x

Чех улсад суугаа Монгол иргэдийн АНХААРАЛД!

Шинэ коронавирусийн халдвар дэлхий даяар өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан Монгол улсын Онцгой комиссоос орох болон гарах бүх нислэгийг тодорхой хугацаагаар /2020.03.11-2020.03.28 хүртэл/ түр зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан ХБНГУ-ын Берлин хотоор дамжин яаралтай эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг тусгай үүргийн /өдрийг жич зарлана/ онгоцоор авахаар ажиллаж байгаатай холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 28-нийг хүртэл Монгол Улсад яаралтай буцах шаардлагатай байгаа иргэд ЭСЯ-нд 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 15.00 цаг хүртэл нэн яаралтай бүртгүүлнэ үү.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр дараах иргэдийг нэн тэргүүнд тусгай үүргийн онгоцоор буцаахаар төлөвлөж байна.

- Жирэмсэн эхчүүд
- Бага насны хүүхэд
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- Өндөр настан /60-аас дээш насны/

Хүсэлт гаргасан иргэд холбоо барих утас, дараах баримт бичгийг бүрдүүлж, сканнераар оруулан /гар утсаар авсан зураг тооцогдохгүй/ ЭСЯ-ны prague3@mfa.gov.mn цахим хаягаар явуулна. Баримт бичиг гэдэгт дараахыг ойлгоно.

1. Эх орондоо буцах хүсэлтэй иргэний бичгээр гаргасан өргөдөл, гадаад паспорт, гадаад паспортын визтэй хуудас, хилээр нэвтэрсэн тэмдэг бүхий хуудас хавсаргана.
Өргөдөлд дараах агуулгыг тусгасан байна.

• Яаралтай буцах шалтгаанаа тодорхой бичсэн байна.
• Бүртгүүлсэн иргэн Монгол Улсад очсоны дараа 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдах тухай хүлээн зөвшөөрсөн байна. Тусгаарлагдах байр, хоолны зардал өдөрт 50000-70000 төгрөг байна. /Уг нотолгоо баримтын агуулгын хувьд нутаг буцсаны дараа тусгаарлагдах, холбогдох горимыг чанд мөрдөх, төлбөрийг бүрэн барагдуулах, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхийг хүлээн зөвшөөрсөн байна/
• Дээр дурдсан өргөдөл/нотолгоонд сүүлийн 14 хоногийн хугацаанд тухайн иргэнд халуурах, ханиалгах зэрэг халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхийг тодорхой бичсэн байна.

Эхний ээлжинд Чех Улсад богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визээр зорчсон дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэн тэргүүнд хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ЭСЯ-ны уг өргөдлийг Берлин дэх МИАТ ХК-ийн төлөөлөгчид шилжүүлж, эцсийн шийдвэрийг тээвэрлэгч компани гаргана. /тусгай үүргийн онгоцны зорчигчийн тоо хязгаартай учир/

Нислэгээр явахаар шийдэгдсэн иргэдийн нэрсийг МИАТ ХК гаргах бөгөөд уг мэдээллийг иргэнд МИАТ ХК /Берлин дэх МИАТ ХК-ийн төлөөлөгчөөс лавлах/ мэдэгдэнэ.

Жич: Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн билетын үнэ 511 ам. доллар /өмнө нь МИАТ-ын нислэгийн захиалгатай, билеттэй иргэдэд хамаарахгүй/

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 10 цаг 42 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 11 цаг 19 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 11 цаг 28 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 11 цаг 50 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 0 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 13 цаг 7 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 14 цаг 22 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top