x

Ноцтой зам тээврийн ослын улмаас найман хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2020.03.16-20-ны өдрүүдэд нийт 738 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 551-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэний 1 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 6 хүний амь нас хохирсон бөгөөд 1 хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.03.16-ны өдрийн 20 цаг 46 минутын орчим СХД-ийн 7 дугаар хороо Баянхошууны замд “Toyota Prius”  маркийн О жолооч  замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 19 настай, эмэгтэй М, 21 настай, эмэгтэй А, 21 настай, эрэгтэй Ж, 17 настай, эрэгтэй З нар гэмтсэн. Зорчигч 19 настай, эмэгтэй М нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан, 

  • 2020.03.16-ны шөнийн 23 цаг 27 минутын орчим Төв аймгийн Лүн сумын Рашаант 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй “Dayun” маркийн мотоцикл онхолдож, жолооч 24 настай эрэгтэй Э-гийн амь нас хохирсон,

  • 2020.03.17-ны өдрийн 12 цаг 00 минутын орчим Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг “Дугантын отог” гэх газар шороон замд улсын дугааргүй "Супер Dayun" маркийн мотоцикл онхолдож, жолооч 26 настай эрэгтэй Ц-гийн амь нас хохирсон,

  • 2020.03.17-ны өдрийн 17 цаг 40 минутын орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй “Dayun” маркийн мотоцикл онхолдож, жолооч 45 настай эрэгтэй А-гийн амь нас хохирсон,

  • 2020.03.19-ний өдрийн 08 цаг 20 минутын орчим Төв аймгийн Аргалант сумын хөшөөт 2-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд “Toyota Ipsum” маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч 7 настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон,

  • 2020.03.19-ний өдрийн 13 цаг 50 минутын орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй “Dayun” маркийн мотоцикл онхолдож, жолооч 39 настай эрэгтэй Г-гийн амь нас хохирсон,

  • 2020.03.19-ний шөнийн 23 цаг 40 минутын орчим Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн нутаг дэвсгэрт асфальтан замд улсын дугааргүй “Чансаа” маркийн мотоцикл онхолдож, жолооч 49 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  3 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 8 зөрчил бүртгэгдсэн.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 20,3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 24,1 хувиар, гэмтсэн хүн 53,3 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 62,5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, өвлийн улиралд мотоциклтой хөдөлгөөнд оролцохгүй байх, баталгаатай зам харгуйгаар замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 9 цаг 36 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 10 цаг 12 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 10 цаг 21 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 10 цаг 43 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10 цаг 53 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 12 цаг 0 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 13 цаг 15 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top