Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Амархүүд холбогдох хэргийг хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн.
Түүнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж хоёр жилийн хорих ял оноосон юм.
Өнөөдрийн байдлаар түүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулаад байна. Шүүхийн тогтоол албажиж гарсаны дараа хорих ангид хуваарилж, ялыг нь эдлүүлэх талаар эх сурвалж мэдээлэв.