x

Европын хамгийн урт ачаа тээврийн гүүрийг Крымийн хойгт нээлээ

ОХУ-д төдийгүй Европтоо хамгийн уртад тооцогдох ачаа тээврийн гүүр Крымийн хойгт өчигдөр нээлтээ хийлээ.

Нийтдээ 19 км үргэлжлэх энэхүү гүүр нь, Крымийн хойгийг Краснодарын хязгаартай холбосон ОХУ-ын тээврийн салбарт хийж байгаа хамгийн том бүтээн байгуулалтын нэг юм. Автомашины гүүр нь 6000 тн жинтэй харин төмөр замын гүүр нь 5500 тн жинтэй 2 хос гүүрнээс бүрдэх Крымийн гүүр нь авто болон төмөр замын тээврийн томоохон дэд бүтэц бөгөөд Хар далай Азовын далайг холбосон Керчены хоолой дээгүүр буюу усан дээгүүр баригдсан гэдгээрээ ихээхэн онцлогтой.

Гүүрийг барьж байгуулах санал санаачилгыг анх 2014 онд тус улсын ерөнхийлөгч Владимир Путин Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэх үйл явцтай холбогдуулан гаргаж байсан. Улмаар, 2016 оноос гүүрийг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2 жилийн хугацаанд байгуулсан байна.

Крымийн гүүрийн бүтээн байгуулалтын ажилд нийт 10 мянга гаруй барилгачид гар бие оролцсон байна. Мөн энэ гүүр нь, 228 тэрбум рубль буюу ойролцоогоор 3,7  тэрбум америк долларын өртгөөр бүтэж байна. Гүүрний авто замын хөдөлгөөнийг нээсэн байна.

Харин төмөр замын хөдөлгөөнийг ирэх 2019 онд нээхээр төлөвлөж байна.  Энэхүү гүүрээр хоногт 40 мянган авто машин дамжин өнгөрөх даацтай бөгөөд жолооч нар 90 км/ц хүртэл хурдлах боломжтой. Гүүр ашиглалтад орсноор Крымийн хойгийн эдийн засагт сайнаар нөлөөлнө хэмээн шинжээчид үзэж байна. Крымийн гүүрний нээлтийн ёслолд, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцож камаз маркийн автомашин жолоодож гүүрээр зорчсон анхны зорчигч боллоо. Крымийн гүүр нээгдэхээс өмнө Европын хамгийн урт гүүр Португалийн Васко Да Гаммагийн 12 км урт үргэлжлэх гүүр тооцогдож байсан юм.

Харин өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн урт гүүр Ази тивд тодруулбал, манай өмнөд хөрш Хятадын Данянг болон Куншиан хотуудыг холбодог 164,8 км урт үргэлжлэх гүүр тооцогддог юм байна. Энэ гүүрийг өнгөрсөн 2010 онд ашиглалтад оруулжээ.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 12 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 21 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 27 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 32 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 36 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 40 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 34 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top