x

Япон улсад техникийн хяналтын үзлэг хийсэн автомашиныг Монгол руу экспортолно

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад импортоор орж ирж буй тээврийн хэрэгслүүдэд эвдрэлтэй, осолд орсон суудлын автомашины эзлэх хувь өсөж, тэдгээр эвдрэл, гэмтэлтэй тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсний дараа борлуулах явдал ихэссэн.

Тиймээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 376 дугаар тоот тушаалаар “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Журмын өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Япон Улсын Авто үнэлгээ, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээ нь 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжих бөгөөд гэрээний дагуу Япон Улсаас импортоор орж ирж буй авто машинд техникийн хяналтын үзлэг хийсний дараа Монгол Улсад экспортлох юм.

Ингэснээр авто машины мэдээллийг ил тод, нээлттэйгээр мэдээллийн нэгдсэн санд байршуулж, ард иргэд өөрийн сонирхож буй авто машины арлын дугаарыг оруулснаар тээврийн хэрэгслийн бодит мэдээллийг авах боломжтой аж.

Мөн хэрэглэгч автомашины нөхцөл байдлыг тодорхой мэдсэнээр тохиромжтой үнээр худалдан авах нөхцөл бүрдэж, хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засаг, хувийн өмчийг хамгаалах, зам, тээврийн осол буурахад бодит нөлөө үзүүлэх юм.

Энэхүү техникийн хяналтын үзлэгийг Монгол улс руу автомашин экспортлож буй бусад улс орнуудад шат дараатайгаар хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

2019 оны байдлаар Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаагаар авч үзвэл:

  • 0-3 жилийн насжилттай автомашин 3.2%

  • 4-6 жилийн насжилттайавтомашин 3.1%

  • 7-9 жилийн насжилттай автомашин 16.8%

  • 10 ба түүнээс дээш жилийн насжилттай автомашин 76.9%-ийг тус тус эзэлж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 9 цаг 39 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 10 цаг 16 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 10 цаг 25 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 10 цаг 46 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10 цаг 57 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 12 цаг 4 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 13 цаг 19 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top