x

Итали улсад оршин суугаа иргэдийн АНХААРАЛД!

Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газраас коронавирусийн халдварын тархалтыг зогсоох зорилгоор улс даяар хөл хорио тогтоож, ажилдаа явах, эрүүл мэндийн үйлчилгээ авах болон эмийн сан, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх зэргээс бусад хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан хэдий ч вирусын халдвар авсан иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байна.

Италийн Иргэний хамгаалалтын байгууллагаас хийсэн хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусийн халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол нийт 41035 бүртгэгдэж, үүнээс 4440 хүн бүрэн эдгэрч, 3405 хүн нас бараад байна.

Дээр дурдсан шаардлагаар гэрээсээ гарах тохиолдолд тусгай маягт бөглөн өөрийн биед авч явах шаардлагатай. Маягтыг доорх холбоосоор татаж авна уу.

https://www.interno.gov.it/…/modulo-autodichiarazione-17.3.…

Коронавирусийн халдвар Монгол Улсын иргэд оршин суудаг Ломбарди, Пиемонте, Венето, Фриули-Венеция-Жулия зэрэг мужид хамгийн их тархалттай байгаа бөгөөд Италийн Засгийн газраас халдварын тархалтыг зогсоох, халдвар авсан иргэдийг эмчлэхэд бүхий л хүчин чадлаа дайчлан шаардлагатай арга хэмжээ авч байна.

Итали Улс даяар 4 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл тогтоосон хөл хорионы хугацааг сунгах талаар Ерөнхий сайд Ж.Конте мэдэгдсэн бөгөөд хэдий хүртэл сунгахыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр байна.

Европын Холбооноос Шенгенийн бүсийн хилээр нэвтрэх хөдөлгөөнийг 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр Европын Холбооны гишүүн улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй иргэдэд хамаарахгүй аж.

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсад орох болон гарах бүх нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн тархалт ихтэй энэ цаг үед иргэд Та бүхэн суугаа орны болон Монгол Улсын төр засгаас гаргаж буй шийдвэр, зөвлөмжийг дагахын зэрэгцээ гэрээсээ гарах хөдөлгөөнийг хориглон вирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах нь чухал байна.

Хэрэв Танд өндөр хэмээр халуурах, хоолой өвдөх болон вирусын халдварын шинж тэмдэг илэрвэл Эрүүл мэндийн яамны 1500 /итали, англи, хятад хэлээр/ 112 гэсэн тусгай дугаарын утсаар холбогдон мэдээлэл, зөвлөгөө шуурхай авах боломжтой.

Итали Улсад коронавирусийн халдвар хурдацтай тархаж, онцгой нөхцөл байдал үүссэн үед буруу ташаа, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхүйц мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр нийтлэгдэж байна.

Иймд Итали Улсад оршин сууж байгаа иргэд Та бүхэн албан ёсны эх сурвалжаас бодит мэдээлэл авах, Элчин сайдын яамны цахим хуудас http://monembrome.mn/ болон Mongolian Embassy Italy фэйсбүүк хуудсанд хандахыг зөвлөж байна.

Түүнчлэн аливаа нэгэн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авах, хүсэлт тавихаар бол Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886), rome@mfa.gov.mn цахим шуудан болон Mongolian Embassy Italy фэйсбүүк чатаар холбогдоно уу.

http://monembrome.mn/index.php?moduls=101&id=176

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яам
Ром хот

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 9 цаг 35 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 10 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 10 цаг 20 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 10 цаг 42 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10 цаг 52 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 11 цаг 59 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 13 цаг 14 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top