x

Шар усны үерт өртөх эрсдэлтэй байршилд 3000 өрх амьдарч байна

Улаанбаатар хотын утааг бууруулахын төлөө энэ өвөл нийслэлийн 10 мянган төрийн алба хаагчид 9 дүүрэгт ажиллаж байгаа билээ. Мөн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабынхан хамтарч ажиллаж байна. Үүний үр дүнд мэргэжлийн байгууллага болон олон улсын байгууллагын судалгаагаар агаарын бохирдол 50 хувиар буурсан гэсэн таатай мэдээ бий.

Өнгөрөгч 3 хоногийн байдлаар 15 өрхийн 50 иргэн угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон дуудлага иржээ. Урин дулаан цаг ирж, галлагаа багасч байгаа хэдий ч угаарын хий мэдрэгчээ унтраахгүй байхыг сануулав.

Мөн иргэд гэртээ агаар сэлгэлт хийж, галлагааны зөв зарчмыг дагаж, яндангаа хөөлөн яндангийн хаалтыг хаахгүй байхыг ахуйн хэрэглээндээ мөрдлөгө болгох ёстойг сануулав.

Түүнчлэн угаарын хий мэдрэгч дээр тоон үзүүлэлт гардаг. Дуут дохио өгмөгц айл өрхүүд гэртээ агаар сэлгэлт хийж, дохиог унтрахыг хүлээх ёстой юм. Зарим өрх дуут дохиог өөрсдөө унтраасан тохиолдол гарсаар байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлэв. 

Хурандаа Г.Нэргүй: “Нийслэлийн хэмжээнд шар усны үерийн дуудлага ихэсч байна. Шар усны үерт өртөх эрсдэл бүхий байршилд зөвшөөрөлгүй буусан 3000 гаруй өрх бий. Том, жижиг гол, сайр, жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьших, гуу жалга, далан шуудууг цэвэрлэж, ус урсахад чөлөөтэй болгохгүй бол шар усны үерт өртөх эрсдэл их байгаа юм.

Дүүргийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байна. Үүнээс гадна Туул, Тэрэлж голуудын мөс хайлж байгаа тул мөс цөмрөх аюул бий. Мөн хаврын хуурайшилттай энэ үед ой хээрийн түймэр ихэсдэг тул иргэд ногоон бүс рүү зорчихгүй байх, хэрэв зорчсон тохиолдолд асаасан үнс нурам, тамхины цог, ил галаа унтрааж байхыг анхааруулж байна” хэмээв. 

Түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил илрээгүй гэв

Өнгөрсөн 3 хоногийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил илрээгүй. 337 тонн түүхий нүүрсийг тээвэрлэсэн 13 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрсөн бол тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд 517 тонн түүхий нүүрсийг 28 тээврийн хэрэгслээр тээвэрлэжээ.

Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн: “Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайз зах орчимд 60 настай, эмэгтэй А гэгч энэ сарын 21-нд гэртээ угаартаж нас барсан тохиолдол гарлаа. Галлагаанд тандалт хийж үзэхэд энгийн зуухтай, сайжруулсан түлшээр галладаг, яндангийн залгааг буруу холбосон, яндангийн хаалтыг бүрэн хаасан байдалтай байсан.

Шүүх эмнэлгийн хариу 14 хоногийн дараа гарна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас бидэнд ирүүлсэн. Цаг агаар эрс дулаардаг өдийд угаарын хийнд хордох эрсдэл байдаг тул үүнээс урьдчилан сэргийлж, угаарын хий мэдрэгчийг зориулалтын дагуу ашиглахыг сануулъя” гэв.

Зуух, яндангийн битүүмжлийг гаргах, сойлтоо хийхгүй байх зэрэг анхааруулгыг иргэдэд холбогдох мэргэжлийн байгууллагаас өгсөөр байгаа. Гэвч төрийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг дагаагүйгээс үүдэн угаарын хийнд хордох эрсдэл гарч байна. Мөн угаарын хий мэдрэгч авсан иргэд мэдрэгчээ эвдэлсэн тохиолдол ч гарчээ. 

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Г.Даваажаргал: “Агаарын чанарын үзүүлэлтийг хэмждэг 15 станцын дүнгээр агаар дахь тоос тоосонцорын агууламж 51 хувиар буурсан бол PM 2.5 хэмжээтэй тоосонцор 40 хувиар буурчээ.

Агаарын дундаж температур өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.8 хэмээр хүйтэн байна. Мөн хур тундасны хэмжээ 0.2 мм-ээр бага байгаа юм. Өнгөрсөн онд агаарын чанарын индекс бохирдолтой болон бага бохирдолтой байсан бол энэ сарын байдлаар хэвийн, цэвэр, зарим хэсэгт бага бохирдолтой гарч байна” гэв.

