x

Замын тэмдэг, тэмдэглэгээг бүрэн шинэчилнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцлээ. “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа танилцуулгыг хийв. 

Тэрээр “Нийслэл Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй өсөж, суурьшлын нутаг дэвсгэр нь өргөжин тэлж байгаа тул авто замын сүлжээ төлөвлөлтийг хотын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Иймд хотын хөгжлийн чиг хандлага, хүн амын өсөлт хөгжил, хэрэгцээ шаардлагад нийцэж, оршин суугчдын аюулгүй байдал, тав тухыг хангасан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал чиглэл, даац ачааллыг бүрэн хангасан, дэд бүтцийн үндсэн сүлжээтэй уялдсан, байгаль орчинд ээлтэй улс, олон улсын авто замын сүлжээнд нэгдсэн авто замын 2015.2 км сүлжээтэй болохоор төлөвлөж байна. Улаанбаатар хотын гудамж замын сүлжээний уртыг одоогийнхоос 534.4 км-ээр нэмэгдүүлж 1313.6 км-д хүргэх урт хугацааны зорилтыг боловсруулсан” гэлээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, мастер төлөвлөгөөнд нэмж тусгах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлж, зарим тодруулж асуух зүйлээ холбогдох албаны хүмүүсээс асуув.

Энэ үеэр нийслэлийн хотын Захирагч С.Амарсайхан “Ажил хийх бүх нөхцөл боломжоор хангаж, цаг хугацаа өгсөөр байтал мастер төлөвлөгөө батлах асуудал төлөвлөсөн хугацаанаасаа нэлээд удааширч байна. Иймд мастер төлөвлөгөөгөө илүү нарийвчлан тооцоо судалгаатай гарган авто замын хөгжлийн бодлоготой уялдуулж, бүх төлөвлөгөөгөө гаргаад дахин оруулж ирэх шаардлагатай” гэдгийг үүрэг болголоо. Мөн “Дөрөвдүгээр сарын 01-н гэхэд замын тэмдэг, тэмдэглэгээг бүгдийг шинэчилсэн байх ёстой. Шаардагдах бүх хөрөнгө мөнгийг шийдвэрлэсэн. Хариуцсан албан тушаалтнууд хариуцлагатай ажилла” гэлээ. Уг асуудлыг дараагийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр тогтлоо.

Дэд төвүүдийн барилга угсралтын ажлын явцыг танилцуулав

Дараа нь хуралдаанаар Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилга угсралтын ажлын явц, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний саналын тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг “Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн зохицуулагч Д.Авирмэд танилцууллаа.

“Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад, Толгойт дэд төвүүдийн инженерийн дэд бүтцийн ажил болон барилга байгууламжууд төлөвлөгдөж хийгдэнэ. Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ажил 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Намар гэхэд ажил нь бүрэн дуусна. Харин Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдийн цахилгааны асуудал хүндрэлтэй байгаагийн улмаас бүтээн байгуулалт удаашралтай байна” гээд төслийг үргэлжлүүлэхэд зарим тулгамдаж буй асуудал байгааг онцолж хэлээд шийдвэрлэж өгөхийг төслийн зохицуулагч Д.Авирмэд холбогдох албаны хүмүүсээс хүсэв.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэж, ажиллахаар боллоо. Хотын Захирагч С.Амарсайхан “Ямар нэгэн шалтгаанаар төслийн үйл ажиллагаа удаашрах, зогсох асуудал байж болохгүй. Шаардлагатай бүх арга хэмжээг авч нөөц бололцоогоо ашиглаж ажилла” гэдгийг холбогдох албаныханд хэлсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 10 цаг 43 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 11 цаг 19 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 11 цаг 28 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 11 цаг 50 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 0 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 13 цаг 7 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 14 цаг 22 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top