x

Цахим VS Уламжлалт сургалт

Цахим сургалтын сул болон давуу талууд...

Сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх засгийн шийдвэр “сонголт гэхээсээ илүүтэй”, аюулгүй байдал-боловсрол хоёроо аль алийг нь харгалзаж рациональ тооцоогоор дэнсэлсэн “гаргалгаа” байлаа. Ихэнх суралцагч, сургалтын байгууллагууд энэ талаар туршлага багатай, бэлэн биш байснаас манайд багагүй хүндрэлүүд үүсэж байгаа ч, цахим сургалтад мөн цөөнгүй боломж, давуу талууд байдгийг мартаж болохгүй.

Олон улсад онлайн сургалтын хэлбэрийг сонгох суралцагчийн тоо жил ирэх тутам асар хурдацтай нэмэгдэж, сургалтын байгууллагууд энэ чиглэлийн программ хангамж, платформуудыг эрчимтэй хөгжүүлэх болжээ. 

  • 2011-2018 оны хооронд гэхэд л дэлхийн 800 гаран их, дээд сургуулиуд 10,000 гаруй төлбөргүй цахим сургалтыг интернэтэд байршуулсан байна (190 их сургуулийн 600 төлбөргүй хичээлийн жагсаалт).

  • 2020 онд, зөвхөн АНУ-д гэхэд цахим сургалтын худалдаа 37.6 тэрбум доллар байхаар тооцоолсон байна (эх сурвалж). Covid-19 вирусийн тархалтаас шалтгаалан энэ тоо өсөх ч магадлалтай.

  • Олон улсын онлайн сургалтын платформд богино хугацааны болон мастер докторын гэх мэт эрдмийн зэрэг олгох боломжтой 69 улсын 15,957 зайн сургалтын хөтөлбөр бүртгэлтэй байна (бүртгэлтэй хөтөлбөрүүд).

  • Зөвхөн АНУ-д, 2017 онд 6,651,536 оюутан дор хаяж нэг онлайн сургалтад хамрагдсан байна (үндэсний боловсролын статистикийн төвийн мэдээ).

Энэ мэтээр цахим сүлжээний асар өргөн боломжийг боловсролын салбарт үр дүнтэй ашиглаж байна. Нөгөөтэйгүүр, цахимаар сургалт явуулахад суралцагчаас хариуцлага, сурах зорилгоо ухамсарласан байдал зэрэг хувийн чадвар, сахилга бат ихээхэн шаарддаг (онлайн сургалтыг сонгож буй суралцагсдын 68% нь суралцах арга барил эзэмшсэн мэргэжилтнүүд, насны дундаж 32) нь ерөнхий боловсролын болон бакалаврын түвшний сургалт явуулахад хүндрэл үүсгэдэг талтай. Түүнчлэн цахим сургалтад: 

  • Интернэтийн хурд, технологийн дутмаг байдал;

  • Багшаас тэр даруй асуулт асууж, харилцан ярилцах боломж хязгаарлагдмал;

  • Электрон номын сан, эрдэм шинжилгээний бүтээл, видео танилцуулга гэх мэт тухайн улсын хэл дээрх цахим эх сурвалж, сургалтын материал хангалтгүй байх;

  • Багаар, хамтран ажиллах боломж хязгаарлагдмал;

  • Лаборатори, дадлага, дасгалын аргаар үзэх хичээлүүдийг цахимаар авах боломж тун бага. Хөгжим, бүжиг, биеийн тамирын хичээлүүдийг онлайнаар үзэхэд үр дүн муутай;

  • Шавилан сурах, менторшипийн харилцаа үүсэх боломж хязгаарлагдмал;

