооны хувьд БОАЖЯ-ны сайдын багцад хөдөлгөөн хийж байгаа. Усны бодлогыг хэрэгжүүлэхэд олон салбар хоорондын байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллах учир мэргэжлийн байгууллагууд маань агентлагтайгаа хамтарч, үүсээд байгаа хүндрэлийн алийг нь төр шийдэх вэ, алийг нь оролцогч ААН-үүд шийдэх вэ гэдэг асуудлыг тодорхойлно. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа бид бохирдуулагч нь илүү их  төлдөг байх. Үүнээс олсон орлогын 50 хувийг усыг дахин ашигладаг, цэвэрлэх байгууламж ажиллуулдаг төр, хувийн хэвшлийн компаниудад татаас байдлаар олгоно гэсэн өөрчлөлтийг тусгасан. Энэхүү бодлогыг хэрэгжүүлж ажиллах агентлаг байгуулагдаж буй учир их итгэл найдварын зэрэгцээ маш өндөр хариуцлага хүлээлгэж байгаа гэдгийг хэлэх байна.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 22 цаг 16 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 22 цаг 52 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 23 цаг 1 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 23 цаг 23 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 23 цаг 33 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top