x

Хотын гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

Халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан нийслэлийн Хотын дарга С.Амарсайхан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг үүрэг болгосон.

Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилт үйлчилгээний нийт 38 компани хамтран өнөөдрөөс Сүхбаатарын талбайгаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүллээ.

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийхэд машин, техник, тоног төхөөрөмж бэлэн эсэхийг Хотын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон бусад холбогдох албаны хүмүүс шалгав.

Хотын дарга С.Амарсайхан “Хотын төвийн гудамж талбайг ариутгаж, халдваргүйжүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Цаашлаад гэр хорооллын айл өрхүүдийн гудамж, зам талбайн ариутгалыг хийнэ.

Хаврын улирал эхэлж, хөрсний бохирдол ихсэн нян бактери тархах эрсдэл өндөр болж байгаа энэ үед бүх талын ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагуудынхаа оролцоотойгоор чанартай, хариуцлагатай хийх ёстой” гээд ариутгалыг ногоон байгууламж болон хүн, амьтанд ямар нэгэн сөрөг нөлөөгүй зориулалтын бодисоор хийж байгаа гэдгийг онцлов.

Нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник, "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ-ын нэг мананцар үүсгэгч машин, "Хан-уул агро" ОНӨААТҮГ-ын ус шүршигч машинаар хотын гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм байна.

Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил цаашид тогтсон хуваарийн дагуу хийгдэх бөгөөд энэ долоо хоногийн мягмар болон лхагва гаригт хотын гол гудамж талбайд, пүрэв, баасан гаригт гэр хорооллын гудамж талбайд хийгдэнэ.

Цаашид дулааны хэм нэмэгдэх үеэр тохижилт үйлчилгээний компаниудын ус шүршигч машин техникийг нэмж ашиглахаар төлөвлөжээ.

Гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийх хуваарийг танилцуулж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 9 цаг 40 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 10 цаг 16 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 10 цаг 25 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 10 цаг 47 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10 цаг 57 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 12 цаг 4 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 13 цаг 19 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top