x

С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын долоон хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 71 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эдгээрээс олны анхаарал татсан хэргүүд гэвэл;

  • Улсын харцага цолтой Г.Ганхуягийн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, далайлган сүрдүүлсэн үйлдэлтэй хэрэгт 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

  • Монгол улсын Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон үйлдэлтэй хэрэгт 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

  • Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Бэрэн групп компанийн захирал Б.Мөнхтөр нарын бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

  • Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбалын хүнийг санаатай алсан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

  • Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас их хэмжээний зээлийг хууль бусаар олгож, бусад давуу байдал олгосон хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болох Д.Даваасамба, С.Баярхүү нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан самрын идээ Монгол улсын хилээр гаргах зөвшөөрөл олгож хахууль авсан, бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

  • Монгол улсын Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа Таван толгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, Таван толгой төслийг Монгол улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр Улсын их хуралд өргөн барьж, Монгол улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

  • Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын 7 хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд тус тус шилжүүлээд байна.

Одоо Нийслэлийн прокурорын газарт;

  • Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй албан тушаалтнуудад холбогдох хэрэг,

  • Улсын их хурлын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас хууль бусаар зээл олгож, бусад давуу байдал олгосон хэрэг,

  • Жаст компанийн захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүдийг тус тус хянагдаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Прокурорын Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Монгол Иргэн (139.5.217.144)
    ХУЛГАЙЧ С.БАЯРЫГ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (69.138.228.195)
    S.bayar bayartsogt nart ymar boginohon hereg yyryylmer aydaad ylaa edlyylehees zugtaalgaad bgaam bna !!! Sain harj bhgyi bol byyr tensen uguud sullahnee huush !!!
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • n haalga (202.9.47.27)
    ed shorongin haalga tatval tord zutgeh hun oldohgui zaluuchuudiin zurhiig mohoih l ahillagaa bn daa
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
    • Chinii hogiin HUlgaich nar zaluu hulgaich naraa beldeej uls tur lyy orj tonon deeremdehees huulia changaruulahaar aij ehler yu???...
      2020 оны 03 сарын 17
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 9 цаг 38 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 10 цаг 15 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 10 цаг 24 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 10 цаг 45 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10 цаг 56 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 12 цаг 3 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 13 цаг 18 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top