x

Орхон, Дархан-Уул, Дорнод, Ховд аймагт коронавирусын шинжилгээ хийж эхэлнэ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

2020 гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдээс санамсаргүй түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна. Уг шинжилгээг уушгины хатгалгаатай хүмүүс коронавирусаар халдварласан эсэхийг тандах зорилгоор хийсэн байна.

Мөн Алтанбулагийн боомтоор орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхон аймагт тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээнээс коронавирус илрээгүй гэв. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт хяналтад байгаа аж. Халдвар илэрсэн өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байна гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-ДЭМБ-аас гаргасан зөвлөмж буюу стандартын дагуу лабораторийн шинжилгээ хийхдээ цэр, хамар, залгиураас арчдас авч, цус буюу ийлдэс, өтгөн, шингэний гээд таван төрлийн шинжилгээ хийж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн шинжилгээг өдөр болгон протокол хөтөлж, эмчилгээний үр дүнг харьцуулж, хянаж байгаа. Энэ нь эмчилгээ зохиж буй эсэхийг харьцуулан үзэх ач холбогдолтой.

Бүрэн эдгэрсэн хүнийг эмнэлгээс гаргахдаа гурван өдөр дараалан шинжилгээ хийж баталгаажуулаад гаргадаг. Хэрэв дутуу эдгээгээд гарвал халдвар тараах эрсдэлтэй.

Эмнэлэгт 14 хоног тусгаарлагдаад гарч буй хүн гэртээ 14 хоног тусгаарлах ёстой. Эдгээр хүмүүс өөрийгөө битгий хуураарай. Энэ системийг тагнуул, цагдаа, онцгой байдлын байгууллагатай хамтарч хянаж байгаа.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

-Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 3,413 иргэнийг тусгаарлан ажиглалаа. Одоогийн байдлаар 2,083 иргэн ажиглалтад байна. Өчигдөр Жаргалантаас 16, "Асралт мед" эмнэлгээс 13, Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалт руу шилсэн.

Харин Баян-Өлгий аймагт дөрөв, Орхон аймагт 40 иргэн ажиглалтад нэмэгдэж орсон байна. Ажиглалтад байсан, одоо байгаа иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй 300 эмч, эмнэлгийн мэргэжилтэн бий. 

Тусгаарлан ажиглалтаас гарч байгаа болон нэмж ажиглалтад орж буй хөдөлгөөнтэй холбоотойгоор дээрх эмч нараас Багабаянгаас гурван эмч тусгаарлалтаас гарсан бол Орхон аймагт зургаан эмч, эмнэлгийн мэргэжилтэн нэмж ажиглалтын байр руу орсон.

Гэрийн ажиглалтад шилжиж буй хүмүүст хатуу зөвлөмж өгч байгаа бөгөөд цаашид халдварыг Монгол Улсад нэмж гаргахгүй байх бүх эрсдлийг бид тооцож байна. Ингэхдээ хуулийн болон бусад төрийн байгууллагатай хамтран ажиллана.

Орхон, Дархан-Уул, Дорнод, Ховд аймагт лабораторийн шинжилгээ хийх эмч нарыг сургаж байна

Манай улсын хувьд "COVID-19" халдварын эхний давлагааг амжилттай давсан ч одоо хоёр дахь давлагаанаас сэргийлэх, хэрхэн эрсдэлгүй давж туулах талаар дараах төлөвлөлтүүдийг хийжээ.

Тухайлбал, Ховд, Дорнод аймагт лабораторийн шинжилгээ хийх эмч нарыг ХӨСҮТ дээр бэлдэж эхэлсэн байна. Үргэлжлүүлэд Дархан-Уул болон Орхон аймагт энэ чиглэлээр ажиллах эмч нарыг бэлтгэнэ.

Мөн хүнд амын дунд гарсан халдварын тохиолдлыг харьцуулж, эрсдлийн тооцооллыг хийсний  үндсэн дээр долоон үе шаттайгаар 5,000 орчим ор дэлгэхээр төлөвлөгөжээ. Орнуудыг дэлгэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн байдлыг хадгалахаар тооцоолсон байна. Шаардлагатай тохиолдолд төлөвлөгөөт мэс засал, сэргээн засах эмчилгээг түр хугацаагаар хойшлуулж, хувийн эмнэлэгт шилжүүлэх ажлыг давхар хийж байгаа аж.

ДЭМБ болон бусад орны туршлагаас харахад хөнгөн өвчтөн 14 хоног, хүнд буюу хүндэвтэр өвчтөн 4-6 долоо хоног эмчлэгдэж байна. Харин манайд эмчлэгдэж буй иргэдийн хувьд удаан хугацаанд эмчлүүлэх тооцоололтой байгаа учраас эмийн хэрэгслийн зардал тооцоог хийж байгаа гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 1 цаг 50 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 1 цаг 54 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 1 цаг 58 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2 цаг 3 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2 цаг 24 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 3 цаг 1 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 3 цаг 7 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 3 цаг 35 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 9 цаг 37 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 11 цаг 3 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 11 цаг 15 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 11 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 12 цаг 0 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Өчигдөр 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Өчигдөр 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Өчигдөр 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Өчигдөр 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин
Top