x

ДЭМБ: Зайнаас харьцсанаар халдварын гинжин хэлхээг тасалж чадна

Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр дэлхийн улс орнуудаас коронавирусын эсрэг авч байгаа арга хэмжээний талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа. 

Өнгөрсөн 24 цагийн дотор Шинэ Зеланд улсад халдварын тоо 30 орчим хувиар нэмэгдэж, улсын хэмжээнд хөл хорио тогтоожээ. Шинэ Зеландын Эрүүл мэндийн сайд "Халдварын  тоо сүүлийн 14 хоногт өсөх магадлалтай байгаа тул зайнаас харьцаж, халдварын тархалтыг бууруулах боломжтой" гээд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмж, хорио цээрийн дэглэмийг сайтар сахихыг иргэдээсээ хүссэн байна. 

Австрали улс мөн зайнаас харьцах шаардлагаа чангатгаж, 4 метр квадратад нэг  хүн ногдох байдлаар зай барьж харьцахыг анхааруулсан байна. Халдварын нөхцөл байдал дахиад зургаан сар үргэлжлэх төлөвтэй, эмнэлгийн ор, эрчимт эмчилгээний тасаг хүрэхгүй байгааг мөн мэдээлжээ.

АНУ-д сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо эрчимтэй өсч, нас барсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. ДЭМБ-аас мэдээлснээр шинээр бүртгэгдсэн халдварын 85 хувь нь европийн бүс болон АНУ-д ногдож байгаа бөгөөд АНУ халдварын голомтын цөм болж болзошгүйг анхааруулсан байна.

Зарим улсад эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, халдвар хамгааллын хувцсыг дутаахгүйн тулд  яаралтай бус, амь насны заалтгүй төлөвлөгөөт  мэс ажилбаруудыг цуцлах шийдвэр гаргаж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 2.5 тэрбум хүн шинэ коронавирусийн халдварын улмаас хөдөлгөөний хязгаарлалтад орсон байна.

Халдвар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан ДЭМБ-аас "зайнаас харьцах" гэдэг нэг л мессежийг өгч байж, халдварын гинжин хэлхээг тасалж чадна гэдгийг анхааруулж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 14 цаг 28 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 15 цаг 4 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 15 цаг 13 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 15 цаг 35 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 15 цаг 45 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 16 цаг 52 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 18 цаг 7 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top