x

“Чинван импекс”, “Ач үр” ХХК-иудаас 57 сая төгрөгийн үнэ бүхий витамин хандивлалаа

Дэлхий дахинд өргөн цар хүрээтэй тархаж буй шинэ коронавируст (COVID-19) халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, бэлэн байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа билээ.

Тэгвэл нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, тэр дундаа халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дэмжиж, эрүүл мэндэд нь анхаарал тавих зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас хандив тусламж өгч эхэлсэн.

Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын алба хаагчид, харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүд болон зорилтот бүлгийн ард иргэддээ зориулан “Чинван импекс” ХХК-иас нийт 31,8 сая төгрөгийн өртөг бүхий 7800 ширхэг “Феровит” био специал, витамин В комплекс, витамин Е 100 мг хандивлалаа.

Мөн “Ач үр” ХХК-иас нийт 25,1 сая төгрөгийн өртөг бүхий 1895 ширхэг Антиосикапс №30, Антиосикапс+төмөр №30, витамин Е 200 мг болон 400 мг, Кальций Д3 витаминыг хандивласан юм.

Эдгээр эм бэлдмэл, дархлаа дэмжих витаминыг эрүүл мэндийн байгууллагууд, мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, угаарын хийн хордлого болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх шуурхай штаб зэрэг олон газарт хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ нэн даруй хуваарилан хүргүүлж байна.

Цаг үеийн нөхцөл байдлын хүрээнд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд анхаарч, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хандив тусламж өгсөн "Чинван импекс" ХХК болон “Ач үр” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 10 цаг 42 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 11 цаг 18 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 11 цаг 27 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 11 цаг 49 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 11 цаг 59 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 13 цаг 6 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 14 цаг 21 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top