x

Өсвөрийн энтрепренеруудын уралдаанд урьж байна

Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Өсвөрийн Энтрепренеруудын уралдаан нь Японы “Center for Entrepreneurship Development” байгууллага болон Индонезийн “Surya” институтээс зохион байгуулдаг өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилго бүхий олон улсын уралдааны бүртгэл энэ сарын 15-наар дуусгавар болох тул хүүхэд, залуус та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Тус уралдааныг “Хүүхдийг Ивээх Сан”, “Хөгжлийн Шийдэл” ТББ Монгол Улсад 4 дэх жилдээ зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилээс нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын Газраас дэмжлэг үзүүлэн хамтарч байна. 

Уралдаанд Улаанбаатар хотын 15-19 насны ахлах ангийн сурагчид оролцох боломжтой. Тэмцээнд 8 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцох бөгөөд багадаа нэг гишүүн нь англи хэлний өндөр мэдлэгтэй байна.

Өсвөрийн Энтрепренеруудын уралдаан сургалт, Нийслэлийн болон Олон улсын түвшний тэмцээн гэсэн 3 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд бүртгүүлж шалгарсан 8 багийн сурагчид дөрвөн удаагийн Энтрепренершип сургалтад үнэ төлбөргүй хамрагдана.

Нийслэлийн түвшний тэмцээн нь Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 8 багийн дунд зохион байгуулагдах ба шүүгчдийн өмнө танилцуулга хийх юм. Харин 8 багаас шалгарсан 3 баг Олон Улсын тэмцээнд онлайнаар бизнес төлөвлөгөө болон видео илгээж оролцоно.

Бүрдүүлэх материал:

-Нэг минут үргэлжлэх “Бидний амьдралыг сайжруулах шинэ санаа” видео хийж, Гүүгэл драйв дээр тавих ба холбоосыг бүртгэлийн хуудсанд оруулах.

Видеонд орох зүйлс:

-Багийн танилцуулга-Баг хэдэн гишүүнтэй, аль сургуулийн хэддүгээр ангийн сурагчид болох /COVID 19 карантинтай холбоотойгоор багийн гишүүд цуглаж видео хийхгүй байхыг анхаарна уу/

-Асуудал-Шийдэл-Бүтээгдэхүүний танилцуулга

-Тэмцээний маягт (Маягтыг https://forms.gle/V5fMdNz6dB3dgTzT6 холбоосоор орж бөглөнө.)

Бүртгэл дууссан өдрөөс хойш эхний шатны дүн энэ сарын 20-нд гарах бөгөөд Энтрепренершип сургалт нь гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 18-ны хооронд явагдана. Улмаар Нийслэлийн хэмжээний тэмцээн дөрөвдүгээр сарын 25-нд зохиогдох бөгөөд шалгарсан оролцогчид Олон улсын тэмцээнд бүртгүүлж, тавдугаар сарын 30-нд тэмцээндээ оролцоно.

Бусад мэдээллийг uyanga.enkhjargal@savethechildren.org хаягаар холбогдон лавлана уу.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 11 цаг 36 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 12 цаг 12 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 цаг 21 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 12 цаг 43 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 53 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 14 цаг 0 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 15 цаг 15 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top