x

БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийн АНХААРАЛД!

БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийг тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байгаатай холбогдуулан Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу, хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд иргэдэд дараах мэдээллийг хүргүүлж байна.

Үүнд:

1. Иргэдийг 14 хоног тусгаарлах байр, хоолны зардал болох хоногийн 40000 төгрөг буюу 560000 төгрөг /0-5 настай хүүхэд төлбөргүй/, 6-18 настай хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу 420000 төгрөгийг тухайн иргэний ар гэрийнхэн нь Монголд Онцгой Байдлын Ерөнхий Газрын дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Хэрэв дээрх төлбөрийг хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, жагсаалтад байгаа төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.

2. Сөүлээс эхний нислэгээр ирэх бүх зорчигчийг Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд /цэргийн хуарангийн зохион байгуулалттай байр/ тусгаарлах бөгөөд цагаан хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл болон ойр зуурын хэрэглээний эд зүйлсийг Улаанбаатарт байгаа ар гэр нь урьдчилан бэлтгэж, нислэг хийгдэхээс өмнө дээрх байранд хүргэж өгсөн байна.

3. Нийт зорчигчийн ачааг нисэх буудлаас ар гэр нь ирж авах бөгөөд зорчигчдын хувьд зөвхөн гар тээштэйгээ тусгаарлах байранд шууд очино.

4. Нийт зорчигчийн бүртгэл бүхий мэдээллийг ирүүлэхдээ эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өвчний талаарх мэдээлэл, тухайн иргэний Монголд байгаа ар гэртэй холбоо барих мэдээллийг ЭСЯ–наас 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор Улсын Онцгой Комисст ирүүлнэ.

5. Чартер нислэгээр нутаг буцах иргэд эрүүл мэндийн асуумжид санаатайгаар худал мэдээлэл өгөх, халдварт өвчтэйгөө нуух, улмаар бусдад халдаасан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд заасан “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах” гэсэн үндэслэлээр 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх болно.

6. Коронавирусийн халдвар дэлхийн 100 гаруй улсад тархсантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал хэмээн зарласан. Энэ цаг үед Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа тул Улсын Онцгой Комиссын шаардлагуудыг Монгол Улсын иргэдэд хатуу мөрдөж биелүүлэх шаардлагатай.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Bata (82.209.141.15)
    Zugeer l miatiin ongotsiig nisgene gebel yadgiin tusgai uurgiin ongots geel surjgenej uguh ymaa.Mongoliig gants neg l uls harj bga bolohos uur tooj harj bgaa uls baihgvi shuu bitgii huurud baitsgaa
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.184.144)
    УОК татвар төлөгчдийн олон зуун тэр бум доллорыг авсан тэр хаачсан бэ энэ хүмүүсийн мөнгө ш дэ яагаад энэ хүмүүсийг соц лагарьт хорьж байгаа юм яагаад төр иргэндээ энэрэнгүй хандахгүй байгаа юм бэ
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 10 цаг 41 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 11 цаг 18 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 11 цаг 27 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 11 цаг 49 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 11 цаг 59 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 13 цаг 6 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 14 цаг 21 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top