x

"COVID-19" халдварын үед эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Шинэ коронавирусний тархалтын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4  чиглэлд хамаарах 14 ажил өрнүүлэхээр жагсаалт гаргажээ.

Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгжийн төлөх иргэний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг энэ сарын 1-нээс 2020 оны 10 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд чөлөөлнө.

Энэ хугацаанд даатгуулагчийг шимтгэл төлснөөр тооцох бөгөөд иргэд өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлж болох юм. Үүнд сайн дурын даатгуулагчийг хамруулах юм. Өөрөөс үл шалтгаалан үйл ажиллагаа нь зогссон боловч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийн ажилтан бүрт энэ сарын нэгнээс 7 дугаар сарын 1 хүртэл сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгох аж. Уг тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-ын даргад өргөн мэдүүлж, хэлэлцэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 59 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 59 мин Монгол Улсын махны экспорт 85 мянган тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо 1 цаг 0 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүдийг есөн дүүрэгт байршуулж, үйл ажиллагааг нь цахимжуулна 1 цаг 1 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 1 цаг 2 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын эцсийн шатны борлуулалт эхэллээ 2 цаг 22 мин Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ 2 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав 2 цаг 25 мин Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил 50 хувьд хүрээгүй бол захиалга авахыг хориглов 2 цаг 27 мин Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа 2 цаг 29 мин МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарлаа 2 цаг 30 мин Хүннү хотын бүтээн байгуулалтын ажлын явц танилцуулагдлаа 2 цаг 31 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 1-нд дуусна 2 цаг 31 мин Гаалийн эрэлч нохдыг синтетик хар тамхи илрүүлэхэд сургалаа 2 цаг 38 мин Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хэргийг илрүүллээ 4 цаг 59 мин ЖДҮХС-аас орон нутагт хөнгөлөлттэй зээл олгож, Улаанбаатарт олгохгүй 4 цаг 59 мин ОБЕГ-аас говийн бүсийн аврагч-нохой хөтлөгчдийн сургалтыг зохион байгуулж байна 5 цаг 0 мин Азийн элсний спортын VI наадам БНХАУ-д эхэллээ 5 цаг 0 мин Сэлэнгэ аймгийн Боловсролын газар Филиппиний CPILS академитай хамтран ажиллана 5 цаг 0 мин Орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 5 цаг 1 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top