x

"Зах зээлд гар ариутгагч болон спиртийн нөөц хангалттай байгаа"

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ШӨХТГ-ын дэд дарга С.Цогтгэрэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Тэрээр "Улс оронд бий болоод буй онцгой нөхцөл байдлын үед бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үнэд хяналт тавин ажиллаж байна. 115 тусгай утсанд Даваа гаригаас өнөөдрийг хүртэл хугацаанд 194 иргэнээс санал гомдол ирсний 134 нь худалдаан үйлчилгээний салбартай холбоотой байна.

Эдгээрийн дийлэнх нь борлуулж буй үнээ ил тавихгүй байгаа талаар мэдээлж байна. Гаргасан гомдол мэдээллийг дагуу аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийн, зөрчлийг арилгуулж байна. 

Монгол Улсад гуравдугаар сарын 16-нд коронавирусийн халдвар нэмж бүртгэгдсэний дараагаар мах, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бий болгохгүйн тулд улсын байцаагч нар томоохон зах, худалдааны төвүүдэд хяналт тавьсан. Ингэснээр ямар нэгэн бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй. 

Мөн ШӨХТГ-аас гар ариутгагч болон спиртийн нөөцийн талаар хяналт шалтгалт хийсэн. Гар ариутгагч зах зээлд хангалттай байна. Мөн спиртийн үйлдвэрүүд нөөц хангалттайг хэлж байгаа" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2 цаг 47 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2 цаг 51 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2 цаг 54 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2 цаг 59 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 3 цаг 21 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 3 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 3 цаг 57 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 4 цаг 4 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 4 цаг 32 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 10 цаг 34 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 12 цаг 0 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 12 цаг 12 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 12 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 12 цаг 57 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Өчигдөр 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Өчигдөр 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Өчигдөр 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Өчигдөр 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Кристофер Ноланы трауматай Одиссей ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин
Top