x

С.Амарсайхан: Дулаарсан гээд анхааралаа сулруулж болохгүй, хавар, намрын улиралд угаартах эрсдэл их байдаг

Хаврын улирал эхэлж гэр, байшингийн гадаад, дотоод агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэг учир Хотын дарга “Угаарын хийн хордлогоос сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 тоот захирамж гаргасан.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд холбогдох албаныхантай Хотын дарга С.Амарсайхан Баянзүрх дүүрэгт ажиллаж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгалаа.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Б.Далайцэрэнгийнх “Пийшингээс утаа гараад байна. Ханын пийшингээ хөөлүүлье” гэсэн дуудлагыг “Тавантолгой түлш” ХХК –ийн дуудлагын 70119400 утсанд өгсний дагуу холбогдох мэргэжлийн хүмүүс ирж, пийшинг хөөлөх болон бусад шаардлагатай зөвлөмж, зөвлөгөөг өгч ажиллаж байсан юм.

Хотын захирагч С.Амарсайхан “Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их байдаг учраас нийслэлээс аян өрнүүлж байгаа. Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд маань пийшин, зуухныхаа засвар үйлчилгээг хийж, яндангаа хөөлөн, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд учруулахгүй байхад онцгой анхаараасай гэж хүсэж байна. Одоо дулаарчихлаа гээд анхаарал болгоомжоо сулруулж огт болохгүй” гэдгийг гэрийн эзэгтэй Ш.Сайнзаяад онцолж хэлэв.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллах багууд хуваарилагдан ажиллаж байна. Багуудад холбогдох бүх мэргэжлийн байгууллагуудаас гадна дүүрэг, хороодын удирдлага, хэсгийн ахлагчид айлуудаар орж яндан хөөлөх, зуух пийшингээ битүүлэх, зөв галлагааны заавар зөвлөгөөг дагаж ажиллах гээд олон чиглэлд зөвлөмж, мэдээллийг хүргэж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Пийшингийн битүүмжлэл алдагдаж, шавардалт унасан, яндан хөөлөгдөөгүй гэсэн хэд хэдэн шалтгааны улмаас утаа гарсан байна гэдгийг “Тавантолгой түлш” ХХК-ийн холбогдох албаныхан Хотын даргад танилцуулав.

Иргэн Ш.Сайнзаяа “10 гаруй жил ашиглаж байгаа зуух. 25 кг савлагаатай сайжруулсан шахмал түлшийг өдөрт гурав хувааж хэрэглэдэг. Түлшний хувьд ярих юмгүй сайн асдаг. Шаталт удаан байдаг. Утаа, агаарын бохирдол ч энэ жил мэдэгдэхүйц хэмжээнд буурсан” гэв.

Хотын даргын зүгээс Ш.Сайнзаяа болон бусад иргэдээс тулгамдаж буй ямар асуудал байгааг тодруулж асуун, санал сэтгэгдэл, хүсэлтийг нь сонсож, “Нийслэлийн утааг бууруулах энэ ажилд иргэн та бүхний оролцоо хамгийн чухал. Төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дэмжиж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 9 цаг 38 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 10 цаг 15 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 10 цаг 24 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 10 цаг 45 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10 цаг 56 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 12 цаг 3 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 13 цаг 18 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top