x

"Хэн нэгнийгээ гадуурхахгүй, эв нэгдэлтэй байж энэ цар тахлын ард гарна"

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирус халдвар таван оронд шинээр бүртгэгдсэн байна. АНУ-д өвчлөл өндөр тархалттай байна. Японд өчигдөрийн байдлаар 59 тохиолдол бүртгэгдэж бүх олон нийтийн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан байна. Манай улс мөн бэлэн байдлаа хангах урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа. 

Өчигдөр ДЭМБ-ийн удирдах зөвлөл хуралдаж COVID-19 нь цар тахлын хэмжээнд хүрэхэд маш ойрхон байгаа хэдий ч дэлхий хяналтандаа авч чадах цар тахал болох магадлалтай байна гэж мэдээлсэн.

Мөн "Хэн нэгнийгээ гадуурхахгүй, бүх шатандаа эрч хүчтэй, эв нэгдэлтэй байж гэмээн бид энэ цар тахлын ард гарна" гэж ДЭМБ-ын захирал хэлсэн гэв.

Хэвлэлийн хурлын үеэр "Мамба дацан" хийдийн Тэргүүн хамба Нацагдорж: "Энэ өвчний үед бид төр засагтайгаа хамтарч, Уламжлалт анагаах ухааны зөвлөх багийг бүрдүүлэн Монголын уламжлалт анагаах ухааны тусламжийг авч хэрэгжүүлэх талаар заавар зөвлөгөө авч байна. 

Уламжлалт анагаах ухааны чиглэлээр бид өмнө нь H1N1 вирусийн үед ХӨСҮТ-тэй хамтарч ажиллаж байсан. Өнөөдөр энэ хүнд нөхцөлд ч гэсэн хамтран ажиллах болно. Өвчин зовлон хэлж биш хийсэж ирдэг учир COVID-19 өвчин хаанаас ч, хэнээр дамжин халдах боломжтой. 

Гэхдээ өвчилсөн хүнийг болон өвчнийг нь анагаах гэж буй хүмүүсийг хүндэлж, өөрсдийнхөө бие, хэл сэтгэлийг амар амгалан байлгах хэрэгтэй. Ялангуяа хаврын цаг ирж буй энэ үед бие, сэтгэл хямрахын хэрээр ердийн өвчин ч тусах магадлал өндөр байдаг. Тиймээс эрүүл мэндээ хамгаалахад тайван байдал маш тус дэмтэй.

Бие, сэтгэл хэдий чинээ амар амгалан байна, төдий чинээ сайн зүйл авчирдаг нь ертөнцийн жам. Тиймээс ухаант монголчууд минь хэл, сэтгэлээ ариун байлгаж, төр засагтайгаа хамтарч ажиллахыг хүсэж байна. Бидний эвтэй байх явдал олон хүнд тус болно" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 11 цаг 34 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 12 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 цаг 20 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 12 цаг 42 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 52 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 13 цаг 59 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 15 цаг 14 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top