Томуу, томуу төст өвчин нэмэгдэж байна

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нийслэлийн шуурхай штабын 116 алба хаагчид нийслэлийн 8 товчоонд хяналт тандалтын үйл ажиллагаа явуулж байна. Коронавирус болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд 1098 төрийн албан хаагч 266 чиглэлд ажиллаж, 2642 зөрчил илрүүлсэн байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр: "Томуу, томуу төст өвчнөөр нийт 1647 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 333 хүүхэд байгаа юм. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад томуу, томуу төст өвчин нэмэгдэх эрсдэл бий аж. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолойг зайлж, орон гэртээ агаар сэлгэлт хийх ёстой" гэлээ.

Хэвлэлийн хурлын үеэр хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдээс ирсэн асуултын дагуу холбогдох албаныхан хариулт өглөө.    

-Шар усны үерт өртөх эрсдэлтэй 3000 өрхийг нүүлгэн шилжүүлэх үү?

-Судалгаагаар дээрх 3000 өрх нь хөдөө, орон нутгаас Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн газар нутагт зөвшөөрөлгүйгээр буусан. Холбогдох албаныхан эдгээр өрхөд албан шаардлагыг хүргүүлдэг боловч нүүдэггүй. Хотын удирдлагууд дээрх иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдсэний дараагаар цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллага шаардлагуудыг өгч ажиллана. 

-Онцгой дэглэмийн энэ үед хөл хорионд байгаа иргэдээс зөрчил илэрсэн үү?

-Нийслэлийн хэмжээнд 9 амралт, сувлилд иргэдийг тусгаарлаж байгаа. Ноцтой зөрчил илрээгүй. Улаанбаатар хотын 8 товчоодод хяналт тавин ажиллаж байхад ОХУ-аас импортолж буй хүнсний бүтээгдэхүүнийг Алтанбулагийн хилд ариутгал хийчихээд 22-ын товчоо руу шууд нэвтрүүлэх гэсэн зөрчил илэрсэн. Дашрамд дурьдахад, Цагааннуур, Алтанбулагийн боомтууд энэ сарын 28-нд бүрэн хаагдах тул оюутан сурагчид, иргэд хил хаахаас өмнө нэвтрэх хэрэгтэй.

-Хөл хорионд байгаа иргэдэд учирч буй хүндрэл юу байгаа вэ. Иргэдийн зүгээс хэдий хэр хэмжээний төлбөр төлж байна вэ?

-Хөл хорионд байгаа нэг иргэнээс өдөрт 50 мянган төгрөгөөр тооцож төлбөр авч байгаа. Төлбөрийг тухайн иргэн өөрөө төлөх ёстой. Энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй учир иргэдэд зочид буудлын үйлчилгээ үзүүлэхгүй. Тиймээс эмч нарын өгсөн зөвлөмж, зөвлөгөөг дагаж, өрөөнөөсөө дур мэдэн гарахгүй, цонхоороо шүлсээ хаяхгүй байх хэрэгтэй. 14 хоногийн дараа хөл хорионоос гарсан иргэд утсандаа апплекейшн суулгаж, тэдгээр иргэдийн байршлыг тогтоох ажлыг зохион байгуулж байна. Энэ нь тухайн иргэн хөл хорионоос гарсан ч эмнэлгийн ажилтны хяналтад байна гэсэн үг. Хэрэв иргэд гар утсаа хаа нэгтээ үлдээж явсан тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх юм.

Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар: “65 мянган угаарын хий мэдрэгч ирсэн. Нийслэлийн дүүргүүдэд угаарын хий мэдрэгчийг тараасан боловч ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр эргүүлэн татсан байгаа. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсний дараагаар иргэдэд энэ долоо хоногт багтаан тараах болно. Үлдсэн 65 мянган угаарын хий мэдрэгч мөн шинээр ирж байгаа. Ирэх долоо хоногоос тараана” гэв.

Нийслэлийн хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага ойролцоох 50 метр газраа цэвэрлэх хэрэгтэйг сануулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 1 цаг 52 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 1 цаг 56 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 1 цаг 59 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2 цаг 4 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2 цаг 26 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 3 цаг 2 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 3 цаг 9 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 3 цаг 37 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 9 цаг 39 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 11 цаг 5 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 11 цаг 17 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 11 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 12 цаг 1 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Өчигдөр 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Өчигдөр 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Өчигдөр 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Өчигдөр 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин
Top