x

Хандивын аянаар цугласан 391.6 сая төгрөгийг Хятадын талд гардууллаа

БНХАУ-д дэгдсэн COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын зүгээс өрнүүлсэн “Мөнхийн хөрш–Сэтгэлийн дэмжлэг” хандивын аянаар цугларсан мөнгийг өнөөдөр Хятадын талд гардууллаа. 

Монгол Улсын төр засгийн байгууллагууд болон 43 аж ахуйн нэгж, 188 иргэдээс цугларсан 391.6 сая төгрөгийн хандивыг гардуулах энэхүү ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ БНХАУ-д COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд туслах, Хятадын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэх зорилгоор Монгол Улсын төр засгийн байгууллагуудаас өрнүүлсэн “Мөнхийн хөрш-Сэтгэлийн дэмжлэг” аянаар цугласан мөнгийг Хятадын талд гардуулан өгч байгаадаа баяртай байна гээд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдүү явахад тэвнээр тусал” гэдэг Монгол ардын зүйр үг байдаг. Бидний өгч буй сэтгэлийн дэмжлэг далайд дусал болох болтугай гэлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй хэлсэн үгэндээ, “Айл улсын амь нэг”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэгчээр Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд, ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд үед дэмжиж байгаагийн илэрхийлэл болгон энэхүү аяныг өрнүүлсэнд маш их талархаж байна. Энэ бүхэн нь Д.Цогтбаатар сайдын хэлсэнчлэн, хоёр улсын харилцаа хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болон хөгжиж байгаагийн илрэл мөн. Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа шинэ үе шатанд гарч урагшлан хөгжиж байгааг энэ хандивын аян харууллаа гэв.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 3 цаг 47 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 3 цаг 51 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 3 цаг 54 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 3 цаг 59 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 4 цаг 21 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 4 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 4 цаг 57 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 5 цаг 4 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 5 цаг 32 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 11 цаг 34 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 13 цаг 0 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 13 цаг 12 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 13 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 13 цаг 57 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Өчигдөр 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Өчигдөр 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Өчигдөр 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Өчигдөр 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Кристофер Ноланы трауматай Одиссей ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин
Top