x

Италид оршин суугаа монгол иргэдийн АНХААРАЛД!

Итали Улсын Иргэний хамгаалалтын газраас хийсэн албан ёсны мэдээллээр гуравдугаар сарын 15-ны 18:00 цагийн байдлаар тус улсад коронавирусийн халдвар гарснаас хойш нийт 24747 тохиолдол бүртгэгдэж, 2335 хүн бүрэн эдгэрч, 1809 хүн нас бараад байна.

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр олон улсын бүх нислэгийг түр хугацаанд зогсоосон. Үүнтэй холбоотойгоор манай Засгийн газар европын орнуудад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон иргэдээ өргөдөл, хүсэлтийг нь үндэслэн гуравдугаар сарын 15-ны өдөр Берлин, Москва хотуудаар дамжуулан татсан тул ойрын хугацаанд дахин нислэг төлөвлөөгүй байна.

Иймд Итали Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд маань тус улсын Засгийн газраас өгч буй зөвлөмжийн дагуу гадуур явах хөдөлгөөнөө бүрэн хязгаарлаж, орон байрандаа өөрийгөө аль болох тусгаарлан амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахихыг онцгойлон зөвлөж байна.

Хэрэв танд өндөр хэмээр халуурах, хоолой өвдөх болон бусад шинж тэмдэг илэрвэл Эрүүл мэндийн яамны 1500 /итали, англи, хятад хэлээр/ 112 гэсэн тусгай дугаараар утсаар холбогдон мэдээлэл, зөвлөгөө шуурхай авах боломжтой.

Италийн Засгийн газраас оршин суух зөвшөөрлийн сунгалт хийх журамдаа түр хугацаанд өөрчлөлт оруулаад байна.

Тухайлбал, оршин суух зөвшөөрөл сунгах хүсэлтийг хугацаа дууссанаас хойш 60 хоногийн хугацаанд гаргах ёстой байсан бол энэ хугацааг 90 хоног болгон сунгасан байна. Иймд манай иргэд Италийн Засгийн газраас улс орон даяар хөл хорио тогтоосонтой уялдуулан шаардлагатай бол оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтээ дурдсан хугацаанд оршин суугаа газрын эрх бүхий байгууллага /Questura/-д гаргана уу.

Шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886), Mongolian Embassy Italy фэйсбүүк хуудас болон http://monembrome.mn/ сайтаас зөвлөгөө мэдээлэл авна уу.

Монгол Улсаас

Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яам

Ром хот

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 9 цаг 39 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 10 цаг 15 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 10 цаг 24 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 10 цаг 46 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10 цаг 56 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 12 цаг 3 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 13 цаг 18 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top