x

Хот хоорондын замын хөдөлгөөнийг маргааш өглөө 07.00 цагт нээнэ

Улсын онцгой комисс өнөөдөр 12.00 цагаас ээлжит мэдээллээ хийж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд болсон үйл явдлын мэдээллийг хүргэлээ.

Тухайлбал, гадаад ул орнуудад түр хугацаагаар зорчиж яваад хөл хорионд орсон манай улсын мянга гаруй иргэн хилийн чанадад байгаа юм байна. Тэдгээр иргэдийн хүсэлт гаргасны дагуу Сөүл, Токио, Москва, Берлин хотуудаар дамжуулан эх оронд нь авчирах ажиллагааг өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр өглөө МИАТ компанийн тусгай үүргийн хоёр онгоц, Сөүл, Берлиний чиглэлд нислэг хийсэн бөгөөд Сөүлээс өнөөдөр 16.05 цагт Чингис хаан нисэх буудалд буух юм байна. 

Сөүлийн нислэгээр ирэх 249 иргэдээс эмнэлгийн заалттай 47 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусдыг нь Хан-Уул дүүрэгт байрлах Энхсаран сувилалд шууд хүргэх юм байна. Мөн энэ үеэр Чингис хаан нисэх буудлын зорчигчдыг угтах хэсэг ажиллахгүй, иргэдийг онгоц буух талбайгаас автобусанд суулган тусгаарлах байрууд руу хүргэх тул зорчигчдын ар гэрийнхэн угтан авахаар очихгүй байхыг анхаарууллаа. Зорчигчдын тээшийг 14 хоног хадгалж, ариутгал халдваргүйтгэлийг хийсний дараа эргүүлэн олгоно гэдгийг хэллээ. 

Гадаад улсад түр хугацаагаар зорчсон иргэдээ татаж авах болсонтой холбоотойгоор УОК-ийн дарга Ө.Энхтүвшин тусгаарлах байруудын бэлэн байдалтай өчигдөр биечлэн танилцсан байна. Одоогийн байдлаар, Энхсаран сувилал, Амар зочид буудал, БХИС, ДХИС-ийн дотуур байрны бэлэн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгчээ.

Мэдээллийн төгсгөлд өнгөрөгч 10-ны өглөө 07.00 цагт тогтоосон хөл хорионы хугацаа маргааш өглөө 07.00 цагт дуусах тул маргаашнаас эхлэн хөдөлгөөний хэвийн үргэлжилнэ гэдгийг УОК-оос хэллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 10 цаг 42 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 11 цаг 18 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 11 цаг 27 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 11 цаг 49 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 11 цаг 59 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 13 цаг 6 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 14 цаг 21 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top