x

Австрали болон Шинэ Зеландад оршин суугаа Монгол иргэдийн АНХААРАЛД!

Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр гуравдугаар сарын 19-ний байдлаар тус улсад коронавирусийн 565 (+111) тохиолдол бүртгэгдсэн (хэвлэлээр 637 хүрсэн мэдээ байна). Үүнээс 6 (+1) хүн нас барж, 46 (+3) хүн бүрэн эдгэрсэн бөгөөд бусад өвчтөний биеийн байдал тогтвортой байна.

Мужуудаар нь авч үзвэл Шинэ Өмнөд Уэльс 265 (+55), Күинсланд 94 (+16), Викториа 121 (+27), Өмнөд Австрали 37 (+5), Баруун Австрали 35 (+4), Тасмани 10 (+3), Австралийн нийслэлийн бүс нутагт 3 (+1) тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Шинэ Өмнөд Уэльс мужид халдварын дэгдэлт хамгийн ихээр нэмэгдэж буй бөгөөд 20-50 насны хүмүүс хамгийн өртөмтгий байгаа аж.

Үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан Австралийн нийслэлийн бүс нутгийн захиргаа, Баруун Австрали, Тасмани мужуудад тус тус тодорхойгүй хугацаагаар, Викториа мужид 4 долоо хоногийн хугацаатайгаар онц байдал зарласан. Тасмани муж (арал) маргаашнаас тус мужийн байнгын оршин суугчдаас бусад хүнийг 2 долоо хоногийн хугацаанд хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргав.

Ерөнхий сайд Скотт Моррисон өчигдөр 15.45 цагт Австралийн иргэд болон байнгын оршин суугчдаас бусад хүнийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Хориг нь өнөөдөр 21.00 цагаас үйлчилж эхэлнэ. Мөн гадаадад буй Австраличуудыг эх нутагтаа аль болох хурдан ирэхийг уриалсан байна.

Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан Австралийн үндэсний тээвэрлэгч Куантас компани олон улсын бүх нислэгээ түр хугацаагаар зогсоож, дотоодын нислэгээ 60 хувиар танаж, 20,000 гаруй ажилчдаа 5 дугаар сарын эцэс хүртэл түр чөлөөлөөд байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар COVID-19-ийн халдвар Австралид энэ эрчээрээ нэмэгдэх аюул 4 дүгээр сарын эхээр гэхэд тохиолдлын тоо 6,000 давах аж.

Шинэ Зеландын Гадаад хэрэг, худалдааны яамнаас тус улсад суугаа болон хавсран суугаа ДТГ-дад зориулан 2020 оны 3 дугаар сарын 19-ний 9.00 цаг (Канберрагийн цагаар)-аас цахим хурал зохион байгуулж, дараах мэдээллийг өгөв.

Үүнд:

- Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны албан мэдээгээр 2020 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар тус улсад шинэ төрлийн коронавирусийн 20 тохиолдол бүртгэгдсэн. Нас барсан тохиолдол гараагүй. Халдвар авсан иргэдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна;

- COVID-19-ийн шуурхай албаны утас 0800 358 5653 бөгөөд өдөр бүр ачаалал өндөртэй ажиллаж байна;

- Шинэ Зеландын Засгийн газраас гаргасан шийдвэрээр 2020 оны 3 дугаар сарын 16-ны шөнийн 1 цагаас хойш Шинэ Зеланд Улсад нэвтэрсэн бол 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж, ажиглалт хийнэ;

- Өөрийгөө хэрхэн тусгаарлах талаарх мэдээллийг Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд байршуулсан. (https://www.health.govt.nz/…/covid-…/covid-19-self-isolation);

- Түр визтэй гадаадын иргэд 14 хоног өөрсдийгөө тусгаарлах шийдвэрийг дагаж мөрдөхгүй, биелүүлэхээс татгалзсан тохиолдолд тус улсаас албадан гаргах арга хэмжээ авна. Албадан гаргуулсан иргэд цаашид ч Шинэ Зеландад нэвтрэх боломжгүй болно. Албадан гаргах хугацаа нь мэдэгдэл өгснөөс хойш 28 өдөр бөгөөд энэ нь тухайн иргэнд давж заалдах боломжийг олгох аж. Ингэхдээ тухайн иргэнийг 28 хүртэл өдөр засан хүмүүжүүлэх газарт түр саатуулах эрх нээгдэнэ.

Шинээр нэмэгдсэн тохиолдлууд Франц, Их Британи, АНУ зэрэг улсаас ирсэн хүмүүсээс илэрсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 9 цаг 37 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 10 цаг 13 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 10 цаг 22 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 10 цаг 44 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10 цаг 54 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 12 цаг 1 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 13 цаг 16 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top