x

Австрали улсад оршин суугаа монгол иргэдийн АНХААРАЛД!

Шинэ коронавирусийн /COVID-19/ тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол Улсын онцгой комиссын хуралдаанаас Монгол Улс БНСУ, Япон Улсын хоорондын бүх нислэгийг цуцалсан хугацааг гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэсэн.

Ингэснээр Австралиас Монгол руу дамжин явах Бээжин, Хонконгийн нислэг гуравдугаар сарын 30-ныг дуустал, Сөүл, Бусан, Токиогийн нислэг 28-ныг дуустал хязгаарлагдлаа. Цаашид хэрхэн өрнөхийг таашгүй.

Үүнтэй холбогдуулан ЭСЯ-наас нислэг цуцалсан өдрүүдэд визийн хугацаа нь дуусч буй монгол иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч нэгтгэн, нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийн хамт холбогдох байгууллагад тавьсан.

Үүний хариуд Австралийн Хил хамгаалах албанаас хариу мэдээлэл ирүүлснийг Та бүхэнд хүргүүлж байна. Ингэхдээ COVID-19 тархалтаас хамаарч визийн хугацаа нь дуусч буй асуудал олон орны иргэдэд тулгарч буй тул Австралийн тал визийн хугацааг аль болох хурдан сунган шийдвэрлэж байгааг мэдэгдсэн болно.

Үүнд:

• Манай иргэдийн ихэнх нь (мэдээлэл ирүүлсэн хүмүүсийн 90 хувь нь) олон удаа орох, ороод 3 сар хүртэл байх эрхтэй визтэй бөгөөд тэдний байх хугацаа нь дуусч байгаа ажээ. Ийм нөхцөлтэй хүмүүс Австралиас гарахгүйгээр онлайнаар визийн хугацаагаа сунгуулахаар мэдүүлгээ өгнө үү. Мэдүүлэг гаргагч үнэн зөв баримт, нотолгоогоо өгсөн бол Австралийн тал байх хугацааг нь аль болох боломжит хугацаагаар сунгана гэж мэдээлсэн. Визийн хугацаа нь дуусч буй иргэдэд энэ мөн адил хамаарна. Холбогдох мэдээллийг доорх линкээс авна уу.
https://immi.homeaffairs.gov.au/…/visa-about-to…/stay-longer, https://immi.homeaffairs.gov.au/…/v…/tourist-stream-onshore…

• Хэрэв визийн хугацаа нь дууссан бол bridging E визийг нэн даруй мэдүүлэх ёстой. Энэ виз нь үнэ төлбөргүй бөгөөд нислэгийн боломжтой болмогц Австрали Улсаас гарахаар төлөвлөж буй хүмүүст тохирно. Уг визийг нэн даруй мэдүүлснээр таны виз дууссан ч гэсэн Австрали Улсаас гарах хүртэл Та тус улсад хууль ёсоор байх эрх зүйн үндэс бүрдэх юм. Энэ визийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://immi.homeaffairs.gov.au/…/v…/bridging-visa-e-050-051  хаягаар авна уу.

Иргэн Та визийн хугацаагаа сунгуулахдаа өөрсдийн immiaccount-аар онлайнаар мэдүүлж болно эсвэл Сидней, Мелбурн хотод байгаа иргэд доорх хаягаар очиж, биечлэн мэдүүлж болно.

Sydney
Upper Ground Entrance
26 Lee Street
Sydney NSW 2000

9 Wentworth Street
Parramatta NSW 2150

Melbourne
2 Lonsdale Street
Melbourne Vic. 3000

Асууж тодруулах зүйл гарвал ЭСЯ-ны утсаар холбогдоно уу.

Mongolian Embassy in Australia

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 11 цаг 37 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 12 цаг 14 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 цаг 23 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 12 цаг 45 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 12 цаг 55 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 14 цаг 2 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 15 цаг 17 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top