x

Ө.Энхтүвшин: Халдвар авсан гурван иргэн рүүгээ дайрч, давшилж болохгүй

Улсын онцгой комиссын XII дох хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин танилцуулав. 

Ө.Энхтүвшин:

-"Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар 133 иргэн тусгаарлагдсан. 59 иргэн гэрээр хяналтад байгаа. УОК-ын хуралдаанаар эдгээр хүмүүсийн талаарх тодорхой мэдээллийг авч, холбогдох сайд нарт чиглэл өглөө. 

Монгол Улсад коронавирусийн дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Франц улсын иргэний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа. Эхний үед Францын талаас тусгай онгоц явуулж иргэнээ татаж авъя гэж байсан ч биеийн байдал нь тогтворжиж байгаа учраас энэ яриа зогссон. 

Өчигдөр орой УОК-ын гишүүдэд коронавирусийн халдвар илэрсэн гэдэг мэдээлэл ирсэн. Үүнийг дахин нягтлаад ЭМЯ-наас олон нийтэд мэдээлсэн. Бид гадаадад байгаа иргэдийг татаж авна гэдэг байр суурьтай байгаа. Үүнийг эрсдэлтэй ажил гэдгийг мэдэж байсан. Тийм ч учраас бэлтгэлээ хангасан.

Өнөөдөр тэдгээр хүмүүсийн ойр 750 орчим иргэн байгаа. Тусгаарлагдсан иргэдийг аль болох нэг өрөөнд цөөн хүн байхаар байранд тусгаарласан. Хяналт сайн байгаа. Ойр ойрхон халууныг нь үзэж, оношлоод эмчлэх ажил хийгдэж байна. 

Манай иргэд тайван байх хэрэгтэй. Бид бэлтгэлээ хангасан, хяналтдаа байлгаж байна. Франц иргэн шиг ийш тийшээ яваагүй. Хяналтад байгаа. 

Мөн мэдээллийг зөвхөн УОК-оос авч бай. Буруу, өдөөн хатгасан, мушгисан мэдээлэл коронавирусээс илүү аюултай гэдгийг хэлмээр байна. Халдвар авсан гурван иргэн рүүгээ дайрч, давшилж болохгүй. Тайван байлгах хэрэгтэй. 

Сүүлийн үед коронавирусийн халдвараар улс төрийн хонжоо олох гэсэн оролдлого гаргаж байна. Ингэж болохгүй гэдгийг анхааруулж байна" гэв. 

Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Хөл хориог цааш нь үргэлжлүүлэх эсэхийг БСШУЯ-наас санал оруулж ирэх аж. Уг асуудлыг яаралтай шийдэхийг холбогдох яаманд чиглэл өгчээ. 

Одоогоор Өмнөд Солонгосоос ирсэн хоёр иргэний биеийн байдал хэвийн, Берлинээс ирсэн нэг иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа гэж ХӨСҮТ-ээс мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 9 цаг 40 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 10 цаг 16 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 10 цаг 25 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 10 цаг 47 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10 цаг 57 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 12 цаг 4 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 13 цаг 19 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top