  • Амьд харилцаа үүсэхгүйгээс шалтгаалан багшийн оюутныг мэдрэх, түүнд нийцүүлэн “сургах” арга зүй хязгаарлагддаг. Тэр хэмжээгээрээ “сурах” хариуцлага, чадварыг оюутнаас шаарддаг тул хувийн хариуцлага, чадвар сул суралцагсдад тохиромжгүй; зэрэг хүндрэл, сул талууд байдаг ч багш-суралцагчийн бие даасан болон хамтын ажиллагаагаар даван туулах боломжууд үргэлж нээлттэй байдаг (манай өнөөгийн нөхцөлд, цахим сургалтыг буруу ойлгох, уламжлалт сургалтын хэмжүүрээр дэнсэлж шүүмжлэх хандлагаас үүдэн үр дүнг нь бүхэлд нь үгүйсгэх тал ажиглагдаж буй). Онлайн сургалтад дараах давуу тал, боломжууд агуулагддаг:

  • Орон зайнаас үл хамааран хаанаас ч холбогдох боломжтой;

  • Ихэнх хичээлүүдийг өөрийн боломжтой цагтаа, шөнө ч үзэж судлах боломжтой;

  • Нэг удаагийн лекцтэй харьцуулахад олон дахин давтаж үзэх боломжтой;

  • Лекцийн тэмдэглэл, үзүүлэн файлаас илүүтэй оюутанд үлдэх, судлах барьцтай материал, эх сурвалж хавьгүй их. IBM-н тогтоосноор онлайн суралцагч уламжлалт суралцагчаас тав дахин илүү их материал судалдаг аж;

  • Удаан ойлгож, удаан мартдаг (slow learners) суралцагсдад хичээлээ ойлгох илүү боломжит хугацааг олгодог бол хурдтай суралцагч нарт танхимын сургалттай харьцуулахад, ижил хугацаанд улам их мэдлэг авах боломж олгодог;

  • Гадаад хэлтэй оюутнуудад цахим хичээлийн чиглэмжээр цаашид гүнзгийрүүлэн судлах онлайн мэдээллийн нөөц их;

  • Хэрэгцээтэй олон аппликейшн, программ, платформуудыг зөв ашиглаж сурна;

  • Мэдээллийн сонголт хийх чадварыг хөгжүүлдэг. Сэдвийн хүрээн дэх өргөн хэмжээний мэдээллээс өөрт чухлыг нь сонгож, цагаа оновчтой зарцуулахад суралцана;

  • Суралцах зүйлээ суралцагч өөрөө удирдана. Ингэснээр өөрт илүү таатай, нийцтэй аргаараа суралцах боломж нэмэгдэнэ;

  • Эдийн засагт хэмнэлттэй: Танхимын сургалтад очих унааны зардал, нэмүү өртөг шингэсэн цайны газрын хоол, хувцасны элэгдэлт зэрэг цөөнгүй хэмнэлт гарах боломжтой;

  • Байгальд ээлтэй: Цахим сургалт нь уламжлалт сургалттай харьцуулахад эрчим хүчийг 90% хэмнэж, агаарт тарах Co2-г 80% бууруулдаг аж. Уламжлалт сургалтад хэрэглэгдэх цаас, сургууль хүргэх машины утаа, гадуур идэх гялгар ууттай хоол хүнс зэрэг байгальд хортой олон хүчин зүйлсээс зайлсхийдэг.

Эцэст нь дүгнэхэд, цахим сургалтын онцлог нь суралцагч сурах зорилгоо ухамсарласан, суралцах хүсэл, хувийн хариуцлагатай байхыг онцгойлон шаарддаг. Танхимын хэлбэрээр хэвийн хичээллэж эхлэхэд цахим-уламжлалт хосолсон холимог сургалтын арга зүйг оновчтой хэрэгжүүлэх замаар гэнэтийн шаардлагын улмаас үүссэн онлайн сургалтын сул тал, сөрөг үр дагаваруудыг даван туулах боломжтой.

“Хэрхэн сурах аргаа мэддэг хүн, хангалттай ихийг мэддэг гэсэн үг” Хенри Адамс.

Шихихутуг их сургуулийн багш, хуульч М.ХАТАНЗОРИГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 3 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 12 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 20 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 32 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 40 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 44 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 48 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 52 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 1 цаг 27 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц...
Top