x

Албан тушаалын маргаантай байгаа Засаг дарга Н.Батсүмбэрэл улсын онцгой комиссын шийдвэрийг биелүүлэхгүй байна гэв

Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Н.Батсүмбэрэл тамга тэмдгээ булаалдан байж хэл амтай Засаг даргаар томилогдоод удаагүй байгаа.

Хуучин Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нар нь үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан хэмээн шүүхэд хандчихаад байгаа. Чоно борооноор гэгчлэн короногоор далимдуулан Н.Батсүмбэрэл нь дүүргийн Засаг даргын суудлаа албан ёсоор хуулийн дагуу баталгаажиж амжаагүй байгаа атлаа Чингэлтэй дүүрэгт хууль бус томилгоо хэдийнээ хийгээд эхэлчихжээ.

Тус дүүрэгт насаараа Онцгой байдалд ажилласан Тамгын газрын дарга Н.Дамцагдоржийг мэргэжлийн хүнийг онцгой үед “хөөж” явуулан, ажлаас нь чөлөөлсөн байгаа бол хуулийн хэлтсийн даргаа бас шинэчлэн сольжээ. Одоо хэлтсийн дарга нараа солих гэж байгаа ил, далд тухай яригдаж байна. Өдөр бүр хуралдах нэрээр Чингэлтэй дүүрэгт халаа сэлгээ явуулж байгаагийн зэрэгцээ ажлаа мэдэхгүй байгаагийн нэг тод илрэл бол корона гарсан онцгой үед эмэгтэйчүүдийг ажлын бүтэн цагаар ажиллуулж байгаа явдал юм. Тус дүүргийн төрийн албан хаагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг тэд халаа сэлгээ хийж байгаа болон дүүргийн удирдлагын түвшинд ажиллаж чадахгүй байгаад бухимдалтай байна.

Коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлж, гэр бүлд халдвар тархахаас хамгаалж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгасан. Корона гарсан онцгой үед дархлаагаа дэмжих тухай хаа сайгүй яригдаж байна. Гэтэл Чингэлтэй дүүрэгт ажлаасаа халагдах, өөрчлөгдөх айдас хүйдэс байхын зэрэгцээ улсын онцгой комиссын журам тус дүүрэгт хэрэгжихгүй байгаа нь чингэлтэйчүүдийг дархлаагүй болгож байна.

Б.БОЛД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 9 цаг 38 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 10 цаг 15 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 10 цаг 24 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 10 цаг 46 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10 цаг 56 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 12 цаг 3 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 13 цаг 18 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top