x

Амгалан дулааны станцын шугам барих ажлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Захирамжийн хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм.

Тэрбээр хэлэхдээ “Түүхий нүүрс хэрэглэж буй 409 халаалтын зуух байгаагаас тусгай зөвшөөрөлтэй 22 аж ахуйн нэгжид хамаарах 212 зуух бий. Харин тусгай зөвшөөрөлгүй гурвалсан гэрээтэй 135 аж ахуйн нэгж байгууллагын 197 халаалтын зуух нийслэлийн Зохицуулах зөвлөлөөс нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичиг олгогдож, хяналт тавин ажиллаж байна. Хэрэгжилтийн явцад зарим аж ахуйн нэгж байгууллагыг төвлөрсөн дулаан хангамжид холбох асуудал бий.

Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөө болон дахин төлөвлөлттэй уялдуулж Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Амгалан дулааны станцын Гачуурт, Толгойтын зам дагуух шугам шинээр угсрагдаж ашиглалтад орсны дараагаар 45 халаалтын зуухнаас дулаанаар хангагддаг 58 барилга, объектыг төвлөрсөн дулаанд холбох боломж бүрдэнэ. Төлөвлөлтөөр хийгдэх дулааны шугамын хувьд тендер шалгаруулалт, угсралтын ажил, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж дулааны шугамыг ажиллагаанд оруулах хугацааг тодорхой тогтоох боломжгүй байгаа юм.

Мөн 99 халаалтын зуухнаас дулаанаар хангагддаг 127 барилга, объект төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломж бүрдэнэ. Иймд Амгалан дулааны станцын дулааны шугамыг шинээр барих асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай” гэж ярилаа.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэллээ. “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох ажлыг зөвхөн нийслэлийн удирдлагууд хийхээс илүүтэйгээр дүүргүүдийн Засаг дарга, Тамгын газрын оролцоог нэмэгдүүлж, тэднийг хамруулах шаардлагатай.

Мөн Засаг дарга нартай, хотын Ерөнхий менежер ямар уялдаа холбоотой ажиллах юм, үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Захирамжийг зөрчин түүхий нүүрс түлэх л юм бол ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болно гэдгийг тухайн аж ахуйн нэгж байгууллагад хатуу мэдэгдэх ёстой” гэсэн саналыг зөвлөлийн гишүүд хэлж байлаа.

Хотын дарга С.Амарсайхан “Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг сайн хийж байна” гээд “Захирамжийн хэрэгжилтийн явцын талаар иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэх, тодорхой ажлуудыг дүүргийн Засаг дарга, удирдлагуудад хариуцуулж өгөх, энэ оны гуравдугаар улиралд багтаан төлөвлөгөөт ажлуудыг хийж дуусгах”-ыг үүрэг болгов.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 10 цаг 43 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 11 цаг 20 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 11 цаг 29 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 11 цаг 50 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 1 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 13 цаг 8 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 14 цаг 23 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top